Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя" гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.111] 2025-05-29 20:24:43
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛСОН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА ДОО
Бат [45.10.152.102] 2025-05-29 13:52:29
Хаана хэзээ хэлсэн юм бн?
Зочин [202.9.46.212] 2025-05-29 13:29:15
Өлөн саарал чоно борооноор хонин сүргийг хядаж хот харлуулдаг шиг өгөр хулгайч ҮХЭЛСҮГ КОВИДООР үхэл тарин байж ҮНДСЭН ХУУЛЬ хулгайлж, сонгууль луйвардан, ЭЗЭН ЧИНГИСИЙН ҮҮСГЭСЭН БАТ ТӨРИЙГбузарлаж хэврэгшүүлж байгаагаа нь. АРД ОЛОН ХАРЖ Л БАЙГАА ШҮҮ!!! Дараагийн луйвартаа бэлдэн элдэв хар хуйвалдаанаа хийж байгаагаа худал хоосон чалаагаар халхлах хэрэггүй дээ !!!
Худалч [103.57.92.236] 2025-05-29 10:28:46
Итгэх аргаггүй хүншдээ ....