Бүжгийн спортын Дэлхийн аваргуудыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Спорт

Португаль улсын Брага хотод хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 31-наас зургаадугаар сарын 1-ны хооронд болж, Монгол Улсын баг тамирчид гурван насны ангилалд гурван алтан медаль хүртээд эх орондоо ирлээ. Тус амжилт нь Монголын бүжгийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болж байна.

Бахдам амжилт байгуулсан О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчтай “Royal dance” хамтлаг нь залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн бол Д.Батсайхан, Б.Ууганцэцэг дасгалжуулагчтай “Star girls” хамтлаг өсвөр үеийнхний ангилалд алтан медаль хүртжээ.

Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн төвшинд бэлтгэсэн багш дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчдынхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин та бүхнээр бахархаж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000