Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо зохион зохион байгуулна

Aдмин / Энтертайнмент

Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг ирэх сарын 28-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион зохион байгуулах юм байна. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааны тэмцээн болох бөгөөд үндэсний бараа, бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулж, монгол өв соёлыг олон улсад сурталчлахаар төлөвлөжээ.

Хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааны тэмцээнд оролцох тамирчид Европ дахь Элчин сайдын яам болон холбогдох мэргэжлийн холбоонд бүртгүүлэх шаардлагатай аж.

Энэхүү наадам нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэдэд зориулан зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Баяртай, монголчуудаа, Монгол орон минь. [66.181.183.73] 2025-05-29 23:50:34

Гадаадад монголчуудаа БАЙНГА оршин суулгаж ШИНГЭЭХ гэж байна. Энэ зураг дээр байгаа хүмүүсээс хэд нь МОНГОЛД хэзээ нэгэн цагт БУЦАЖ ИРЭХ БОЛ ОО? Гадаадад сургуульд орчихсон, монгол хэлээ мартчихсан, Монголын ядуу орчинд идээшихгүй болчихсон хүүхдүүдтэй эдгээр эрчүүд нутагтаа ИРЭХ ҮҮ? Ирэхгүй учраас гадааддаа наадамлахаасдаа, хөгшрөхөөсдөө, тэндээ ясаа тавихаасдаа.

Зочин [66.181.182.34] 2025-05-29 18:43:14

Монголчуудын найр наадам, баярууд нь дуусдаггүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000