СУДАЛГАА: Уртасгасан цагаар ажиллах нь тархины бүтцийг өөрчилдөг

Д.Тулга / Боловсрол

Өмнөд Солонгосын эрдэмтэд уртасгасан цагаар ажиллах нь таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй таны тархины бүтцийг ч мөн өөрчилдөг болохыг тогтоожээ. Энэ тухай өчигдөрхөн хэвлэгдсэн шинэ судалгааг Чун Ан их сургууль болон Йонсей их сургуулийн эрдэмтэн, судлаачn; хамтран хийсэн байна.

Судалгааг хийхдээ эрүүл мэндийн салбарт ажилладаг 110 ажилтны мэдээллийг шалгажээ. Ингэхдээ тэднийг дотор нь хэт ачаалалтай ажилладаг болон ачаалал багатай бүлэг болгон ангилсан. БНСУ-ын Хөдөлмөрийн хуулиар долоо хоногт дээд тал нь 52 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Гэвч уг хууль тэр бүр хэрэгжихгүй байгаа бөгөөд хэт уртасгасан цагаар ажиллах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Уг судалгаагаар долоо хоногт 52-оос илүү цаг ажилладаг хүмүүсийн тархины бүтцэд өөрчлөлт орсон байна. Тархины танин мэдэхүй, анхаарал төвлөрөх, ой санах, хэл яриатай холбоотой процессыг хариуцдаг дунд болон өмнөд гадаргуугийн нугалаас хэсэгт өөрчлөлт ажиглагджээ. Энэ хэсэг нь сэтгэл хөдлөл, өөрийгөө танин мэдэх, нийгмийн харилцааг ойлгох үйл явцуудыг хариуцдаг ажээ.

Тиймээс хэт урт хугацаанд ажиллах нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх биологийн чадамжид нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Өмнө нь судлаачид хэт урт цагаар ажиллах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг баримтаар нотолж байсан. Харин ийнхүү тархины бүтцэд нөлөөлдгийг уг судалгаагаар анхлан тогтоолоо.

ДЭМБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар хэт ачаалалтай, урт цагаар ажиллах нь жил тутам 745,000 хүнийг үхэлд хүргэдэг ажээ. Түүнчлэн хэт урт хугацаагаар ажиллах нь эмэгтэйчүүдий чихрийн шижин өвчтэй холбох эрсдэлийг нэмж, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000