А.Шварценеггер Венийн метроны үйлчлүүлэгчдийг гайхашруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

“Терминатор” киноны од, Калифорни муж улсын захирагч асан Арнольд Шварценеггер Австрийн нийслэл Вена хотын нийтийн тээврийн үйлчлүүлэгчдэд хандан үг хэлж, тэднийг гайхашруулжээ.

Тэрбээр “Арнольд Шварценеггер та бүхэнтэй ярьж байна. Та бүхэн бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэргийн баатрууд билээ” гэж хэлсэн байна.

Австрийн иргэн, холливудын од тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрийн жил бүр зохион байгуулдаг бага хуралд оролцохоор тус хотод хүрэлцэн иржээ.

Нэрт жүжигчин “Эрүүл гаргийн төлөөх үүрэг оролцоонд тань баярлалаа” гэж герман хэлээр хэлснийг бүх нийтийн тээврийн дотуур холбооны системээр дамжуулсан гэж нийтийн тээврийн оператор “Wiener Linien” компани мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн “Уур амьсгалын эсрэг тэмцэх, бохирдлыг бууруулахад хамтдаа хувь нэмрээ оруулж буй та бүхэн бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэргийн жинхэнэ баатрууд” хэмээн англи хэлээр үргэлжлүүлэн хэлжээ.

Өдгөө 77 настай А.Шварценеггер уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг олон нийтэд таниулах зорилгоор найман жилийн өмнөөс төрөлх Австри улсдаа Дэлхийн дээд хэмжээний уулзалтыг санаачлан зохион байгуулж эхэлсэн юм.

А.Шварценеггер мягмар гарагт уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “ард иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээ авахыг” уриалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ил тод шүүмжилдэг байсан тэрбээр энэ удаа түүнийг шүүмжлээгүй байна.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Австрийн Ерөнхий сайд Кристиан Стокер, Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар оролцжээ.

“Wiener Linien”-ийн мэдээлснээр, өдөрт 2.4 сая орчим хүн хотын нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Австрийн нийслэл нь хоёр сая орчим хүн амтай юм.

Эх сурвалж: FRANCE24
Э.ХУЛАН


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2025-06-05 10:08:52

манай Од ууд сайн талаар нөлөөлөлтэй байх хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000