Орон нутгаас дэлхийн тавцанд: Ирээдүйн бяцхан инженерүүд код бичиж өрсөлдлөө

Нүд ирмэхийн зуур хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд мэдээллийн технологийг ойлгодог төдийгүй технологийг хэрэглэж чаддаг байх нь чухал. Юнител групп технологийн бяцхан хэрэглэгчид болох хүүхдүүдэд өөрсдөө бүтээгч болох боломжийг олгохоор зорьж, 2022 оноос хойш 20 аймагт Unitel STEAM HUB хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөр нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд газарзүйн байршил үл харгалзан мэдээллийн технологи, инженерчлэл, робот угсралт, код бичих, электроник зэрэг чиглэлээр суралцах боломжийг олгосон юм.
Аймгийнхаа тугийг барьж зогсох хүүхдүүд , дараагийн удаад улсаа төлөөлөн зогсоно
Unitel STEAM HUB төсөл хэрэгжиж буй 20 аймгийн 140 гаруй хүүхэд өнгөрөгч Бямба гаригт дэлгэцгүй кодчилол болон дрон кодчиллын хоёр төрөлд өөрсдийн оюун ухаанаа уралдуулж, сурсан мэдсэн зүйлсээрээ өрсөлдлөө.
Цагаан дээр хараар бичигдсэн төслийн төлөвлөгөө үйл хэрэг болон амжилттай хэрэгжиж буйг оролцогч багачууд маань бидэнд гэрчилж өглөө. Өөрөөр хэлбэл төсөл эхэлснээс хойшхи цаг хугацааны тайланг хүүхдүүд бидэнд харууллаа.
Уралдааны шилдгүүдээ танилцуулвал,
Дэлгэцгүй кодчилол 6-8 нас
1-р байр Дархан-Уул аймаг Б.Содгэрэл, Н.Амин-Эрдэнэ
2-р байр Архангай аймаг Ж.Булгантамир, О.Эрдэнэ-Чулуун
3 дугаар байр Ховд аймаг Э.Бат-Итгэл, Б.Анармядаг
Шилдэг гүйцэтгэлтэй багаар Говь-Алтай аймаг Б.Жаргалтуяа, Б.Хаанболд нар шалгарлаа.
Харин Drone кодчилолын төрөлд
1 – р байр Баянхонгор аймаг- О.Түвшинсайхан 12 нас
2 - р байр Говь-Алтай Э.Тэлмүүн 12 нас
3- р байр Өмнөговь Д.Дөлгөөн 14 нас
Тусгай байр Best performance Говьсүмбэр Ч.Чингүүн
Шилдэг аймаг буюу Best team төрөлд Ч.Баттулга багштай Говь-Алтай аймгийн баг шалгарлаа.
Тэмцээнд түрүүлсэн бяцхан инженерүүд маань 12 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах Enjoy AI олон улсын тэмцээнд оролцох эрхийн эзэд болж буй бөгөөд аймгаа төлөөлөн ирсэн багачууд маань улсаа төлөөлөх олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцоно.
Итгэл найдвар хязгааргүй
Энэ дашрамд , тэмцээнд оролцсон хүүхэд бүхэн ялагч байсныг онцлох нь зүйтэй. Тэд багш нарынхаа заасан бүхнийг харуулж чадлаа.
Нөгөө талдаа гарт баригдаж, нүдэнд үзэгдэх буюу хэмжигдэх үр дүнгээс гадна үлдэх хэсгүүд бий. Тэдгээрийн нэг нь тэдэнд төрсөн итгэл найдвар юм.
Ховд аймгийн Unitel STEAM HUB ийн сурагч Анармядаг
Дахиад тэмцээнд оролцоод, гадаад руу явна
1 дүгээр сараас эхлээд код бичиж сурч эхэлсэн. Замдаа 2 хоног явсан болохоор жаахан ядарсан. Гэхдээ аав маань надтай хамт ирсэн болохоор тийм ч их ядарсан санагдаагүй ээ. Бид багаараа дугаар байранд орсон. Хэрвээ түрүүлсэн бол гадаад явах байсан , хэдийгээр түрүүлж чадаагүй ч дараа дахиж тэмцээндээ оролцоод, гадаад руу явна.
Хаа хүрэхээ , тийш яаж хүрэхээ мэдэж байгаа тэд илүү хүсэл тэмүүлэлтэй болжээ.
Unitel STEAM HUB - илүү гэгээлэг нийгэм рүү хөтлөх луужин.
Увс аймгийн багш Р.Итгэл
Тэрээр хэлэхдээ инжерүүд бол баялаг бүтээгчид. Хүүхдүүдийг багаас нь юунд илүү авьяастай байна гэдгийг нь олж илрүүлж, чиглүүлж өгснөөр илүү олон инженерүүдийг төрүүлэх боломжтой хэмээсэн юм. Unitel STEAM HUB ршин байх ёстой цор ганц шалтгаан юу вэ? хэмээвэл энэхүү төсөл авьяаслаг хүүхдүүдийг маань илүү гэрэлтэй ирээдүй рүү хөтлөх луужин хэмээсэн юм.
Хүүхдээ хүчлэх шаардлагагүй
Unitel STEAM HUB хөтөлбөрийн сурагч Н.Амин-эрдэний ээж .Оюундалай
Хүүхэд маань багаасаа тобот үзэж өссөн, тэр ч утгаараа өөрөө робот бүтээхийг хүсдэг. Уг нь хүүхдийн сонирхол хувьсамтгай байдаг, гэхдээ түүний сонирхол ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа, тэгэхээр би хүүгээ зохион бүтээгч болно гэдэгт нь итгэлтэй байна. Хэрвээ тэр өөрөө хүсээгүй бол , би түүнийг хүчлэхгүй байх байсан. Хүсээгүй зүйлийг нь хүчилж хийлгэсэн бол одоо хүү маань амжилт гаргах нь юу л бол? тиймээс өөрөө хийхийг хүсэж байгаа зүйлсэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал.
Тус тэмцээн төслийн үр өгөөжийг харуулаад зогсохгүй, цаашлаад илүү үр дүнд хүрэх боломжийг харуулж өгсөн юм. Ийн харвал, олон багачуудын хувьд Unitel STEAM HUB өөрсдийн ирээдүйг зураглах орон зай болж байгааг илчилж буй.
Г.ЧИМЭГ
Сэтгэгдэл