Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны зургадугаар сарын 23-наас 29-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 23-нд: УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.
6 дугаар сарын 23, 24-нд: УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг зохион байгуулна.
6 дугаар сарын 23-29: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.
6 дугаар сарын 24, 25-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 25-нд: Засгийн газрын хуралдаан болно.
6 дугаар сарын 26-нд: П. И Чайковскийн "Хунт нуур " балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
6 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 27-нд: Бичил жижиг дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.
6 дугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно.
6 дугаар сарын 28-нд: "Камертон" хамтлаг бие даасан бүрэн хэмжээний “CAMERTON 30” тоглолт Socialpay Park-т болно.
6 дугаар сарын 28, 29-нд: Нийслэлийн иргэдийн баяр-даншиг наадмыг Хүй 7 худагт зохион байгуулна.
Орон нутагт:
6 дугаар сарын 24-нд: Архангай аймаг- АRА complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх "Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
6 дугаар сарын 28-нд: Бельгийн нийслэл Брюссель хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг зохион байгуулна.
6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 4-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Парис болон Брюселль хотод "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг франц сурагчидтай хамтран тоглоно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл