Зеленский: Германы компаниуд ОХУ-д зэвсгийн тоног төхөөрөмжүүд нийлүүлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Германы хэд хэдэн компани ОХУ руу зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүд нийлүүлж байна” хэмээн мэдэгдсэнийг "Интерфакс-Украина" агентлаг зургадугаар сарын 21-ний бямба гарагт мэдээлжээ.

Тэрбээр "Орос Холбооны Улс хэд хэдэн улсаас тоног төхөөрөмжүүд авч буй бөгөөд тэдгээрийг зэвсэг үйлдвэрлэлд ашиглаж байна. Тэд ойрын хугацаанд батлан хамгаалах салбартаа зориулж 860 нэмэлт тоног төхөөрөмж авахыг зорьж байна. Хамгийн гол нь Хятадын 52, Тайванийн 15, Германы 13, Чехийн 8, Өмнөд Солонгосын 6, Японы 3, Энэтхэгийн 3, АНУ-ын 1 компани тус тус маш бага хэмжээгээр тоног төхөөрөмж нийлүүлж байна" гэж хэлжээ.

Гэхдээ тэрбээр тэдгээр компаниудын нэрийг дурдаагүй байна. Гэсэн хэдий ч түүний хэлснээр Киевийн эрх баригчид энэ мэдээллийг нарийн мэдэж байгаа бөгөөд мэдээллийг Европын Холбоо зэрэг 26 улсын эрх баригчдад дамжуулсан аж. Украин эдгээр компанид хориг арга хэмжээ авах, мөн Орос дахь тоног төхөөрөмжүүдийг алсаас унтраах арга хэмжээ авахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Зеленский уг уулзалтын үеэр Украины зэвсэгт хүчин тусгай зориулалтын дрон-перехватчик буюу дрон сөнөөгч ашиглаж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Тэрбээр "Бид дрон сөнөөгч ашиглаж эхэлсэн. Үүнийг удаан хугацаанд ашиглаж ирсэн талаар та бүхэн мэдэх хэрэгтэй. Украинд дөрвөн компани энэ төрлийн төхөөрөмж үйлдвэрлэдэг. Тэдгээрээс хоёр нь маш амжилттай ажиллаж байна" гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад бичсэнээр, эдгээр дрон сөнөөгчийн үйлдвэрлэлийг Герман улс санхүүжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд энэ талаар Холбооны Канцлер Фридрих Мерцтэй тохиролцсон байна. Мөн Канад улс энэ үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхээр болсон талаар ч мэдээлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.213] 2025-06-23 14:55:42

Слава Украйнаи

Зочин [202.126.89.88] 2025-06-23 14:54:18

Ялагдах бол али хэдийнээ ялагдах байсан. Яөгаад одоо хүртэл оршин тогтноод байгааг нь бодож үзсэн үү?

Украйн бол гайтай жоохон тоглогч, зүгээр л шалтаг. [66.181.189.187] 2025-06-23 13:51:33

Хөгжилтэй том орнууд Украйны амаар хөдлөхгүй. Герман Орос хоёр ирээдүйд хамтоан бинес хийхгүй юм уу? ЯГШДЭЭ! Америк Орос хоёр бизнесээ сэргээгээд эхэллээ. Удахгүй Франц ч АНУ, Германы хойноос орох биздээ. Франц чинь Монголоос уран авна, Орос замд нь тээглэж байгаа.

Зочин [103.57.94.74] 2025-06-23 12:05:57

Энэ бас даварцан жуд юмаа . Энэ новш улсаа бүүр самарч гүйцлээ шүү! Ард түмэн нь дотроосоо эсэргүүцээд эхэлчихсэн б.а лээ.

Зочин [202.126.88.181] 2025-06-23 11:50:35

Удахгүй ялагдаж зугатахын хооронд олон долоон юм яриад … ялагдагчид хэн ч туслахгүй

Монгол [66.181.161.52] 2025-06-23 11:24:57

Өөрөө гуйлгачин байж


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000