Багануурын батарей хураагууын станц 5 аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлжээ.
Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50 мвт хүчин чадалтай, 200 мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Ийнхүү өдөрт дунджаар 25 мянган өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж, таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.
“Монхорус интернэшнл” ХХК энэ хуримтлуурыг барьсан. Энэ станц нийт дөрвөн блоктой. БНХАУ-ын “Энвижн энержи” ХХК-ийн тоног төхөөрөмжтэй энэ станцад 27 ширхэг багц батарей бий. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүч нийлүүлдэг.
Тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.172] 2025-01-08 17:05:49
дулаан
Зочин [66.181.177.86] 2025-01-07 11:05:31
Гэхдээ сүлжээнд 1 цаг эрчим хүч нийлүүлээд 12 цаг цэнэглэнэ гэдгийг нь хүмүүст сайн ойлгуулаач буруу ойлголт төрүүлэхээр бичих юм.
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 09:15:06
14 МЕГА ТӨСӨЛ ГЭЖ БАХААР 25 ОНД 21 АЙТАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ХЭРЭГТЭЙ ДАРАА НЬ ТӨСӨЛҮҮД ЯВХАД АЯНДАА ЗАРДАЛ НЬ БУУРААД ҮЙЛДВЭРЛЭЛ Ч ХӨГЖИНӨ