Л.Оюун-Эрдэнэ: Би өөрийн хөрөнгө, орлогод эргэлзэж байсан бол галтай олон асуудал руу орохгүй байсан

Aдмин / Улстөр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдийн 11 нь асуулт асуухаар нэрээ өгсөн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа "Та бүхэн бүгдээрээ л ажигласан байх. Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Тэр үетэй давхцаад энэ мэдээлэл цацагдсан. Хүрч ирсэн өдрөө л бүх материалаа бүрдүүлээд, Авлигатай тэмцэх газарт өгсөн. Бид бүгдээрээ л хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгдөг. Хүүтэйгээ уулзсан, юу болов гээд асуусан. Манай хүү АТГ-т очиж тайлбар өгсөн. Хүү маань 23 настай.

Уулзаад ярихад нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй.

Тэр нэг том үнэтэй машины талаар судалж үзсэн, Монголд 10 хүрэхгүй л байдаг юм билээ. Тэр бол худлаа мэдээлэл. Миний хөрөнгө, орлогын мэдүүлэг АТГ-ын цахим мэдээлэлд бий.

Хугацааны хувьд хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй нягтлаад, буцаагаад хариу өгөхөд хоног нь 30-60 хоног. УИХ дээр яригдах асуудал дээр хэвлэл мэдээлэлд хөндлөнгөөс тайлбарлах нь зохимжгүй юм шиг санагдсан.

Хүүтэйгээ уулзаж, цаг гаргаж чадаагүй нь миний хувьд аав хүний алдаа. 23 настай гэдэг залуу бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиоход нь хөндлөнгөөс оролцоод байх нь зохисгүй.

Зөв амьдраасай, янз бүрийн юманд холбогдчихолгүй байгаасай гэдэг үгийг хоёр хүүдээ хоёуланд нь хэлдэг. Олон нийтийн өмнө гаргахгүй явж байгаад нэрмээс болгочихою уу гэдэг бодол бий. Олон нийтийн шаардлага зөв.

Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой. Хүлэг контент, Херо энтертэйнментын 50 хувь байдаг. 2017 оноос хойш тогтвортой байгаа.

Манай хүүгийн хувьд багаасаа л зураг авах сонирхолтой, та нар ч зарим нь мэднэ. Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай хүүхэд. Манай аав зураач, надад бол зургийн авъяас байхгүй, манай хүү зургийн авьяастай. Тэрнийхээ дагуу энд тэнд контент хийгээд явдаг залуу. Цаашдаа энэ ажлаа хийгээд явах байх.

Хугацаандаа энэ бүх зүйл нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ би өөрийнхөө хөрөнгө орлогод эргэлзэж байсан бол галтай олон асуудал руу орохгүй байсан. Хэрвээ энэ жагсаал зөвхөн орлогоо нотлох зүйл байсан бол шууд гараад уулзах байсан.

Сонгодог парламентын засаглал гэдэг агуулгыг бүгдээрээ л мэдэж байгаа. Монгол Улс парламентын засаглалтай, төлөөллөө илүү том болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр парламент өөрөө бие даан шийдвэр гаргадаг байх эрхийг л баталгаажуулж байгаа.

76-126 болсноор, олон эксперт орж ирснээрээ санал гээгдэхгүй жагсаалтыг төлөөлж байгаа гишүүд томсгосон тойргоос өндөр чансаатай сонгогдож буй гишүүд, бүгдээрээ Монголын ард түмнийг төлөөлж байгаа.

Ард түмнийг төлөөлж байгаа элчийн хувьд энэ шийдвэрээ бидний хувьд гаргах нь зүйтэй. Энэ ч агуулгаараа сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж энэ итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг оруулж ирж байна.

Дэлгэрэнгүй детальчилсан асуулт асуувал хариулахад бэлэн байна. Энэ бүх мэтгэлцээн сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж огцруулдаг байх нь өрөө Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай.

Энэ бол ард түмэнд олгогдсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Тийм учраас парламент олон талаас шүүн хэлэлцээд, олон нийт ард иргэдийн эргэлзээ болон асуудлыг тайлах ёстой. Энэ агуулгаар оруулж ирсэн" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.72.243.182] 2025-06-03 15:32:51

нөгөө онгоц монгоц нь худлаа болж таарав уу Ялаа шумуул нисч байсан юм уу даа

Иргэн [59.153.114.110] 2025-06-03 13:44:56

Илчлэгдэхгүй байхаа нууцагдсан - илэрэхгүй Далдлагдсан юм байхгүй .гүрүүгээд л өөрийхөө хүлээх ажилийг Төрийн ажил болгож Эргүүтэхээр Огцохно шдээ ёстой ёо гэж дуугүй бай Зайлсан дээр !!!!!!!Бурхан мэддэг шүү Оюунэрдэнэ ээ !!!!!!! сүүл дээр хутга!!!!!!!!

Зочин [202.131.225.197] 2025-06-03 10:55:15

Odoo Dulguun emeeg yaj argadna daa heden say dollariin yum avch uguh uu?

Зочин [46.14.247.165] 2025-06-02 20:27:03

chi zugeer zailaad ug! Miye Enkhbold chinii derged jinhene ulsturch baij!!!

Зочин [202.72.243.182] 2025-06-03 15:31:03

М Энхболд нэг насны амьдралаа эх орондоо зориулсан хүн

иргэн [66.181.183.64] 2025-06-02 20:26:16

Та нарыг энд сандал ширээ ярих хооронд шатахуун түлшний үнэ нэмэгдчихлээ шүү дээ.Дагаад бараа материалийн үнэ өсөж байна.Нэг нэмсэн бол буцаагаад буулгана гэж байддагүй .

Зочин [188.162.254.34] 2025-06-02 18:16:52

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу

зочин [66.181.181.43] 2025-06-02 17:23:10

Би өнөөдөр 6 сарын 2 нд Отгонбаатарын зохион байгуулсан цуглаанд сонирхон харж суулаа. Цөөхөндүү хүмүүс байбан чинь гэнэт залуу хүмүүс бүчээд ороод ирлээ.гэтэл зохион байгуулагчаас хуурамч бичлэг хийж байна гэлээ. Тэнд байсан залуус 15,16 насны залуучууд л байх.Хоорондоо би энэ жагсаалд 50000 төг-өөр зогсож байна гэж яриад бичлэг хийж байна гэсэн. Тэдний ар талд огцрох амархан жагсаалыг зохион байгуулагч урт үстэй бор залуу тэднийг авчирсан болтой зогсож байв. Эдгээр залуучууд мөнгөөр урхидаж монголын залуучуудыг ямар муухай болгож байгааг харлаа.

Зочин [202.55.191.130] 2025-06-03 10:29:00

bi mungu avsan ged bishleg hiideg hun bdimu


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000