Зайсангийн гүүр энэ сард ашиглалтад орно

Зайсангийн гүүр энэ сард ашиглалтад орох нь ээ. Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж буй аж.
Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дуусжээ.
Мөн дээд бүтээцийн ажилд 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байгаа аж. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” кkмпани ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
зочин [192.82.66.30] 2025-06-04 11:22:50
гадаа дулаарсан байхад шөнийн ээлж ажилуулаа чээ орой ажил тарах цагаар тээврийн цагдаа нар зөвхөн хойноос урагшаа явах урсгалаа татаад түгжрэл үүсгээд байхын гэрлэн дохиогоор жолооч нар өөрсдөө яваад байж болж л байхад хэт өрөөсгөл байхымаа