Монгол Улсын эдийн засаг 2.4 хувийн өсөлт үзүүлэв

Монгол Улсын эдийн засаг /ДНБ/ энэ оны нэгдүгээр улиралд 2.4 хувийн өсөлт үзүүлэв. Энэ оны эхний улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлээр ДНБ 19 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.2 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.1 (18.6 %) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг нэг (15.1%) их наяд төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ.
Цар тахлаас хойш сүүлийн хоёр жилийн байдлаар, ДНБ 2023 оны эхний улиралд 8 хувь, 2024 оны эхний улиралд 7.9 хувиар өсөж байсан. Харьцуулахад 2025 оны эхний улиралд эдийн засгийн орчин нөхцөл муудсаныг илтгэнэ.
Сэтгэгдэл