Владимир Зеленскийн анхны айлчлал

Aдмин / Гадаад мэдээ

Германд шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлинд анх удаа айлчилж, энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Германы канцлер Фридрих Мерцтэй хамт хэвлэлийн бага хурал хийв. Зеленский Киевт тусалж байгаа Германд онцлон талархал илэрхийлж, “Киевт илүү их зүйл хэрэгтэй байна. Германаас цэргийн тусламж, тэр дундаа бидэнд өгөх агаарын довтолгооноос хамгаалах системээ нэмэгдүүлэхээр болсон” гэж мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид өөрсдийн хамгийн их сонирхож байгаа асуудал болох Германы TAURUS далавчит пуужинг Украинд нийлүүлэх эсэхийг Мерцээс асуухад “Бид Киевт нийлүүлж байгаа зэвсгээ нууцлах болно. Украин гурван жил хамгаалах дайн хийлээ. Одоо Киев Москвад цохилт өгч, дайны байдлыг тэнцүүлэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан канцлер энэ асуултанд тун ч эелдэг байдлаар тодорхой хариулт өгөхгүй өнгөрч “Оросууд Украинд хийх цохилтоо эрчимжүүлж байгаа нь Украинд гал зогсоохын төлөө тэмцэж буй хүмүүсийн нүүр рүү алгадаж байгаа явдал. Тиймээс бид Москвагийн дайны машиныг сулруулахын тулд Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, хэлэлцээр хийх замыг нь нээж өгөх болно. Энэ удаа Герман улс Украинд таван тэрбум еврогийн тусламж үзүүлж байна” гэж хэлэв.

Энэхүү айлчлалын гол үр дүн нь батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдал болов. Уг гэрээнд Украин болон Германы Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Борис Писториус нар гарын үсэг зурсан юм. Германы Батлан хамгаалах яам уг гэрээ батлагдсаны дараа “Герман улс Украины алсын тусгалын зэвсгийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх бөгөөд эдгээр зэвсгийн эхний хэсгийг ойрын долоо хоногт багтаан Украинд байрлуулах болно” гэж мэдэгдэв. Ийнхүү Герман улс Украинд алсын тусгалын зэвсгээс гадна энэхүү зэвсгийг үйлдвэрлэх санхүүгийн болон технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлж хамтарсан үйлдвэрлэл байгуулахаар болов. Энэ нь Орос үүнээс хойш Украинд довтлох гэж санах ч хэрэггүй болно гэсэн үг юм. Өнөөг хүртэл Герман Украинд голчлон өөрийн зэвсгийг нийлүүлж, хамтарсан үйлдвэрүүд нь их бууны сум үйлдвэрлэх, хуягт тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхэлдэг байсан бол ийнхүү хоёр улсын хамтарсан үйлдвэр Германы TAURUS далавчит пуужин төдийгүй орчин үеийн бусад алсын тусгалтай зэвсэг үйлдвэрлэж эхлэхээр болов. Хэдийгээр дайн үргэлжилж байгаа ч Берлин дайн дууссаны дараа юу хийх талаар аль хэдийн бэлтгэж байгааг илтгэж Германы канцлер Мерц энэ хэвлэлийн бага хурал дээр “Жил бүрийн оны эцэст хоёр улсын засгийн газрын зөвлөлдөх уулзалт, өөрөөр хэлбэл хоёр улсын Засгийн газрын хамтарсан хуралдаан хийж байхаар болсон” гэж мэдэгдэв. Уг асуудлаар Мерц, Зеленский нар Украины сэргээн босголтод оролцох хүсэлтэй эрчим хүчнээс эхлээд анагаах ухаан хүртэл бүх салбарын Германы бизнесийн төлөөлөгчидтэй мөн уулзаж ярилцсан ажээ. Германы канцлер “Европын Холбооны Оросын эсрэг авах 18 дахь хориг арга хэмжээний ажил хэлэлцэгдэж байна” гээд “АНУ болон Европ Киевийг дэмжих талаар нэгдмэл байх болно гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэв. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бидэнтэй тоглож байна уу, үгүй юу гэдгийг бид удахгүй олж мэднэ. Хэрэв тийм бол бид түүнд арай өөр хариу барих болно. Би хоёр долоо хоногийн дараа та нарт энэ талаар мэдэгдэнэ” гэж амласан бөгөөд сэтгүүлчид түүнээс яагаад ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахгүй удаад байгааг асуухад “Энхийн гэрээ хэлэлцээр ойртож байгаа үед би үүнийг үргээхийг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцан Украинтай 1000:1000 харьцаагаар хоригдол солилцсонд баяртай байгаагаа илэрхийлжээ. Улмаар ерөнхийлөгч Трампын дайныг зогсоох цорын ганц арга зам бол Украинтай бүтээлч, сайн санааны яриа хэлэлцээ хийх явдал гэж уриалсныг дахин сануулаад, Лавровын санал болгосон Орос Украины хооронд ирэх сарын 2-нд Станбулд болох шинэ уулзалтын өмнө дайныг энхийн замаар зохицуулах тухай Оросын талын санамж бичгийг Украины төлөөлөгчдөд танилцуулахыг санал болгосон” гэж мэдээлэв. Сүүлийн үед болж буй олон улсын үйл явдлууд Германы канцлер Фридрих Мерц өнөөгийн Европын дайнд Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн дэлхийн II дайны үеийн үүргийг гүйцэтгэж байгааг тодорхой болгов.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.178] 2025-05-31 14:02:29

Германчууд 1 : 2-р дайнд оросуудад ялагдсандаа бяцхан өшөө хорсол байдаг байх аа...... Украйнчууд бусдын хатгаасаар украйн нутагт оршин суудаг орос иргэдээ үзэн ядаж 8 жил буудаж бөмбөгдөөгүй бол ( овоо босгоогүй бол ) украйн ингэж сүйдэхгүй л байсан .2022 онуудад хэлэлцээ хийж байснаа барууны , америкийн зэвсэг , тусламжинд дулдуйдаж бид хэлэлцээ хийх шаардлагагүй хар тамхичин гэж томорсон доо.Хөрштэйгээ бусдын хатгаасаар , хэт хийрхэх өвчинөөс мөн муу удирдагчаас болж улсаа ингэж үнсэн товрог болгодог юм байна шүү . Украйнд хичнээн тусламж өгөөд ч ероолгүй сав л гэсэн үг . АНУ аас эхлээд залхаж өгсөн тусламжиндаа газрын ховор элемент авч салахаар шийдэж байна даа .

Дампуурчихсан, найдваргүй болсон үндэстэн. [66.181.183.73] 2025-05-31 17:26:45

Харин тийм ээ. Хоосон хорсол ЮҮ Ч болж чадахгүй. Үндэстнээ л АЛГА болгоно, алга болгодоггүй юм аа гэхэд хэдэн 10 жилээр ДАМПУУРУУЛНА. Украйны ард түмнийг л ӨРӨВДӨХ юмдаа. Хөөрхийс!

Зочин [103.168.34.159] 2025-05-31 15:06:15

Broo chi shuu.

зочин [103.57.93.83] 2025-05-31 13:59:44

Дайныг Украйн биш Путин гуай эхлүүлээд 3 жил гаруй болж байгаа биз дээ? Украйнчууд газар нутгаа хамгаалсаар 3 жил гаруй болж байгаа биз дээ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай. Бүрэн эрхэт, тусгаар тогтносон Украйн улс үеийн үед мандан бадрах болтугай.

Ядуу болохоо ивээлгэж оршиж байх уу? [66.181.183.73] 2025-05-31 17:36:14

Ингэж ядуу, өлсгөлөнтэй, устгуулсан зэвсгийн үнийн буцалтгүй өр ширтэйгээр “мандан бадарч, бурханд ивээлгээд” байхаас ёстой БАЯРЛАЛАА. Тэрний оронд бууж өгч, атеист буюу бурхангүй үзэлтэн болсон нь дээр юм байна. Кх!

Зочин [139.5.217.178] 2025-05-31 14:04:49

Толгой чинь эргээд хойшоо харчихжээ . Овоо босгоогүй бол гэдэг үг украйнчуудад яг таарч байна даа ......кккккккккк

Европынхон украйнуудаар бамбай хийж байнадоо. [66.181.183.73] 2025-05-30 18:56:18

Украйнууд алуулж дуустал 2 орчим жил болно. Энэ хугацаанд Баруун Европ нь АНУ-ГҮЙГЭЭР өөрсдийгөө хамгаалах систем байгуулж, өөрсдөө зэвсгээ үйлдвэрлэдэг болж, цэрэг армиа томсгох хэрэгтэй байна. Иймд Мерц украйнуудыг МАНГАРТУУЛЖ, тэднийг ойрын жилүүдэд Европын төлөа үхүүлнэ. Зеленский нь үүнийг ойлгож байгаа болов уу?

Зочин [176.59.133.186] 2025-05-30 23:05:07

Тэр хүүр юугаа ч мэдэхгүй улс орон ард түмнээ өрөнд оруулж устгаж дуусгаж байгаа шүү дээ....Та бол үнэн л бичиж дээ

Зочин [66.181.180.209] 2025-05-30 17:45:03

Германы нацистүүд Украины нацистүүдтйг урьж байна гэсэн мэдээ л их цауагдаж байна, Мерц канцляр болмогц, Украинд очсон, Масквад буюу 500 км-ын алсад цохилт өгөх пуужингууд Украинд нийлүүлэх шийд гарган ,АНУ,Англи Францын адилаар эдгээр пуужингууд ашиглах бүх хязгаарыг цуцласан, Украин дэх дайн улам ширүүсэх шинжтэй боллоо, Цөмийн тактикийн пуужин хэрэглэх нөхцлийг бүрдүүллээ гэж яригдаж байна

Зочин [176.59.133.186] 2025-05-30 23:06:12

Аймшигтай хүүрнүүд


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000