Японд Хакухог зайлуулах хорон улс төр өрнөж, мэргэжлийн сүмогоос гарахаас өөр аргагүйд хүргэж байна гэжээ

Aдмин / Спорт

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа буюу 45 удаа түрүүлсэн ёкозүна. Арлын оронд түүний талаар олон янзын мэдээлэл хөвөрсөөр байгаа талаар “Kyodo news” мэдээлжээ.

Хакүхогийн шавь, дээд зиндааны бөх асан Хокүсэйхо А.Даваанинж 2024 оны хоёрдугаар сард бөхчүүдэд бие махбодын хүч хэрэглэж, дарамталж, дээрэлхсэн хэрэгт холбогдон, сүмогоос хөөгдсөн. Түүгээр ч зогсохгүй дэвжээг хаахад хүргэж, дэвжээний бөхчүүдийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Исэгахама дэвжээ рүү шилжүүлж, Хакүхогийн оякатагийн эрэмбийг ч буулгасан билээ.

Түүнээс хойш бүтэн жил өнгөрч байгаа ч Япон мэргэжлийн сүмогийн холбооны Удирдах зөвлөл тус дэвжээг эргэж нээх эсэх талаар огт ярилцаагүй хэвээр байна.

Эх сурвалжлийн мэдээлснээр, тус холбоо энэ асуудлыг өнөөдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр хэлэлцэхээр товложээ. Хурлаас ямар шийдвэр гарахаас Хакүхогийн цаашдын шийдвэр хамаарах учир энэ сарын 9-нд хэвлэлийн бага хурал хийлгэхээр төлөвлөсөн бололтой.

“Kyodo news”-т Хакүхогийн ойрын эх сурвалж “Хакухо Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарах шийдвэр гаргаж байна” гэж өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн ч их аварга энэ талаар ам нээгээгүй хэвээр байна.

Хакүхо М.Даваажаргал зургадугаар сарын 3-нд аав, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг нээх ёслолд оролцохоор Улаанбаатарт ирээд буй бөгөөд удалгүй Япон руу буцаж, хэвлэлийн хурал хийлгэх бололтой.

Тэрбээр дэвжээг нь нээнэ гэж итгэж найдаж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл “Сүмочид гэдэг онцгой хүмүүс. Шийдвэрийг маргааш гэнэт гаргалаа гэхэд би шууд ажиллаад эхэлчихэж чадахгүй. Тиймээс урьдчилан мэдэж байж ажлаа эхлэхгүй болохгүй” гэж ярьж байв.

Японы хэвлэлүүд “Дэвжээний асуудлыг нь ярилцана гэж бүтэн жил гаруй хүлээсэн учир одоо тэвчээр нь барагдаж байж болох талтай” гэж мэдээлжээ. Хэрвээ дэвжээг нь нээхгүй бол Хакүхо Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарах шийдвэр гаргах магадлал тун өндөр гэж ажиглагчид үзэж байгаа ажээ.

Эх сурвалж “Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөл Миягино дэвжээг дахин нээх боломжгүй гэж үзэж байгаа учраас асуудлыг шийдэлгүй сунжруулж, өдийг хүргэсэн” гэж мэдээлсэн байна.

Болгарын эрдэмтэн, соёл судлаач Георги Гочев (Georgi Gochev) “Японы сүмогийн холбооны Хакүхо руу чиглэсэн өшөө хонзон: Сүмо бөхийн нэр төрийг гутаах явдал” нэртэй нийтлэл бичжээ.

Тэрбээрнийтлэлдээ “Хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нэг зүйл улам бүр тодорхой болсоор байна: Японы сүмогийн холбоо зөвхөн Хакүхогийн амыг хамхихыг зориод зогсохгүй түүнийг бүрмөсөн зайлуулахыг хүсэж байна.

Хакүхо бол түүхэнд хамгийн олон даваа авсан зүгээр нэг ёкозүна биш юм. Тэр олон сая шүтэн бишрэгчтэй, гайхалтай бөх. Тэр өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бөхчүүдээ өөрийнхөөрөө бэлтгэх, хатуу дэг журамтай системийг өөрчлөх мөрөөдөлтэй болохоор л түүнийг зайлуулахыг зорьж байна.

Японы сүмогийн холбоо тэр агуу хүнийг хэрхэн тогтоохоо мэдэхгүй байна. Түүнийг дээд амжилтууд эвдэж байх үед нь тэвчсэн ч одоо дэвжээний ахлагч болсон учир хамгийн том аюул гэж үзэж байна.

Түүний алхам бүр, үг, үйлдэл бүрийг хянаж, шүүмжилж байна. Яагаад? Тэр япон хүн биш учраас уу? Учир нь тэр тус холбооныхныг аялдан дагадаггүй учраас уу? Учир нь түүн шиг хэн ч хуучин тогтолцоог зориглон сөрж байгаагүй учраас уу?

Үнэнийг хэлэхэд, хэрвээ тэр япон гаралтай ёкозүна байсан бол ийм хатуу хяналтад орохгүй байсан нь лавтай. Хакүхог түүний амжилт, бие даасан байдал, өөрийн онцлогийнх нь төлөө шийтгэж байна. Энэ бол сахилга журам биш, харин “хар шуурга” салхилж байна.

Японы сүмогийн холбооны үйлдлүүд сүмо бөхийн нэр төрийг хамгаалах бус, харин эсэргүүцлийг дарж, улам гишгэлж, хуучин дэг журмыг хадгалахын төлөө юм.

Хэрвээ Японы сүмогийн холбоо Хакүхог зайлууллаа гэхэд энэ нь уламжлалын ялалт болохгүй. Харин ч сүмо бөхийн ирээдүйн хувьд эмгэнэл болно. Учир нь, Хакүхо нь хувьсал, хөгжлийн бэлгэ тэмдэг юм.

Тэр ирээдүйн бөхчүүдээ сахилга бат, шинэ санаа, алсын хараатайгаар бэлтгэж байна. Тэр сүмог хайрлаж, хэрхэн хөгжүүлэхийг тод харуулж буй.

Би Хакүхогийн талд байна. Би агуу хүний талд байна. Бас бидний хайртай спортын амин сүнсийг сүйтгэх аюултай хорон улс төрийн эсрэг зогсоно” хэмээн бичжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Мөнгө л бүхнийг шийднэ. [66.181.183.73] 2025-06-03 23:30:33

Йен сайхан уу, төгрөг сайхан уу?

Зочин [122.201.31.242] 2025-06-03 21:37:37

Япон улсын иргэний асуудал монголд ямар хамаа бнаа

Монгол Улсын иргэн [66.181.161.113] 2025-06-03 12:18:00

Үгүй ээ, энэ япон улсын иргэний асуудал маньд ямар хамаатай юм бээ. Энэ чинь монгол улсын иргэн болохгүй гээд, японыг сонгоод тэруцлсын иргэн болсон биз дээ. Өөрийнхөө иргэнийг яах ийх нь тэр японы л асуудал биз дээ. Тэгээд ч эх орон, өвгөд дээдсээ голоод, мөнгө хөөгөөд явсан хүнийг нөгөөдүүл нь шийтгэж байгаа биз.

Зочин [66.181.160.28] 2025-06-03 19:30:19

Чам шиг тэнэгүүд байгаа болохоор л Монгол хөгжихгүй байгаа юм, тэнэг минь.....

Иргэн [202.9.46.236] 2025-06-03 19:25:14

Хуц чи муу хоосон толгойтой эргүү малаа

ДАВАА 60 ГАЛ ...ӨӨРӨӨ Л УНАЦЫМ БИЛЭЭ Ш [202.179.24.28] 2025-06-03 11:57:16

ЗА ДАА. ЯПОНЧУУД Ч ГОЛГҮЙ ЮМ ХИЙХГҮЙ БИЗ ЭЭ... МОНГОЛ АМРАГТАЙ БОЛЖ, ХАДМЫНХАА МӨНГӨ ЦААСААР ТУЙЛЖ , АРХИ УУЖ ТАНХАЙРСАН , ЁС ЗҮЙГҮЙ ААШИЛСАН. ЯПОНЧУУДАД ТАЛАРХАЛГҮЙ ХАНДСАН ГЭЖ ШҮҮМЖИЛСЭН ЮМ БИЛЭЭ ШД. УУЧЛАЛ ГУЙХ Л АСУУДАЛ . ШД

Зочин [66.181.160.28] 2025-06-03 19:32:11

Чи чинь харин овоо тэнэг нөхөр байна шүү, хаха...

Зочин [103.212.119.203] 2025-06-03 15:06:27

Тантай санаа нэг байна

ᠰᠠᠷᠨᠠᠢ [202.179.18.81] 2025-06-03 10:14:08

Монгол хүмүүс Японы үндэсний их спортын түүхэн амжилтыг эвдсэн учраас, тэд дэвжээн дээрээ дорой болохоо мэдэрдэг учраас, Монголчуудыг хэзээ ч ялахгүй учраас тэвчиж чадахгүй болж хор найруулжээ. Тэд Хакухогийн зорилго, өөрчлөлт шинэчлэлт, дасгалжуулалт, ирээдүйн шавь нарын амжилтаас айсан учраас ийм хор найруулжээ. Монгол үргэлж ялнаа. Тиймээ хаана ч гал цогтой, цөстэй явдаг хүмүүс бол Монголчууд бид шүү

Зочин [66.181.160.28] 2025-06-03 19:32:39

Яг үнэн...

Зочин [103.212.119.203] 2025-06-03 15:14:37

Мөнхбат ч гэсэн овилгогүй сагсуу атаач хор найруулдаг шуналтай хөгийн амьтан байсан 1960 оны дунд үё хүртэл Өвөрхангайн Бүрднийх гэж Өвөрхангайгаас өөдтэй бзхнийг авсандаа. Гэнэт л төв аймаг Эрдэнэсант болоод нүүр буруулсан. Сайн бөхболох бөхийг хахууль өгөхгүй бол дээш гаргахгүй гөхөр байсныг мэдэх билээ. Даважаргал шугалтайдаа японы иргэн болоо биз дээ Ааш араншин сумогтйн холбоонд тэнцэх ёсзүйтэй хүн биш.

egee [202.55.188.118] 2025-06-03 09:00:01

япон хүний мөн чанар илэрлээ гэж японы сумо япончуудыг гутаалаа гэж давж заалдаад дэлхийд хэвлэлийн бага хурал хийгээд гарах хэрэгтэй

Зочин [202.55.188.37] 2025-06-03 12:05:41

Яг үнэнг хэллээ Япончууд үнэндээ Монголчуудаас илүү гарч өндөр амжилтанд хүрч чадахгүй бхоороо айж бгаа ...

ОНЭ [66.181.183.214] 2025-06-03 02:22:45

Их гүрний бодлого

Зочин [202.21.105.18] 2025-06-03 03:18:15

Их гүрэн чих шиг. Нэг муу арлын улс шүү дээээ

Зочин [66.181.161.51] 2025-06-03 00:26:30

Япон хүн япон хүнээ яах та нарт ямар хамаа бнаа.

Зочин [66.181.191.213] 2025-06-03 08:47:46

Японууд өөрийнхөө иргэнийг яах нь Монголд падгүй

Зочин [66.181.183.214] 2025-06-03 02:21:21

Хуцна биз

Зочин [66.181.188.15] 2025-06-02 23:14:18

Ер нь бол өөрсдөө л буруутай. Монголчуудын ясны овилгогүй зан төлөв.

Зочин [202.55.188.37] 2025-06-03 12:58:53

Тэр ч үнэний ортой юм даа, гол нь манай залуучууд багахан амжилтын амт үзэнгүүт л онгирч, сагсуурч биеэ тоосон байдлаас бж бгаа юм хойшид бодууштай, сургамжтай зүйлийн нэг бж бнаа харамсалтай үйл хэрэг шүү!!!

Зочин [66.181.185.61] 2025-06-03 00:30:40

За бол май шүү. Жалганы жогорхой

Зочин [103.140.11.207] 2025-06-02 22:22:18

Япончууд өөрөө мэдэцгээг. Харин ч олон монгол залуусыг дэмжиж, үндэснийхээ спортод оруулж, хөрөнгөжүүлсэн.

Зочин [66.181.189.226] 2025-06-02 19:30:16

Ганцхан Монгол аавын хүү аварга домог болсон юмаа гэдгмйг Дэлхий мэднэ!!! Түүхэнд нь ийм олон давсан самурай гараагүй шүү!!! Гарах ч үгүй!!! Өмхий санаагаараа хужаа, кореа, япон ямар харьцаатай тэнцдэг билээ?! Дэвсэж явсан шигээ хаяад Уудам сайхан Эх орондоо ирээ!!! Шахцалдаж, чихцэлдэж, бүгчимдөж наанаа юу хийнэ?!?!

Зочин [202.55.188.37] 2025-06-03 13:01:23

Зочин [66.181.160.78] 2025-06-02 17:38:43

Хая аа хө эх орондоо ир тэр дэвжээг чинь Монгол эрчүүд дэвсэлж явсан юм

Зочин [202.55.188.107] 2025-06-02 17:09:50

СУМО-ийн ДОМОГТ Их Аварга М. Даваажаргалыг баяртайгаар халуун дотноор угтаж бна.

0202 [59.153.86.205] 2025-06-02 17:04:27

Ид гялалзаж байхад нь түм буман шүтэн бирэгчээр нь дамжуулж бөөн мөнгө хийж аваад эцэсд нь төрөл бүрээр хавчиж зайлуулдаг бас л заваан байгаа юм шүү.Хурдан сумогоос явсан дээр.

Badam [66.181.186.241] 2025-06-02 16:50:35

Mongol gedeg arslan bars shig orontoi hvn arliin ypon shig sunuh gj bj yun ih zantai yum be eh nutag elgen sadantai hvn shv nertei hvnii zvstei hvvhed. Usan budaanii suvsnuud gaihuulah yumaa olj ydajdee

Яргайт [103.57.94.126] 2025-06-03 09:56:53

Та монголоороо бичээд байгаарай

Оогий [202.55.188.35] 2025-06-02 16:46:57

Гайхах юмгүй ээ, хэдэн зуун жилээр японы үндэсний соёл байсан чинь одоо харийн хүмүүс түрж ороод эзлэн авч байшд. Монголын наадмаар хар шар арьстай харийн бөхчүүд үзүүр түрүү нд байнга байгаад байвал монголчууд бүр япончуудаас дор юм болно үнэн хэрэгтээ. Харийн л бол харийн шүү.

Зочин [202.55.188.37] 2025-06-03 13:04:02

Яг үнэн, ХА ХА ХА

Саараа [202.179.18.81] 2025-06-03 10:17:00

Тиймээ. Монголчууд дэлхийг эзэлсэн түүхтэй, омог бардам явах учиртай хүмүүс. Чадаж байгаагаараа бахархаж байна. Японы үндэсний спортыг түүхийг эвдсэн, амжилтыг завсарлуулсан гавьяа МОНГОЛ

Мийгаа [66.181.161.239] 2025-06-03 07:40:59

Чи яг үнэнийг бичлээ. Наадмаар далай даян дархан аврага гээд европ ч юм уу япон солонгос хүн дэвээд зогсож байна гээд бод. Сэтгэлд багтахгүй байгаа биз дээ.ккк

Зочин [59.153.113.109] 2025-06-02 21:44:22

Харийн бөхчүүдийг оруулахгүй байж болох байсан, өөрсдөө буруутай

Зочин [103.212.162.92] 2025-06-02 16:32:15

хүний нутгийн тэнгэр нь хүйтэн харийн газрын хөрс нь хатуу гэж Монгол ардын дуунд хүртэл байдаг шүү дээ. Насны залуу нарны эртэд төрсөн газар нутаг усаа бараадсан нь дээрдээ. Ямар мөнгө төгрөг нэр хүндээр дутах биш...

Зочин [202.55.188.37] 2025-06-03 13:14:59

Яг үнэн МОНГОЛДОО ирээд ҮНДЭСНИЙХЭЭ БАЯР НААДАМД барилдаж ААВЫНХАА халааг үргэлжлүүлэн наадмын ногоон дэвжээ, МОНГОЛ АРД ОЛНОО баягаж явах шиг сайхан зүйл хаа байхав.

Япон нь монгол Даваажаргалыг дээш нь гаргахгүй. [66.181.160.40] 2025-06-02 15:54:31

Японууд гадны гаралтай хүмүүст ДУРГУЙ гэж аль 1970-д онд орос сэтгүүлч Овчинниковын бичсэн "Сакура и дуб" гэдэг номонд маш тодорхой бичсэн байдаг. Үүнийг уншсан монголчууд өчнөөн л байдаг байх. Япончууд бол 1-т, гадны хүмүүсийг спорт, урлаг, бизнестээ 35 нас хүртэл АШИГЛАНА, тэгээд "Баяртай" болно. 2-т, өөрийн уламжлалт спорт, урлагийн төрлийн тэргүүнээр ЗӨВХӨН япончуудаа болгоно. 3-т, эрлийз хурлийз хүмүүст япончууд ясны ДУРГҮЙ. Ийм зүйлсийг Овчинников аль 1970-д онд бичсэн. Сумо-д хөгширтлөө байсан монгол бөх ХЭН байгаа юмб? Бүгд л насаа болохлээр үсээ тайруулаад л, хэдэн йен аваад л Монголруугаа амбардуулчихаж байгаа биздээ. Японы ЯНАГ зан заншлыг хэдэн бүдүүн бөх өөрчилж ЧАДАХГҮЙ, үүнийг ойлго. Монголын үндэсний бөхөд ч гэсэн гадаадынхан чөлөөтэй ОРОЛЦДОГГҮЙ биздээ.

Зочин [202.179.18.81] 2025-06-03 10:19:57

Самруурайд ялагдаж байсан түүх Монголд байхгүй. Энэ бол үндэсний ялалт, амжилт._ Монгол хүнээрээ бахархаж байна.

Японд болдог юм л болж байна. [66.181.160.40] 2025-06-02 16:08:15

Ер нь очиж байгаа улс орны түүх, соёл, уламжлаллыг сайтар СУДАЛЖ БАЙЖ, чухам юү болно болохгүйг УРЬДЧИЛАН мэдэрч байж Сумо-д барилдах эсэхээ, япон бусгүйтэй гэр бүл болох эсэхээ шийдэх ёстой ш дээ. Тэгээгүй байж тээр хойно "Намайг гадуурхлаа" гээд нармигнаад байж болохгүй. Хакүхо зодгоо тайлсны дараа Осака(?)-гийн дэвжээний үзэгчдийн хувцасны өлгүүрт өчүүхэн амьтан шиг хувцас өлгөж байсныг та нар харсан биздээ? "Аврага хүнийг ингэж доош нь хийж болдог юм байхдаа?" гэж тухайн үед бодогдож байсан. Ингэхийн анхны цондон нь байждээ.

Зочин [202.55.191.194] 2025-06-02 14:55:37

САМУРАЙНУУД ШҮҮ ДЭ

Монголхүү [66.181.181.207] 2025-06-02 13:43:10

Эргээд ир. Япон хүүхнээ ч орхи. Чи баатрын дүрээр л ирнэ.Японы иргэншилтэй болж байхад чинь ганц аав чинь биш эх орон,монгол даяараа дургүй байсан

Зочин [202.179.18.81] 2025-06-03 10:28:21

Тиймээ эх орон чинь тосч, хүлээж байна. Хакухо чи Монголын нэрийг, далбааг Японд мандуулсан гавьяатай хүн. Чи эх оронтой хүн, элгэн садан, монголын ард түмэн хүлээж байна. Чи чадсан. Тэр улсын түүхэнд мөрөө үлдээсэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, амжилтаа хадгалсан. Чиний шавь нар залгамж тасрахгүй. Монголчууд бидний цус нэг, амжилтаар чинь үргэлж бахархаж байх болно. Японы үндэсний спортыг нэгэн цаг дор эзэлсэн чиний алдраар Монголчууд бардамнаж явах болно

Зочин [66.181.161.159] 2025-06-02 15:22:19

Хүүхдүүдээ бас хаях уу?! балайрдаг эд вэ.

Uu Tiimuu ( Banzai Yu bolson be ? Yasan be ? Banzai ) [202.9.40.149] 2025-06-02 13:40:15

Gertei Eh Oron do ireed aimdraa , Mongol do ireed , Saikhan aimdraa , buzaad ireed Mongol irgen eeree Yavaarai !!!

Иргэн [202.55.188.107] 2025-06-02 12:47:24

Япончууд ямар агуу хүн байсан ч хэзээ ч өөрсдөөсөө илүү үзэж дээш гаргадаггүй муухай үндэстэн гэж сонсож байсан. Тэнд амьдарч байгаа гадаад хүнд чи япон хүн биш болохоор гэж үргэлж дарж доош нь хийдэг нь үнэн.

Залуу [202.179.18.81] 2025-06-03 10:21:16

Гэхдээ үндэсний спортын дэвжээг эзэгнэлээ. Энэ бол тэр улсын түүхэнд хар боловч Монгол улсын түүхэнд алт юм шүү. Бид Монгол хүн, үндэс угсаагаараа бахархах хэрэгтэй. Энэ ганцхан Хакухогийн ялалт биш бидний Монголын нэр юм шүү

Зочин [103.212.117.104] 2025-06-02 12:32:16

Eh orondoo irj saihan buteen baiguulalt hiij Mongol humuustee tuslaa ho eh oeon hezee ch unetei eh hunshig tosood l avna harin nutag hatuu shuu ho

Зочин [103.212.119.191] 2025-06-02 17:30:48

Эх орондоо тусла гэчихжээ, юун дураараа юм бэ

Зочин [103.168.34.59] 2025-06-02 12:11:56

Харумафүжиг зайлуулах хорыг нэг хүн хийгээд өөрөө түүндээ давхар хордоод нилээн доошоо унасан түүх ахиад яваад байна уу...

Bi [202.9.40.54] 2025-06-02 12:47:35

tegj baigaa bol ter hvvheniin orihood ireerei

Зочин [103.212.162.132] 2025-06-02 12:10:11

Япончуудын бодлого биш, тэд манайхан шиг сүржигнэж зарлаад байдаггүй. Нэг л өдөр дэвжээг нь нээх байх, дээрх бичвэр Хакухогийн дэмжигч Болгар хүнийх байна. Харин монгол япончуудын хооронд яс хаясан аястай нь харамсалтай

Зочин [103.212.162.132] 2025-06-02 12:10:51

Тийм байна

Баатар [66.181.183.115] 2025-06-02 12:02:30

Монголд бүү ирээсэй бузөр хог монгол ч гэсэн хүлээж авахгбайх хэрэгтэй

Зочин [202.55.188.43] 2025-06-02 12:06:26

Яг үнэн

үглээ өвгөн [66.181.176.73] 2025-06-02 11:11:49

японы сумог орхих хэрэгтэй. Япон хүмүүс өөрсдөө мэдэг?

Монгол [202.179.18.81] 2025-06-03 10:23:00

Бусдын амжилтаар бахархаж сур үглээ өвгөн минь. Японы дэвжээг эзэлсэн бидний монголын зоригт, хүчирхэг залуусын гавьяа түүх мартахгүй. Энэ бол бардамнал, бахархал

Зочин [66.181.181.244] 2025-06-02 11:09:02

Увсын умдаг хас салтааны үснүүд бүү баярла!!! Дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш бас тулгуурч биш

З очин [202.179.18.81] 2025-06-03 10:23:36

Эргүү мал, Жорлонд өмхийрч баймаар сүг вэ

Зочин [103.57.95.229] 2025-06-02 21:48:22

4 шийр стүүжин

Зочин [202.126.90.97] 2025-06-02 11:44:58

Бичвэрээс нь харвал энэ нөхөр яав ч эрүүл хүн бус., хайр гамгүй тачьяадаж байгаа хүн хог буюу / хүнэнцэр / байна

Иргэн [76.20.76.94] 2025-06-02 10:54:37

ХАлХ ХүН ХҮН БИШ,ХАТСАН ШИЙР МАХ БИШ.ГЭДЭГ АЙХТАР ҮНЭН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ БИЙГ САНАЦГАА.

Зочин [103.57.95.229] 2025-06-02 21:50:31

Хатсан шийр гэж мэдэхгүй, үг зохиожээ, сонсоогүй

Халх хүн [103.10.21.3] 2025-06-02 20:13:39

Халхын нутаг дээр ходоод чинь цадаж толгой хорогдож ханасан бол одоо дуртай зүгрүүгээ зайлнуу

Зочин [202.126.91.68] 2025-06-02 10:20:36

Мөнгөө хийсэн болоо бишүү.

Зочин [103.57.95.229] 2025-06-02 21:51:47

Хазгай хэлтнүүд зайлцгаа.

Сумоо [66.181.185.65] 2025-06-02 09:44:53

Ган-Эрдэнэ аварга аль нутгийн угшилтай залуу юм болоо. Дээхнэ үед баруун нутгийн нэгэн аварга өрсөлдөгч буюу өөрийнх нь амжилтыг зогсоож мэдэх дүү бөхчүүдээ хэрэгт холбогдуулж шоронд явуулж байсан байдаг. Өөр бусад бөхчүүд багш дасгалжуулагчаа тааруухан аргаар чадаж явсан ярианууд ам дамжиж иргэд ярьж байдаг. Ийм түүх бол хамгийн адгийн түүх байдаг.

Зочин [202.126.91.87] 2025-06-02 11:50:32

Увс аймаг Наранбулаг сумын харьяат

Зочин [66.181.190.230] 2025-06-02 09:44:23

өөрөөө ч бас зүгээргүй гэсэн биз дээ авгай хүүхний асуудал байгаа юм биш үү

Зочин [103.57.95.229] 2025-06-02 21:52:55

Увсын дөрвөд бол зайлаа

Богд [139.5.218.161] 2025-06-02 08:15:11

Монголчууд нэгийгээ хорлож явдаг Япон Хакухогоор дутахгүй Монголд ирж тамын тогоондоо амьдар Сайн явбал атаархуу Монголчууд муулах л байх

Зочин [202.126.89.213] 2025-06-02 08:10:16

Хаад газар, Монголд ч ийм юм байдаг. Халхууд Баянмөнх аваргаас өгсүүлээд Баяд, Дөрвөд бөхчүүдийг яаж хавчиж, нүд үзүүрлэдэг билээ, яс үндэс нэг Тува, Өвөрлөгчид, Буриад бөхчүүдийг яаж хэрцгий муухайгаар гадуурхдаг билээ, түүнтэй яг адил. Япончууд харин ч харийн бөхчүүдийг сумодоо барилдуулж овоо мөнгөтэй болгож байгаа нь их юм. Хүний хоолонд хэт шунавал алсдаа халтай!!! Шуналаа татацгаа өлөн монголууд аа ..

455 [103.10.22.170] 2025-06-02 08:42:44

Муу өлөн дөрвөд, баядууд нь угийн хогийн зантай новшнууд бдаг юм

Зочин [66.181.178.248] 2025-06-02 08:28:34

Чухам....

Зочин [66.181.191.26] 2025-06-02 07:55:23

japanuuud zailuulahiig l husej bgaaaa.


74 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
74 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000