Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уриалга гаргалаа

УРИАЛГА
Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан улс төр, нийгмийн тогтолцооны хүрээнд ард, иргэд төр засгаа шууд сонгох эрх мэдлээ эдэлж, түүнчлэн үйл ажиллагааг нь хянах, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцож ирсэн нь ардчиллын амин чухал үзүүлэлт бөгөөд энэ үйл явц дунд сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.
Хэвлэн нийтлэх нь иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөө мөний зэрэгцээ энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрхэн яаж ялгарах нь сэтгүүлч, редакц өөрийн үзэл бодол, хувийн итгэл үнэмшлээс илүүтэй олон талт байр суурь, баримт, үйл явдлыг тухайн цаг, хугацаа, нөхцөл байдалд хамгийн бодитоор уншигч, үзэгчдэд хүргэх замаар олон нийтэд дүгнэлт хийх, цаашлаад шийдвэр гаргахад нь шаардагдах мэдээ, мэдээллийг хүргэх үүргийг ёс зүйтэй гүйцэтгэх байдлаар илэрхийлэгддэг.
Эрүүл, зүй зохист нийгмийн үндэс нь бодит мэдээлэл бүхий иргэд бөгөөд нийгэм энэхүү рациональ шинжээ алдах тохиолдолд ямарваа зөв бодлого, шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрдгийг өнөөдрийн ардчиллыг буй болгох хүртэлх хүн төрөлхтний түүх нотолсон билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй нийгмийн сэтгэл зүй, иргэдийн эрүүл саруул сэтгэх, эвлэлдэн нэгдэх, ойлголцох, хамтын ухаалаг шийдвэр гаргах зэрэг үйл явц, үнэт зүйлд үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хариуцлагатай институц мөн.
Олон улсад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа нь мэргэжлийн редакц, сэтгүүлчид аливаа үйл явдлыг мэдээлэхдээ хэт үзэл бодолд тулгуурлан баруун, зүүн туйлд хуваагдаж буйтай холбоотой хэмээн судалгаагаар тогтоогдсон нь бий.
Энэхүү чиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд тод биежсэн нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төр, нийгмийн үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй байдал, тэр дундаа сэтгүүлчид үйл явдалд хөндлөнгийн байх байр сууриа алдан өөрөө оролцогч болж мэргэжлийн хандлага, ёс зүйгээ умартаж байгаагаас илэрхий харагдсанд харамсаж байна.
Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийг үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүй билээ.
Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, хэм хэмжээ, ур чадвар, сэтгүүлчийн мэргэжлийн хандлага, ёс зүйгээ үргэлж санаж, мөрдөж ажиллахыг уриалж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Сэтгэгдэл
Сэтгүүлчдийн ёс зүй гэж юү юм бэ? [66.181.191.198] 2025-06-11 17:11:52
Америкт хүртэл 2000-2024 онд хэвлэл мэдээллийнхэн үйлчилгээний мөнгөө авчихсан яшка шиг Байдены талд гарчихаад л үзэл суртлын хэрэгсэл болчихсон биздээ? Франц, Англи, Германд ч одоо тиймэрхүү байна. Иймд Монголын сэтгүүл зүй ЮҮН ёс зүй яриад байгаа нь ойлгомжгүй юм.
Зочин [192.82.92.42] 2025-06-11 19:40:50
Иргэдэд, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг сурвалжилна уу? Гудамжны дуу чимээ иргэдийн эрхийг ноцтой зерчиж, нийслэлээрээ стресстэж бна. Мотоцикл, шаардлагагуй дуут дохио, сигнал, эрээн мяраан хаясан темрууд!ийг цэгцлуулэхэд туслана уу, сэтгуулчид ээ.
Зочин [66.181.180.109] 2025-06-11 15:45:30
Та нхр өөрсдийгөө арай сэтгүүлч хэвлэн нийтлэгчид гэж бодоод яваа юм биш биз. Манайд сэтгүүл зүй сэтгүүлч гэж байхгүй шүүдээ. АА!!! Байгаа юм байна яагаав нөгөө өмхий махчин өнөрцэвдэг нооргийн яайжгар 2 бгаа юм бна. Ээ!!! Яанадаа!!!бас уриалга гаргачихажээ!!!
Зочин [103.229.121.75] 2025-06-11 15:13:05
Хүн байхын гол шалгуур ёсзүй. Сэтгүүлч хүн ёсзүйн хувьд асуудалтай л бол сэтгүүлчийн мэргэжлий стандарт, ёсзүйн хэм хэмжээ алдагдаж нийгэмд сөрөг нөлөө, буруу үр дагавар авчирдаг шүү. Та нарын дунд сэтгүүлчийн ёсзүй байтугай хүн байхын наад захын хэм хэмжээг ч хангахааргүй олон олон хүн байх юм даа. Наад эгнээгээ цэвэрлээч, хог шавхруунаадаа гаргаж хаяач, яана даа яана.