Бүх бүлгийн цусанд тохирох хиймэл цус гарган авчээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы эрдэмтэд Цусны бүлгээс үл хамааран бүх хүнд сэлбэхэд тохиромжтой, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой хиймэл цус гарган авчээ.

Энэхүү хиймэл цус нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдвэрлэж, цус сэлбэхийн өмнө хийх бэлтгэлийн хугацааг богиносгож, мөн яаралтай тусламжийг илүү үр дүнтэй болгоно хэмээн эрдэмтэд онцолсон байна.

Хиймэл цусыг хугацаа нь дууссан донорын цуснаас ялгаж авсан гемоглобиноос гарган авдаг. Үүний дараа тогтвортой, вирусгүй хиймэл улаан эсүүдийг үүсгэхийн тулд гемоглобиныг хамгаалалтын бүрхүүл дотор хийдэг ажээ. Эдгээр хиймэл эс нь цусны бүлэггүй тул бүлэг тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй байна.

Эрдэмтэд уг хиймэл цусны анхны туршилтыг 2022 онд эхлүүлжээ. Судалгаанд эрүүл сайн дурын оролцогчид оролцжээ. Төслийг удирдаж буй профессор Хироми Сакайгийн мэдээлснээр, багийнхан судалгааны явцыг хурдасгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хэрэв шинэ төрлийн хиймэл цус нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал 2030 он гэхэд хэрэглэж эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: TOKIO WEEKENDER
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000