Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорих монгол иргэдийн визний асуудалд анхаарч ажиллана
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шигтэй Төрийн ордонд өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд УИХ-ын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.
Тэрээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
Түүнчлэн хоёр улсын бат бэх итгэмжит харилцаа, иргэд хоорондын ойр дотно найрамдал, нөхөрлөлд тулгуурлан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.
Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2025-04-29 10:04:09
Хуцдаг халтар вэ. Наад новшоо хөөж явуул. Эмнэлгүүддээ орлого оруулж Монгол иргэдийн өвчин зовлон дээр бизнис хийх гэж байна. Солонгосуудаас Монгол улсад өгөөжтэй нэг ч зүйл хийхгүй, бодит хөрөнгө оруулалт нэг ч байхгүй байгааг манай төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй. Солонгосууд Монголчуудыг тэнэг залхуу, хулгайч арчаагүйгээр нь дуудаж дэлхий даяар ТВ болон бусад сурталчилгааны хэрэгсэлээр төрийн бодлоготойгоор тарааж байгаа бусармаг ажиллагааг зогсоох цаг болсон. Солонгосуудын христүүд Монголд сүм байгуулж Монголчуудын оршуулага, хурим найрын ёс заншлыг өөрчилж үр хүүхэд ахан дүүс эх эцгийн харицааг бусниулж Монголын соел ёс заншлын эсрэг соелын гиноцит үйлдэж дайн явуулж байгааг зогсоох цаг болсон. Монголын бүх аймаг хот сумдад христын сүм байгуулсаныг устгах хэрэгтэй. Хил дээрээс нь буцаасан Монгол хүний тоотой тэнцүү тоогоор Монгол улсын хил дээрээс Солонгосуудыг буцаах хэрэгтэй.
Irgen [91.86.153.163] 2025-04-28 23:39:52
Oorsdoo oorsdiigoo emchilj chadahgui oor uls ruu yavuulaad tend ochij baahan mongo ogood hohirood mongolchuud, ted nart mongo oloh bas neg arga nemj olgoj dee, heden zaluuchuudaa ted nart bool bolgood zogsohgui.
Зочин [202.55.188.83] 2025-04-28 20:58:00
Зайл муу өгөр кимчи.муудсан байцаан хоол шигээ заваан бодолтой хөгиин улс.удахгүй манай улсын дундаж цалин танайхыг гүйцсэн цагт өөрсдөө хойдуудаас нуугдах газар гуйгаад ирэх вии