Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд огцрох бус Үндсэн хуульд заасны дагуу өөрт нь итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар Засгийн газрын гишүүд 100 хувийн саналаар тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.