Улсын хэмжээнд 17.1 сая төл хүлээн авчээ

Aдмин / Орон нутаг

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24.2 сая эх малын 73.4 хувь буюу 17.7 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байгаа аж.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 14.9 хувиар их, 5.0 сая төл бойжиж байна. Бүсчилбэл баруун бүс 77.8, зүүн бүс 67.3, төвийн бүс 72.6, хангайн бүс 74.1 хувьтай мал төллөлт үргэлжилж буй.

2025 онд нийт 23.0 сая орчим толгой төл хүлээн авах төлөвтэй. Ингэснээр зун, намрын улиралд нийт малын тоо толгой 80.6 саяд хүрнэ.

Монгол орны бэлчээрийн даац гангүй, хэвийн жилд дунджаар 85 сая хонин толгой малыг тэжээлээр хангах боломжтой бол 2025 оны зун, намрын улиралд байх малын тоог хонин толгойд шилжүүлснээр 100 сая толгойд хүрчээ.

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

зочин [202.131.225.197] 2025-05-29 14:31:09

энэ их малтай боллоо гээд хүнсэнд хэрэглэж байгаа махны үнэ тэнгэрт гараад байхад бахархаад байх зүйл алга даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000