Д.Амарбаясгалан ерөнхий аудитор Д.Загджавын оронд С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлжээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хороо энэ долоо хоногийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттай хэлэлцэх юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх бололтой. Д.Загджав 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн.

УИХ 2019 оны тавдугаар сарын 9-нд ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилсон ч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн билээ.

Үндэсний аудитын газар УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтар

Боловсрол:

1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль

1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/

1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,

2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,

2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,

2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,

2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,

2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,

2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,

2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдох хүнд дараах шаардлагыг тавьдаг юм.

Төрийн аудитын тухай хууль

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000