ТББХ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг дэмжлээ

Aдмин / Улстөр

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ хэлэлцэж дууслаа.

Тус ТББХ нь 25 гишүүнтэй бөгөөд 23 гишүүн нь хуралдаа оролцсон бөгөөд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг баталъя гэдгээр нууц санал хураалт явуулж, Байнгын хорооны гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ.

Сонирхуулахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналыг нууцаар хураая гэдэг саналыг МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргаж, түүнийг саналыг байнгын хорооны гишүүдийн 69.6 хувийн саналаар дэмжсэн юм.

Харин уг хоёр санал хураалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчил үүсэх тул оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд түүнийг санал хураалтаас хассан юм.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 17 гишүүн буюу 73,9 хувь нь дэмжлээ. Харин итгэл хүлээлгэхийг дэмжээгүй нь 6 гишүүн буюу 26,1 хувь байлаа.

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.34] 2025-06-02 18:21:47

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу

Зочин [202.126.89.93] 2025-06-02 16:39:36

Эрхбиш том эрх ашгаа бодож байгаа хүмүүс олон байна шүү хө.

ЗОЧИН [202.9.40.187] 2025-06-02 16:03:43

МОНГОЛЫН ЗАЯА ИХЭЭ, БОЛОХГҮЙ БОЛЛОО ГЭХЭД ЗӨВ ТАЛДАА ГАРДАГ ЮМ. УРАГШАА!

Зочин [202.126.89.1] 2025-06-02 16:02:52

Урагшаа, ар Монголын заяа ихээ гэж, Оюунэрдэнэ ялнаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000