“Онтре” ХХК, Засгийн газар хооронд лиценз шилжүүлэх хэлэлцээ эцэслээгүйгээс гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон гэв

Aдмин / Эдийн засаг

Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд гүний уурхайн Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг энэ зургадугаар сараас түр хугацаагаар зогсоожээ.

Учир нь, Оюу толгойн бүлэг ордын хэсэг болох “Онтре” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа тул шийдвэр эцэслэгдтэл Оюутолгой компани өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй аж.

Энэ хүрээнд 2025, 2026 оны төлөвлөгөөт хуваарийн дагуу Панел 0, Панел 2 хэсэгт уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл үргэлжлэх бөгөөд “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаарахгүй Панел 2 хэсгийн өмнөд талбайг олборлолтод бэлдэн уулын ажлын төлөвлөгөөнд түр хугацааны өөрчлөлт оруулжээ.

2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй юм байна. Зэсийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, жилд дунджаар 500 мянган тонн хүргэх зорилт хэвээр байгаа аж.

Цаашид “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайд хамаардаг Панел 1 хэсэгт төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийн, олборлолт явуулах нь нэн чухал бөгөөд бүх тал үр өгөөжөө бүрэн хүртэх боломжийг бий болгох хэрэгтэй юм.

Иймд талууд дорвитой шийдэлд хүрэх хүртэл “Оюу толгой” компани шаардлагатай
дэмжлэг туслалцааг үзүүлсээр байх аж.

Уурхайн ажлын төлөвлөгөөний энэхүү өөрчлөлт нь “Онтре” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд лиценз эзэмшлийг шилжүүлэх хэлцэл эцэслэгдэх хүртэлх хугацаанд уурхайн үйл ажиллагааны зогсолтгүй байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000