"Индиана", "Оклахома" багууд аваргын төлөө өрсөлдөнө

Aдмин / Спорт

Ням гарагт шилжих шөнө “Индиана Пэйсерс” баг талбайдаа “Нью-Йорк Никс” багийг хожсоноор Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны финалд шалгаран үлдэв.

Хасагдах шатны хагас шигшээгийн цувралын зургаа дахь тоглолтод Рик Карлайлын дасгалжуулсан “Индиана”-гийн сагсан бөмбөгчид өрсөлдөгчөө 125:108 (25:24, 33:30, 34:23, 33:31) харьцаагаар буулган авснаар Дорнод бүсийн финалын цувралд 4:2 харьцаагаар давамгайллаа.

Одоо тэд Барууны бүсийн плей-оффоос шалгарсан “Оклахома-Сити Тандер” багтай NBA-гийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд финалын цувралын эхний тоглолт энэ сарын 6-нд шилжих шөнө “Оклахома”-гийн талбайд болно.

“Индиана” ба “Нью-Йорк” багуудын тоглолтод “Индиана”-гийн довтлогч Паскаль Сиакам 31 оноо авч, таван удаа самбараас бөмбөг авч, гурван оновчтой дамжуулалт хийснээр шилдэг тоглогчоор шалгарлаа. Нью-Йоркчуудаас довтлогч Оу Жи Ануноби 24 оноо авч, 5 удаа самбараас авч, гурван удаа оновчтой дамжуулалт хийсэн байна.

“Индиана” баг 2000 оноос хойш анх удаагаа финалд шалгарсан бол “Оклахома” 1979 онд NBA-гийн аварга болж байв. Тус холбооны өнгөрсөн улирлын аварга бол “Бостон Селтикс” юм.

Эх сурвалж: FORBES
Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000