Дотоодын арилжаалагчид Монголын крипто захыг орхиж, гадаад зах зээл рүү шуурч байна

Aдмин / Эдийн засаг

Сүүлийн жилүүдэд Монголын криптовалютын зах зээлд дотоодын арилжаалагчид гадаад зах зээл рүү шилжих хандлага ажиглагдаж байна. Учир нь, энэ нь Монголын крипто зах зээл харьцангуй жижиг, зохицуулалт султай, мөн хөрвөх чадварын асуудалтай тулгарч буйтай холбоотой юм.

Дотоодын зах зээлийн үнэлгээ 2025 оны эхээр 225 тэрбум төгрөг орчим байсан бөгөөд 24 цагийн арилжааны хэмжээ нь 437 сая төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны I улирлын дүнгээр 178 сая болж буурчээ. Энэ нь гадаад зах зээлтэй харьцуулахад бага үзүүлэлт юм.

Өнөөдрийн байдлаар Монголын дотоодын крипто зах зээлд таван бирж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт 102 криптовалют арилжаалагдаж байгаа ажээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын виртуал хөрөнгийн идэвхтэй арилжаалагчдын тоо 93 хувиар буурч, 11.7 мянгад хүрсэн байна.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар, нийт арилжааны дүн төдийлөн буураагүй нь тус зах зээлийн арилжаанд оролцогчид “шигшигдэж”, харьцангуй том дүнтэй арилжаалагчид үлдсэнийг харуулж байгаа аж.

Дотоодод бүртгэлтэй ВХҮҮ-ээр дамжуулан хийх гадаад виртуал хөрөнгийн арилжаа тогтвортой байж, 2024 он I улирлаас хойш өдөрт дунджаар 4.2-5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Биткойны өсөлттэй зэрэгцэн өнгөрсөн онд улирал тутам арилжааны дүн нэмэгдсэн нь дотоодын арилжаалагчид Монголын крипто захыг орхиж, гадаад зах зээл рүү шуурч буйг илтгэх үзүүлэлт болжээ.

Дотоодын арилжаалагчид зохицуулалтын дутагдлын улмаас гадаад зах зээлийг сонгож буйгаа онцолж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Монголбанкнаас ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй. Үүний улмаас олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгаа билээ.

Технологийн дэмжлэггүй байдал нь мөн л арилжаалагчдыг гадаад зах зээл сонгохоос өөр аргагүй байдалд хүргэж буй гол шалтгаан юм. Криптовалютын зах зээлд оролцогчдын хэрэгцээг хангахуйц санхүүгийн байгууллагын зохицуулалт, маркет мэйкинг зэрэг дэд бүтэц Монголд бүрэн хөгжөөгүй.

Эх сурвалжлийн мэдээлж буйгаар, Монголын хоёр ч томоохон компани энэ дагуу гадаад зах зээл рүү шилжихээр эргэлт буцалтгүй шийджээ. Шинжээчдийн мэдээлж буйгаар гадаад зах зээлд илүү өндөр хөрвөх чадвар, олон төрлийн криптовалют, илүү сайн зохицуулалттай орчин зэрэг давуу талууд бий.

Монгол Улс криптовалютын олборлолт болон блокчэйн технологийг хөгжүүлэх боломжтой улс орны нэг. Гэхдээ энэ чиглэлд төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Эс бөгөөс дотоодын арилжаалагчдын гадаад зах зээл рүү шилжих хандлага цаашид ч үргэлжилж магадгүй ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.44] 2025-06-10 11:45:23

Койн арилжаа мөрийтэй тоглоом бол амьдралыг сүйрүүлэгч.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000