Худалдааны төвүүдэд борлуулагдаж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицид илэрчээ
Холбогдох албаныхан нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Тэд 2024 оны арванхоёрдугаар сарын 12-25-ны хооронд Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг холбогдох албаныхан танилцууллаа.
Лабораторийн шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд агуулагдаж буй Пестицидийн үлдэгдлийг хянасан байна. Хяналт шалгалтаар нийслэлийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн Пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь манай улсын стандартад бүртгэгдээгүй пестицид байсныг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал О.Нандин-Эрдэнэ онцолсон байна.
Олон улсад мянга гаруй нэр төрлийн Пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой аж. Пестицит гэдэг нь аливаа хортон шавьжийг устгах, урьдчилан сэргийлэх, үржлийг нь багасгах зорилгоор бэлдсэн бодисын хольц юм.
Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газраас худалдаа эрхлэгчдийн жин хэмжүүрт хяналт шалгалт хийхэд:
- Загварын туршилтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашигласан- 21
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан- 46
- Хэмжих хэрэгслийн баталгааны лацны бүрэн бүтэн байдал алдагдсан-9 зөрчил илэрсэн байна.
Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хархорин худалдааны төвийн хүнсний лабораторид хяналт, шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй зөрчил илэрсэн байна. Мөн махны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байхад худалдан борлуулж байсан, лаборатори нь Итгэмжлэгдээгүй байхад иргэдээс мөнгө авч шинжилгээ явуулдаг гэх мэт зөрчил байна.
Сэтгэгдэл
Үлдэгдлийн шинжилгээ [124.67.18.255] 2025-01-09 16:36:00
Ямар ч улс хүнсний зүйлд эхлээд пестицид, гербицид, химийн бордоо зэргийн үлдэгдлийн шинжилгээ хийнэ. Эдгээрийн үлдэгдэл илрэх юм бол ер нь улс руугаа оруулахгүй. Массын үйлдвэрлэлийн бүх хүнсэнд үлдэгдэл байгаа. Бид заавал ийм үлдэгдэлтэй массын үйлдвэрлэлийн хүнс хэрэглэх шаардлага байгаа юм уу, миний бодлоор дотоодын хүнс Хятадынхаас ч илүү үлдэгдэл агуулж байх магадлал өндөр. Яагаад гэвэл, ямар ч хяналтгүй, пестицид, химийн бордоог дураараа хэрэглэж байгаа
Зочин [43.228.129.162] 2025-01-09 15:26:03
huajaa nar manai irgediig horduulaad baina aa
иргэн [66.181.183.121] 2025-01-09 13:31:53
Ургамал хамгааллын бодис гаднаас оруулж зардаг үүнийг хил дээр шалгах одоо дамаар зарагдаж байна Бодисгүйгээр хог ургамал устахгүй ургац авахгүй тэгэхээр яахав Дэлхий хэрэглэж байгаа зүйл