Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны зургадугаар сарын 2-ноос 8-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 2-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
6 дугаар сарын 2-нд: Банкны салбарын ажилтны өдөр тохиож байна.
6 дугаар сарын 2-нд: Монгол-Туркменистаны бизнес форумыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.
6 дугаар сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
6 дугаар сарын 4-нд: “Чингис хаан” үндэсний музейд Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын профессор Агата-Бария Стажинск олон нийтэд зориулсан цуврал лекц уншина.
6 дугаар сарын 5-нд: Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна.
6 дугаар сарын 5, 6-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 5, 6-нд: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно.
6 дугаар сарын 7-нд: Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр тохиож байна.
6 дугаар сарын 7-нд: Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр тохиож байна.
6 дугаар сарын 7-нд: Ж.Пуччинигийн "Чио Чио Сан" дуурийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
6 дугаар сарын 8-нд: Дэлхийн тэнгис далайн өдөр тохиож байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа гарч байна.
Орон нутагт:
6 дугаар сарын 6, 7-нд: Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн буухиа тэмцээн болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл