Зеленский: Бид Трамптай АНУ-ын тусламж бус, зэвсэг худалдаж авах талаар ярилцана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ руу авч явсан, Украины "хулгайлагдсан" хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудалд Австри улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна” гэж мэдэгджээ.
Тэрбээр Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй Вена хотноо уулзах үеэрээ энэ талаар ярьсан бөгөөд зургадугаар сарын 16-ны даваа гарагт болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр ч мэдээлсэн байна.
Украины төрийн тэргүүн сэтгүүлчдэд “Оросын тал Украинд сануулга өгч, ОХУ-д аваачсан хүүхдүүдийг Оросын олзлогдсон цэргүүдээр солих санал тавьсан. Бид хүүхдүүдийг олзны цэргүүдээр солихгүй. Энэ ойлгомжгүй зүйл. Энэ бол олон улсын эрх зүйн хүрээнээс гадуурх зүйл, тэдний (Оросын) сэтгэлгээнд л байж болох зүйл" гэж онцолжээ.
Мөн Зеленский Австрийн Ерөнхийлөгч Ван дер Беллен болон Канцлер Кристиан Штоккер нартай уулзахдаа Европын холбооны ОХУ руу чиглэсэн 18 дахь хориг арга хэмжээний багцын бэлтгэл, Оросын талтай хийх уулзалтуудад Австрийн "зохистой зуучлал" үзүүлэх бэлэн байдал зэрэг сэдвүүдийг хэлэлцсэн тухай дурдсан байна.
Зеленский өөрийн цахим хуудастаа "Бид манай орны сэргээн босголт, мөн Украины хууль шүүхээс зугтаж буй хуучин албан тушаалтнууд болон олигархиудын асуудлыг шийдэхдээ Австрийн дэмжлэгт найдаж байна” гэж бичжээ.
Украиныг дэмжихээ илэрхийлсэн Ван дер Беллен "Австри улс цэргийн бус, харин улс төрийн саармаг байр суурь баримталж байна” хэмээн онцлоод, энэ хүрээнд Европын Холбооны ОХУ руу чиглэсэн бүх хориг арга хэмжээнд нэгдсэнээ хэлсэн байна.
Владимир Зеленский Вена хотод хэдэн цаг саатсаны дараа Канадад "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор морджээ. Түүний хэлснээр, энэ удаагийн уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Киев Америкийн зэвсэг худалдан авах асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд АНУ-аас үзүүлэх цэргийн тусламж энэ удаад хэлэлцэх сэдэвт багтаагүйг дурдсан байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Россия cool [66.181.184.49] 2025-06-17 15:28:21
Орос улс ерөнхийлөгч Путин хийх ёстойгоо л хийж байна. Укриан гэдэг улс ингээд газрын хөрснөөс арчигдаж байх шиг
Зочин [66.181.181.191] 2025-06-17 15:27:54
гуйлгачинаа мэдэхгүй бас дайтах дуртай өөрөө ч байлдахгүй хүний амиар тоглосон новш. Үхэж далд ороосой!
Зз [202.55.188.103] 2025-06-17 13:09:41
Оросын өмхий санаа, ямар ч үнээр хамаагүй социализмаа байгуулах хорт бодлого дахин дэлхийн дайнд хүргэж бна.
Еврей хүн их эрх мэдэлтэй байх аюултай. [66.181.160.44] 2025-06-17 11:36:13
Еврей хүн еврей л байдаг юм байна. Зеленский еврей болохлээр эхлээд Украйны оросуудыг, одоо бол украйнчуудыг өрөвдөх, амь эрсдэхийг нь сэргийлэх бодол байхгүй байна. Алуулаалд л, алуулаад л, алуулаад л. Тэгээд ялагдвал Зеленский Англируу, эсхүл АНУ-руу оргочихно. Лав Украйндаа үлдэхгүй. Энэ бол еврей зан. Оросын 1917 оны Октябрын хувьсгалын дараа түүний баатар еврей Троцкий Мексикруу зугатаж 1940 онд тэндхийн коммунистуудад алуулсан. Троцкий бол улаан алуурчин байсан. 1934 онд Ягода гэсэн ЗХУ-ын Дотоод явдлын яамны дарга байсан. Бас улаан алуурчин, сүүлдээ бас цаазлуулсан. Зеленский бол яг эдэн шиг л санагдна. Сүүлдээ АНУ-руу зугатандаа зугатна. Украйн үндэстэн хүн тэгэх байсан болов уу?
Зочин [103.57.94.36] 2025-06-17 10:59:21
Энэ эх ороноо сүйрүүлж бгаа гуйлгачин юугаараа худалдаж авдагиын аан
Зочин [66.181.181.88] 2025-06-17 10:53:55
Энэ мэдээнд хэн итгэх юм бэ!? Ёстой өөрсөд дөө таарсан мэдээ байна.