"Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт болно

2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно
9:00 цагт: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар СТӨ-д мэдээлэл өгнө.
11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.
11:00 цагт: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
13:00 цагт: Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: Нэг ангийн уран бүтээлчдийн “Үл тасалдах мөр” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Орон нутагт:
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн буухиа тэмцээн болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл