МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Тус ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.141] 2025-06-11 23:44:37
Занданшатар гуай 2024 оны сонгуульд ялагдсан биз дээ? Иргэд түүнд итгэл үзүүлээгүй, сонгоогүй биз дээ? Одоо тооноор нь орлоо юу?
Иргэн [66.181.183.251] 2025-06-11 12:32:50
Та нар энэ их хувилдаанаасаа салахгүй бол -- хойт нас чинь хэцүү шүү ялаж ирээдүйн хүүхэдүүд чинь Зовлонг чинь үүрнэ шүү ?????????!!!!!!
Зочин [188.168.153.163] 2025-06-11 11:11:17
Ямар ч байсан 50-60 жилийн хөгжилийн төлөвлөгөө гэж хийсвэрлэхгүй маргааш нөгөөдөрөа сараар жилээр бодох ухаантай хүн
Зочин [14.1.81.128] 2025-06-10 22:57:37
МУИС-г дампууруулсан этгээдууд МАН-аар дамжиж Терийн ордонг самраж бна!!! Ес зуйгуй, бузар булайгийн цуглуулга болсон!