Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн бүтээн байгуулалтад ажиллах 800-гаад ажилтны дийлэнхийг орон нутгаас авна

Ховд аймагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл юм. Уг төслийн бүтээн байгуулалт удахгүй эхлэх юм байна.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Пауэр Чайна-Монгол Улс Эрдэнэбүрэн усан цахилгаан станц төслийн ерөнхий менежер Xu Shenfei болон албаны бусад төлөөлөл Ховд аймгийн удирдлагуудтай уулзжээ.
Энэхүү уулзалтын үеэр талууд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцсан байна.
Станцын бүтээн байгуулалтад орон нутгаас ажилтан авах, хүнсний хангамж бараа материалыг орон нутгаас худалдан авч аж ахуйн нэгжийг дэмжих, орон нутгийн компаниудаар тээвэрлэлт хийлгэх зэрэг санал уламжилжээ.
Төслийн ерөнхий менежерийн танилцуулснаар, бүтээн байгуулалтын ажлын үеэр талбайд 700-800 хүн ажиллана гэж тооцсон байна. Хүнсний хангамж болон ажилтны дийлэнхийг орон нутгаас авахаар төлөвлөж байгаа аж.
Ингэхдээ сурган, дадлагажуулах юм байна. Хамгийн гол нь тогтвор суурьшилтай ажиллах нь чухал бөгөөд шаардлагатай ачаа, техник тоног төхөөрөмж тээвэрлэх хэрэгцээ өндөр байгаа тул шаардлага хангасан компанитай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Цаашид талуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаа, зарим тулгамдсан асуудлыг тухай бүрд нь ярилцаж шийдвэрлэхээр болсон байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [202.126.89.99] 2025-06-10 11:24:15
Орон нутгаас ажилтан олдохгүй ээ, манай дарга нар өөрсдөө бизнес хийдэггүй болохоор мэдэхгүй байна. Ажиллах чадвартай нь гадаад руу, дараагийн хэсэг нь хот руу, залхуучууд нь нутагтаа үлдсэн.
Зочин [66.181.161.50] 2025-06-10 11:17:56
Ккк. Ёстой үлгэр! Монголоос энэ ажилыг хийх 800 хүн байтугай 8 хүн ч олдохгүй!! Ийм ажлыг хөх толбот тэнгэр заяат хүмүүн хийдэггүй юм!!
Лхагва [124.158.107.106] 2025-06-10 08:51:46
Болж байна. УЦС барилцилцах ажилчид дунд барилгын инженерүүдээ түлхүү оруулах хэрэгтэй. Тэд туршлагажиж дараагийн бүтээн байгуулалтыг бие даан хийх чадвар эзэмшиг. Алийн болгон айлын хүүхэд гуйж валютаа алдаж байх юм.
Зочин [202.72.245.121] 2025-06-10 10:03:46
Яг зөв