Өмнөд Европт олноор аялж жуулчлахыг эсэргүүцсэн жагсаал болж, тэмцэл өрнөв

Aдмин / Гадаад мэдээ

Хэт их жуулчлалын эсрэг жагсаал Өмнөд Европын хотуудад болсон байна. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Испани, Итали улсын хэд хэдэн хотод 2025 оны зургадугаар сарын 15-ны ням гарагт хэт хяналтгүй, их жуулчлалын эсрэг жагсаал болжээ. Тухайлбал,

Барселон хотод ойролцоогоор 600 гаруй хүн оролцсон жагсаал болж, "Таны амралт-миний зовлон", "Олноороо аялж жуулчлаад, хотын амьдралыг бусниулж байна", "Тэдний шунал биднийг сүйрүүлж байна" гэх мэт уриатай лоозон, зурагт хуудас барьж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Зарим оролцогчид усны буугаар буудах, дэлгүүр, зочид буудлуудын цонхон дээр "Жуулчид гэр лүүгээ яв!" гэсэн наалт наах зэрэг үйлдэл хийсэн байна.

Барселон хот 1.6 сая хүн амтай ч өнгөрсөн жил 26 сая жуулчин хүлээн авсан талаар Reuters агентлаг онцолжээ.

Венецийн оршин суугчид шинэ зочид буудлуудын барилга барихыг эсэргүүцэж байна

Өмнөд Европын бусад хотуудад ч мөн жуулчдын урсгалыг бууруулах шаардлагатайг илэрхийлсэн жагсаал болж, эсэргүүцэл өрнөж буй ажээ. Жишээлбэл, Испанид: Малага, Пальма-де-Майорка, Сан-Себастьян, Гранада, Ибицагийн арлууд, Италид: Генуя, Палермо, Неаполь, Милан, Венецэд жагсаалууд болсон байна.

Тэдгээр жагсаалд оролцогчид аялал жуулчлалын хэт их ачаалал нь орон сууцны үнэ өсөх, орон нутгийн амьдралд дарамт учруулах, дэд бүтцэд ачаалал өгөх зэрэг олон сөрөг үр дагавартай байгааг онцолжээ.

Венец хотын оршин суугчид тус хотод барихаар төлөвлөж буй, 1500 орчим жуулчин хүлээн авах чадалтай хоёр шинэ зочид буудлын барилгыг барихыг хүчтэй эсэргүүцэж байгаа аж.

Европт жуулчлалын зардал огцом нэмэгдэж байна

2025 онд Европ дахь олон улсын аялал жуулчлалын зардал 11 хувиар нэмэгдэж, 838 тэрбум ам.долларт (727 тэрбум евро) хүрнэ гэж Reuters агентлаг мэдээлжээ. Энэ жил Франц, Испани улс хамгийн олон жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: DW, REUTERS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.92] 2025-06-16 17:03:45

ингэж тэмцэх нь зөв л дөө, шуналын бирднүүд өөрсдөө л мөнгө олж байвал бусдын төлөө санаа зовно гэж байхгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000