Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: Үнэндээ 50-иас дээш нас гэдэг цоо шинэ амьдралын эхлэл

Aдмин / Эрүүл мэнд

Сэтгэл зүйч, сэтгэл заслын докторант Д.Мөнхцэцэгтэй ахмадууд яагаад ганцаарддаг болон түүнийгээ хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа.


-Ахмад настнууд яагаад бусдаас илүү ганцаардлыг мэдэрдэг юм бэ?

-Манай ахмадууд буюу 50-иас дээш насныхан өөрийгөө хэн бэ гэдгээ хараахан таньж мэдээгүй байдаг. Би хэн бэ гэх асуултад хариулт олж чадаагүй. Тэд амьдралынхаа туршид өөрийнхөө төлөө бус өөр хүмүүсийн төлөө зүтгэж ирсэн учраас тэр. Ер нь манай ахмадуудын ихэнх нь би биш бид гэх хамтач үзлээр өсөж торниж, амьдарсан хүмүүс байдаг. Зөвхөн 50 нас гэлтгүй 60, 70 насанд хүүхдүүд нас биед хүрээд тусдаа гарч, хувийн амьдралаа хөөдөг. Яг энэ үед ахмадууд ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэд өнгөрсөн хугацаанд би юуны төлөө амьдарч байсан юм бэ гэж өөрийн эрхгүй бодно. Бүхий л залуу насаа улс эх орон, төрийнхөө төлөө зориулсан ч эцэст нь ганцаараа үлдсэн. Мэдээж хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, амьдарсан ч хүүхдүүд нь тоохоо больсон.

Орчин үед ихэнх залуучууд би өөрийнхөө амьдралаар л амьдарна гэх хандлагатай байдаг. Тиймээс ахмадууд хүүхдүүдээсээ хангалттай хайр, халамж мэдэрч чаддаггүй.

Мөн найз нөхөдтэйгөө уулзаад гадуур гарч хамт цагийг өнгөрөөе гэхээр мөнгөгүй. Ихэнх ахмадууд санхүүгийн бэрхшээлтэй байдаг. Тэдний ганц орлого болох тэтгэвэр нь өдөр тутмын ахуйн хэрэглээ, эм тарианаас нь илүү гардаггүй. Зарим нь тэтгэврээ хэдэн сараар нь зээл аваад үр хүүхдэдээ өгчихсөн байх жишээтэй. Ингэхээр тэд юу хэрэглэж, өөрийгөө зугаацуулах юм. Харин 50-иад насны ахмадуудын хувьд ажил хийх сонирхол их өндөртэй. Харамсалтай нь сүүлийн үед оюун ухааны ур чадвараас илүү сэтгэл зүйн ур чадварыг эрхэмлэдэг болсон. Тэгэхээр нөгөө зарим газруудад байдаг муухай ааштай ах, эгч гэдэг чинь манай ахмадууд болж таараад байгаа юм. Одоо ихэнх байгууллагууд туршлага, ур чадвараас илүү бусадтай гоё харилцдаг, эелдэг залуучуудыг ажилд авдаг болжээ. Зарим талаараа ахмадууд залуу үетэйгээ сайн ойлголцож чаддаггүй. Энэ бүхний эцэст нийгэм, гэр бүл нь тэднийг гадуурхаж байгаа мэт нөхцөл байдал үүсдэг.

-Сүүлийн үед ахмадууд ухаалаг утас, чихрийн хэрэглээ өндөртэй болсон гэнэ. Энэ нь тэдний ганцаардлаас үүдэлтэй юу?

-Ер нь бол тийм. Яг л жаахан хүүхэд шиг өөрийгөө саатуулах, өөртөө хань болох зүйлийг хайж буйн нэг хэлбэр нь энэ юм. Бид орой гэртээ ганцаараа байхдаа зурагтаа асаадаг шүү дээ. Учир нь өөрт ханьтай санагддаг учраас тэр. Ахмадуудын хувьд яг л үүнтэй адилхан гар утас тэдэнд хань болдог юм. Нөгөө талаасаа үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, үеийнхэнтэйгээ холбоо тогтоох хэрэгсэл болгож ашиглахын тулд гар утсыг биедээ авч явдаг. Хэн нэгнээс дуудлага ирэхийг хүлээдэг гэсэн үг. Ядаж өдөрт нэг хүнтэй ярьж цаг нөгцөөхийг хүснэ шүү дээ. Сонин хачин, өнгөрсөнд бүтээсэн сайхан дурсамжаа утасны цаанаас ч хамаагүй эргэн санахыг хүсдэг. Тиймээс манай залуучууд өдөрт ганц удаа ч болов эцэг эх рүүгээ залгаж байх хэрэгтэй. Тэдний ямар үнэ цэнэтэй хүн болохыг нь сануулж бай. Ахмадууд маань урамшина. Үгийн сайхнаар эцэг эхээ урамшуулж байгаарай. Чихрийг бол ахмадууд яах аргагүй маш их иддэг. Яагаад гэвэл тэд юм ховор үед өссөн. Харин юм элбэг дэлбэг болсон цаг үед хэдийнэ аав, ээж болсон учраас өөрсдөө идэхээс илүү үр хүүхдэдээ зориулсан. Харин хөгшрөөд чихэр, шоколад гэх мэт амттай зүйлс идэх сонирхолтой байвал аз жаргалтай мэдрэмж авахыг хүсч байгаагийн илрэл. Чихэр идэхээр хүн тайвширдаг. Ахмадуудын хувьд ганцаараа ч хамаагүй жаргалтай байгаа мэт мэдрэмж авахыг хүсч буй юм.

-Ер нь 80-аас дээш болон доош насныхны ганцаардалд өртөх байдалд ялгаа бий юу?

-Байгаа. 80-аас дээш нас гэдэг бол үхэлтэй нүүр тулсан нас. Хүн үхэхийнхээ өмнө шүд, найз нөхөд гээд бүх зүйлээ алддаг. Өөрөөр хэлбэл, дахин алдах зүйлгүйгээр ганцаардаж байгаа юм. Энэ бол үхэлтэй, үнэнтэй нүүр тулсан ганцаардал. Харин 80-аас доош хүний ганцаардал бол өөр. Энэ ганцаардал маш хэцүү. Үнэнтэй гэхээсээ хайр халамж, хэн нэгнээр дутагдаж байдгаараа өөр. Үүнээсээ шалтгаалаад хэцүү байдаг.

-Та залуучуудад эцэг эхдээ хэрхэн анхаарал халамж тавьж, ганцаардуулахгүй байх талаар зөвлөгөө хүргэхгүй юу?

-Аав ээжийгээ хөгшин, эсвэл тэтгэврийн насны хүн гэдэг өнцгөөс огт харж болохгүй. Харин ч эсрэгээрээ аль болох эцэг эхээ нийгмийн харилцаанд эргэж эрчимтэй ороход нь түлхэц болж өгөх хэрэгтэй. Агаар салхинд гарга. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд нь тусал. Зүгээр л өнгөрсөн хугацаанд та маш их хичээж амьдарсан шүү гэдгийг нь ойлгуулж, мэдрүүл. Ямар сайн аав, мундаг ээж байсныг нь хэлж өг. Энэ бол үр хүүхдийн хийж өгөх зүйл. Бусдыг нь тухайн хүн өөрөө хийж, даван туулах ёстой.

-Тэгвэл та ахмадууд өөрсдөө ганцаардлаа даван туулах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Энэ бол ганцаардал биш. Харин ч амьдрал шинээр эхэлж байгаагийн дохио. Одоо л жинхэнэ таны амьдрал эхэлж байна гэж ахмадууддаа хандаж хэлье. Зөвхөн хувь хүний амьдралаараа амьдрах боломж шүү. Үр хүүхдийнхээ, э свэл нөхрийнхөө, эхнэрийнхээ төлөө амьдрах шаардлагагүй. Та үүргээ хангалттай биелүүлсэн. Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн шүү дээ. Манай ахмадууд өөрийгөө хэн бэ гэдгээ таньж мэдээгүйгээсээ болж ганцаарддаг. Харин одоо өөрийгөө таньж мэд. Хүүхэд насандаа юу хийхийг хүсдэг байсан түүнийгээ хий. Усанд сэл, ууланд авир, дэлгүүр хэс, шинэ хүмүүстэй танилц, шинэ хэл сур, үйл урла, зураг зур, улс орнуудаар аял, ганцаараа суугаад борооны чимээнд ном унш, өөрийгөө урамшуул. Нас явлаа гээд бусдаас өөр зүйл хийнэ гэсэн үг биш. Ялгаагүй л хүн учраас хийх зүйл нь адилхан. Магадгүй их сургуульд сурахыг хүсч байсан бол оюутан болоод үз. Дэлхий дээр ийм жишээ олон байдаг шүү дээ. Энэ бол ичих зүйл биш. Эцсийн эцэст бид бүгд хувь хүн. Тиймээс хэн нэгэн таныг хайрлахыг бүү хүлээ. Өөрийгөө бусдаас урьтаж хайрла. Үнэндээ 50-иас дээш нас гэдэг шинэ амьдралын эхлэл. Ахмадууд минь хувь хүний амьдралд тавтай морил.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам


Сэтгэгдэл

Ахмад [66.181.189.187] 2025-04-29 14:50:55

Хуучин бид ажлаа ч хийгээд , хүүхдээ ч өсгөөд явдаг байсан, одоо чинь насаараа ажилчаад, дараа хүүхдийнхээ хүүхдийг харж шээх ч завгүй явсаар таарах юм. Ахмадуудаа ийм тийм гэж өөлөх хэрэггүй, өөрснөө энэ замаар явж өнгөрнө гэдгээ ойлго.

Монгол иргэн [59.153.86.43] 2025-04-29 14:43:53

Туулаад тулаад ирсэн Амьдралын жамыг.насыг хэнд нялзаах билээ дээ..Байдаг л зүйл.Ахмад хөгшчүүд гэж члгаварлан гадуурхаж дорд чрьж бичиж..Шаал худал өрөвлөж байгаа царай гаргаж гутаан доромжилохоо боливол зохилтой.Хүн бүхэн л өтлөнө нас нэмнэ..Өөр юу гэж Тэр байтугай нийгэм асуудалаа наад захаа шийдээгүй бж..Яршиг л бна.Юм л бол үр хүүхэдмнь муу гэж ярихаа болих хэрэгтэй.Одоогийн бүх хүүхэд тийм муу биш.Сайн сайхан нь олон.Алдаа бгаа бол цагаахан гэнэнгийх биз...Өршөө уучилбал зохилтой.Хөгшин залуугүй өөрсдийгөө Зөв авч явж амьдралд зорилоготой бхад л болоо биз дээ.Хэнд хамаарана гэж...ёстой яршиг л юм ярьсан бнаа...Т1..т

Тунгалаг [103.212.118.146] 2025-04-29 10:02:26

Ахмад 50 настан байх нь арай дэндэнээ. 60-аас дээш бол болж бна

Зочин [202.126.89.52] 2025-04-29 01:40:43

За зүгээр байгаарай. 50 нас ахмад болж байгаа юм уу. Монголчууд л гээх 50 хүрээд тэтгэвэр энэ тэр гэж солиорч байгаа болохоос ид хийж бүтээдэг сайхан нас. Миний хувьд нас минь 50 ч бодож сэтгэх хийж бүтээх байдлаараа 50-с доош нас болон 40.30-тай хүмүүстэй зэрэгцээд л явдаг. Хамт ажилдаг хүмүүс ч бас итгэдэггүй. Хүн өөрийгөө яаж хөгжүүлнэ хэрхэн биеэ зөв авч явна түүнээс л шалтгаална. Нас бол зүгээр тоо. Архи тамхи, садар самуунаас хол байвал зөв явбал хүн хэзээ ч ахмад гэж дуудуулахгүй ид бүтээдэг сайхан нас

Уншигч [77.77.64.155] 2025-04-29 00:59:22

Сайхан хэлж,ярьж. бна. Үнэн шүү,ганцаараа амьдардаг ахмадууд гэртээ бугаад байж болохгүй,агаар схлх анд гарч бай, энд нэг л буруж ярьж баыхын 50-дээш. насны. ахмад насыг уг нь65-аасдээш хэлж баймаар. 50-60 насны ахмадууд эд ажиллаж байгаа шүү энийг ойлгох хэрэгтэй.

Зочин [202.55.188.44] 2025-04-29 00:24:33

Зугаал,аяла, нарги цэнгэ гэх шахуу юм хэлж бна. Зарцуулах мөнгө нь хаанаас яаж бий болохов. дандаа гэсэн утгаар яриад байх нь бодит амьдралд нийцэхгүй

Зочин [66.181.189.242] 2025-04-29 08:25:20

Хүний өмнөөс амьдраад бнуу.Тэгвэл тэгээд гэртээ цагираглаад хэвтэж бгаач дээ

Ганбтр [66.181.187.192] 2025-04-28 22:54:00

Ахмадуудын тэтгэврт зээл өгмөөргүй санагддаг.Зарим хөгшчүүл өөрсдөө чөлөөтэй тэтгэмжээ авахгүй , хэн нэгэнд зээл болгож өгчөөд өөрсдөө сүүгээ ч ууж,махаа боорцогоо ч,чихэрээ ч идэж ч,эмээ ч авч чадахгүй ,гороогоод байх юм.Тиймээс өөрсдөд нь сар болгон гарт нь өгч байх зөв санагддаг.

Наран [202.55.188.81] 2025-04-28 20:49:17

Сэтгэл зүйч гэдэг хүмүүс чинь ингэхэд өөрсдийгөө таньсан байдаг билүү ? Сэтгэл зүйч гэдэг гоё нэрнээс цаашгүй л юмнууд байх шиг .50 дээш насныхан өөрийнхөө хэн бэ гэдгийг мэддэггүй ч гэх шиг яг нарийн тэстлүүл 50 иас дээш насныхан А үнэлгээ харин энэ мэт сэтгэл зүйчүүчид унах байх .Ганцаардалын тухай ярих юм бол их юм бий

Жаргал [66.181.180.189] 2025-04-28 23:19:53

Харин тийм тээ 50-иас дээш насны ахмадууд гэнэ үү, юу ярьж бгаагаа ойлгодиймуу ингэхэд...мөнгө төлж өөрийгөө таниулж бгам байлгүй дээ хөөрхий

Ц [66.181.161.229] 2025-04-28 14:37:05

65-аас дээш настай хүмүүсийг ахмад настнууд гэж тооцдог шүү дээ. 50 гараад л ганцаардаад эхэлдэг гэж үү, үнэмшилгүй л юм

Зочин [202.126.89.101] 2025-04-28 18:03:14

Харин тхх.

Лхамаа [122.201.31.249] 2025-04-28 12:52:51

Сэтгэл зүйчийн дүгнэлт зөв.Хүн бүрт яв цав таарах ёсгүй ч ерөнхий хандлга яг л ийм.

Хэхэ [66.181.178.183] 2025-04-29 06:04:16

50 настай ахмад ш дээ, залуус бол энэ үгийг тоох ч үгүй шүү.

Жаргал [66.181.180.189] 2025-04-28 23:21:20

50 настай хүн ахмад уу...тэгээд

Иргэн [66.181.191.131] 2025-04-28 10:48:43

Залуу насандаа үр хүүхдүүдээ хүнлэг боловсролтой өв тэгш хүн болгохын төлөө цаг заваа харамгүй зарцуулсан өрх гэрийн зөв хүмүүжилтэй хүүхэдтэй хүн өтөл насандаа сайхан амьдардаг нь сайн үйлийн үр дүн байдгаа!!! Харин өрх гэрийн үлгэр дуурайл муу өссөн хүүхэд өтөл насны эцэг эхээ хөсөр хаядаг үйлийн үр байдаг!!! Ер үр сайтын үйлс сайхан!!!

Зочин [66.181.188.132] 2025-04-28 09:24:47

Ахмадуудын талаар маш зөв зүйтэй санал дэвшүүлсэн бна Гэсэн ч Монголд тийм боломж тийм ч санасанаар болохгүй Ихэнх нь тэтгэвэртээ гарангуутаа өвдөж эхлээд эмнэлгээр явж эхэлдэг Өвдөөгүй нэг нь аялж хөдөө гадаа явах гэхээр эдийн засаг нь хүрэхгүй гэх мэт асуудлууд их бдг Миний хувьд өвддөг ч аль болох бүх зүйлийг амжуулж өөрийгөө саатуулж болгохыг хичээдэг дээ Ихэнх ахмадууд ач зээгээ харж маш их ядарч бна Тийм болохоор залуус аав ээжээрээ хүүхдээ хүүхдээ харуулахыг байх хэрэгтэй Би хүүхэд хардаггүй Тийм болохоор арай хөнгөн шингэн ядрах нь бага бдг Одоо жолооны сургалтад сууж бна

Зараа [202.55.188.40] 2025-04-28 09:04:57

Хүүхдээ хүн болгож чадаагүй, хөгшрөхгүй мэт амьдарсан өчигдрийн тааруу эцэг эхчүүд өнөөдрийн ахмадуудын нэлээдгүй хувийг эзлэнэ дээ. Сайн ээж аавын хүүхдүүд муу хүн болж төлөвших нь ховор гэгддэг.

Зочин [43.242.241.56] 2025-04-28 12:15:00

Ээ дээ маш зөв шүү үр хүүхдийнхээ төлөөөөрөө зөв амьдарч үлгэр болж чадсан бол өтөл насанд санаа зовох зүйлгүй юм бна.Зарим нь хүүхдээ хаяж, салж нийлж тэдний төлөө юу ч хийгээгүй байж намайг харсангүй асарсангүй гээд матрын нулимс унагах шаардлагагүй

Зочин [202.9.46.159] 2025-04-28 05:00:49

Хамгийн хамгийн сайхан цаг үе бол хүүхэд нас залуу нас хөгшин нас тийм ч сайхан нас биш.

Зочин [43.242.241.56] 2025-04-28 12:16:13

Сайхан байлгүй яахав өглөөний нар харж амьд байгаагаа мэдрэх сайхан.Аугаа бүхэн энгийнээс эхэлдэг

Үглээ өвгөн [202.126.89.134] 2025-04-27 23:15:40

Хөгшрөх хамгийн аймшиг!?

Зочин [43.242.241.56] 2025-04-28 12:17:07

Хөгшрөх сайхан сайхан хөгширч амжаагүй тэнгэрт буцсан хүмүүсийг бодвол сайхан

Zochin [108.173.150.168] 2025-04-27 22:12:04

Mongoo sain hiigeed busdaas haraat bish bwal ur huuhed chin hamaatan sadan humuus deedleed l bh bolno

Зочин [202.126.88.170] 2025-04-27 12:51:32

Монголын байдал нөхцөл чадамжтай ямар ч холбоогүй гадны мэргэжлийн хүмүүсийн өгүүлдэг жишиг зүйлийг хэлжээ...амьдралаас хол ийм нөхдүүдийг халах хэрэгтэй...хөөрхийс ха ха ха

Зочин [66.181.183.204] 2025-04-27 21:17:56

Энэ хүн бол амьдралаас их тасархай хүн бна.Ахмадууд муухай ааштай гэж хэн хэлсэн юм бол.харинч эсрэгээрээ ажлыг шудрага хийдэг,цаг барьдаг гээд дуртай байдаг шүү.

Цэен-Ойдов Даржаа [103.212.163.230] 2025-04-27 12:28:22

Ахмадуудаа альч төвшинд анхааралдаа авах цаг болсон доо!!!


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000