МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байна

Aдмин / Улстөр

Эрх баригч намын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн пүрэв гаригт товлогдон зарлагдсан ч хуралдаан түр хугацаагаар хойшилсон. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 11:00 цагт хуралдана гэж өчигдөр гишүүдэд мэдээлэл өгсөн байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Хэрэв өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулчихвал үргэлжлүүлээд Бага хурлаа зарлан хуралдуулах талаар мэдээлэв.

Бага хурлаараа Удирдах зөвлөлөөс тодруулсан хүнийг батлах дүрэмтэй. Улмаар баталсан нэр дэвшигчээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах хуультай. Харин Ерөнхийлөгч МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцүүлэх дэгтэй билээ. Ингэснээр УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналыг авснаар дараагийн Ерөнхий сайд албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлэх эрх нь нээгдэнэ.

Юутай ч өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тодорхой шалтгаанаар хойшилчихгүй бол дараагийн Ерөнхий сайд болох улстөрчийн нэр тун удахгүй тодорхой болох юм. МАН-ын Удирдах зөвлөлд Я.Содбаатар, Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Д.Сумъяабазар, Х.Алтай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Т.Аубакир, Ж.Батжаргал, О.Батнайрамдал, П.Баттөр, Э.Батшугар, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ч.Номин, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Тулга, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд багтдаг байна.

Э.ТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.164] 2025-06-06 13:48:17

Хуучин нэр хүндгүй болсон Ч.Хүрэлбаатар мэтийгээ өөрчилдөггүй үнэхээрийн удаан болхи нам юмдаа. Ийм байхад та нараас юу гарах вэ???

Зочин [203.17.23.197] 2025-06-06 12:31:44

Намбарын Энхбаярыг ерөнхий сайд болгоё


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000