Хятадын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт эхэллээ

Хятадын үндэсний коллежийн элсэлтийн шалгалт Бямба гаригаас эхэллээ. Энэ жил 13.35 сая оюутан шалгалт өгч байна. Өнгөрсөн жил үүнээс 70 мянга илүү оюутан шалгалт өгсөн нь түүхэн дээд үзүүлэлт байв. Шалгалтын үеэр нийслэл Бээжинд замын хөдөлгөөнийг түр хаажээ.
Хятадын ахлах сургуулийн сурагчдын дээд боловсрол эзэмших хувь 2023 онд 60 хувь давсан. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Гэвч эдийн засгийн өсөлт удаашрахыг дагалдаад сүүлийн жилүүдэд өрсөлдөөн улам ширүүсч байна. Үүний зэрэгцээ тус улсад залуу хүн ам багасч, байгаа залуучууд нь гадаадад өндөр боловсрол эзэмших нь элбэг болжээ.
Тэд АНУ-ыг хамгийн ихээр зорьдог. Нөгөөтэйгүүр хоёр улсын харилцаа хурцадсантай холбоотойгоор АНУ-ыг зоригсдын тоо тодорхой хэмжээнд цөөрөөд буй. Олон улсын боловсролын хүрээлэнгийн мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд 277 мянган хятад оюутан АНУ-д сурчээ. Гэтэл 2019-202 оны хичээлийн жилд үүнээс 100 мянгаар олон оюутан сурч байв.
АНУ-аас гадна хятад залуус Японыг зорих нь элбэг. 2024-2025 оны хичээлийн жилд 123 мянган хятад оюутан Японд сурчээ. Япон дахь гадаад оюутнуудын голлох хувийг хятадууд эзэлдэг аж.
ЭХ СУРВАЛЖ: NHK
Сэтгэгдэл
hyatdad ih deed surguuli ehleh manid yamar hamaa [66.181.180.50] 2025-06-08 18:54:41
chinese inflluser
Хятад Монголд суралцаж эхлэх байхдаа. [66.181.183.73] 2025-06-08 22:18:09
АНУ-д хятадын оюутнууд суралцахаа боливол тэд хаана суралцах бол? 13.35 сая оюутнаас хэд нь Монголд суралцаж эхлэх бол? Монголд саяхан Хятадын хөрөнгө оруулалттай Техникий ИС-ийн салбар нээсэн гэсэн. Хамтраад л хятад оюутан Монголдоо сургаад байхаасдаа. Кх!
Зочин [202.9.46.44] 2025-06-08 14:27:14
Хятадын экспорт зогсож хятадад ажил хаялт эдийн засгийн хямарч байна. Сайхан мэдээ.
Тэнэг зүйл битгий бич. [66.181.183.73] 2025-06-08 21:47:47
Тэнэг юм уу? Хяьадын эдийн засаг хямарвал ШУУД Монголд муугаар нөлөөлнө. Өмнөд хөрш Монголоос юү ч авахаа болино, манай эдийн засагт хөрөнгө оруулалт хийгдэхгүй, юмны үнэ өснө, монголчууд цалингүй болж ядуурна. Энэ тэгээд чиний “сайхан мэдээ”-ний чинь үр дагавар болно. Хүсээд байна уу?