“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно

Aдмин / Улстөр

Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны намрын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Тодруулбал, гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар Цагдаагийн албаны тухай хуульд тусгасан байсан. Ингэхдээ түр саатуулах байранд хүргэсэн цагаас эхлэн хугацаа тооцдог байсныг Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчиж байна хэмээн дүгнэсэн.

Үндсэн хуулиар хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглодог.

Тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж түр саатуулах хугацааг иргэнийг цагдаагийн мэдэлд очсон цагаас эхлэн тооцохоор зохицуулж, хууль хэрэгжиж эхлээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000