М.Даваажаргал: Аав, аа би таны үргэлжлэл

Aдмин / Спорт

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын наадмын мөнгөн медальт, даяар дуурсагдах далай даян Дархан аварга, профессор Жигжидийн Мөнхбат агсны хөшөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно сүндэрлэлээ.

Хавт дүр, суу алдрын сод бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын хүчит бөхчүүд оролцов.

May be an image of 14 people and text

Далай даян дархан аваргын гэрэлт хөшөөний нээлтийн ёслол дээр хүү М.Даваажаргал нь "Өнөөдөр миний хайртай аавын хөшөөг монгол түмэндээ таниулах билэгт сайхан өдөр болж байна. Энэ бүхнийг санаачлан хийсэн та бүхэндээ маш их баярлалаа.

Миний хайртай ээж, аавын минь эмэгтэй дүү өнөөдөр энэ сайхан хөшөөний нээлтэд оролцож байна. Аав минь Төв аймгийн Эрдэнэсант суманд Хадан хошуу гэдэг газар мэндэлсэн. Үндэсний бөхөөр барилдаж монгол түмэндээ хүндлэгдсэн аав минь олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

May be an image of 3 people

1968 оны олимпын наадмаас чөлөөт бөхөөр мөнгөн медаль авсны дараа олон улсад "Чингисийн Монгол" сэрлээ гэж бичиж байлаа. Тухайн үед олимпын аварга болох хэмжээний барилдааныг үзүүлж байв.

Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр гарамгай сайхан барилдаж түүх бүтээсэн аав маань намайг бөхийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Аавын минь үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуулиас үндэсний бөхийн хүчтнүүд болон олимпын алдартнууд олноор төрөн гарсан.

Аавын минь хөшөөг Төв цэнгэлдэхийн хажууд байрлуулах болсонд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч нарт баярлаж талархснаа илэрхийлмээр байна.

Өнөөдрийн энэ сайхан үйл явдлын гэрч болсон та бүхэндээ маш их баярлалаа. Аав, аа би таны үргэлжлэл" гэв.

May be an image of Superman and monument

Энэхүү хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ.

Жигжидийн Мөнхбатын гэрэлт хөшөөний нээлтийг тохиолдуулан их аваргын түүхэн замналын фото үзэсгэлэнг нээж, бөхийн хорхойтон түмний хүртээл болгов.

Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн (олимпын аварга Хасан Гюнгёрыг ялав) бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

May be an image of 3 people and monument

Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь даван түрүүлж улсын аварга цол хүртсэн.

1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн.

Цагаан сарын барилдаанд нийтдээ зургаан удаа түрүүлж бүх бөхчүүдээс .Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх араас гуравт орох амжилт үзүүлжээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л гуравт орох амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч байв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.142] 2025-06-04 13:09:24

хүү минь одоо л ойлгов уу хүний юм хүнийх л байдаг эх орон ганц л заяана японыг сумогоор донсолгосон мундаг хүү эх оронд чинь хийх ажил их байна шүү

Зочин [66.181.160.10] 2025-06-05 21:56:13

Saihan hellee, iim saihan orond tursunduu talarhaj amidarh heregtei.

Зочин [202.126.89.78] 2025-06-04 12:34:10

Схан хөшөө блжээ..хөдөлгөөн.зохиомж бл янзтай. Харин урдаас нь харахаар 2 гар нь арай урт бшүү..эсвэл фото алдаа ю..Очиж үзнээ..

Жоол тийм. [66.181.183.73] 2025-06-04 13:31:13

Харин тийм ээ. Гарыг нь доош буулгавал хуруунууд нь өвдөгнөөс дор хүрээд байгаа юм. Өөр том хөшөөний гарыг энэ хөшөөнд гагначихсан юм шиг харагднам.

Зочин [66.181.184.216] 2025-06-04 08:33:49

Сайхан хөшөө болжээ монголын нэг өахархал даа

Зочин [202.55.188.123] 2025-06-03 23:36:21

Яг адилхан болжээ, их сайн уран барималч байна, гоё хөшөө босгожээ.

Зочин [86.85.55.114] 2025-06-03 17:41:14

Гоё хөшөө байнаа

supercodes.bgng.io [38.254.177.188] 2025-06-03 17:31:00

supercodes.bgng.io is your go-to destination for premium digital products and services.

Зочин [66.181.161.75] 2025-06-03 16:34:40

Увсынхан ...аваргууд нь ирсэнгүй...

Зочин [202.126.88.178] 2025-06-03 21:59:37

Юу хуцаад байгаан, Мөнхбат, Батсуурь нарыг харахгүй байна уу сохороо

Zochin [202.126.89.63] 2025-06-03 18:33:02

Munkhbat irsen

Зочин [203.91.116.154] 2025-06-03 17:51:04

Батсуурь


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000