Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.472 буюу F гэж үнэлэгджээ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 83 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Улаанбаатар хотын хөгжлийн индекс 2023 онд 0.464 байсан бол 2024 онд F үнэлгээтэй буюу 0.472 гарчээ.

Үүнийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байгаа аж. 2024 оны хотын хөгжлийн индексийг үзүүлэлтээс дурдахад, Орчны чанар 0.807, өрсөлдөх чадвар 0.343, тогтвортой байдал 0.481, хүртээмжтэй байдал 0.497 гэж үнэлэгджээ

Индексийн үнэлгээний шалтлалыг,

  • А.0.901-1.000
  • B.0.801-0.900
  • C.0.701-0.800
  • D.601-0.700
  • F.0.000-0.600 гэж тодорхойлдог.

Үндсэндээ 1.000-д ойртох тусам сайн гэж үздэг байна. Хотын цаашдын хөгжлийн индексийг “Алсын хараа 2050” дахь дагуул хот заалттай уялдуулах гэж оролдсон гэдгийг Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний төвийн нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбат онцолсон байна. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт хотын хөгжлийн индексийг 0.9-д хүргэх зорилт тавьжээ.


Сэтгэгдэл

Зочин [62.204.140.14] 2025-01-06 04:30:33

Харин ч өндөр үнэлэгджээ

Гутарч байна. Монгол гэхээс ичих юм. [66.181.188.85] 2025-01-05 16:10:28

“F” гэдэг нь FAIL гэдэг үгний товчлол юм. Энэ нь англиар УНАЛТ буюу МУУ гэсэн үг. Иймд Улаанбаатар маш МУУ дүн авсан байна. Гутармаар юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.