НББХ-ны дарга Л.Энхнасан Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.05.28) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Л.Энхнасан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр, хуулийн төслийг боловсруулан ажиллаж буйг танилцуулсан юм.

Тэрбээр, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролд түлхүү анхаарах хандуулж буйгаа онцлон, эдгээр асуудлаарх Их Британийн сайн туршлагыг судалж нэвтрүүлэх, харилцан суралцах талаар санал солилцов.

Элчин сайд, хатагтай Фиона Блайт хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдан, цаашид хоёр талын болон олон талын харилцааны арга механизмуудыг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Асуулт байх юм. [66.181.183.73] 2025-05-29 00:33:00

Энэ бүсгүй УБ-т байдаг юм уу, эсхүл Бээжинд байж УБ-т үе үе ирж монголчуудтай уулздаг юм уу? Микрийн дэнж дээр байдаг Их британы Элчин сайдын яам сүүлийн жилүүдэд хоосон харагдаад байгаа ш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000