УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Т.Хулан / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулав.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр холбогдох байнгын хороо болон чуулганаар хэлэлцүүлэх горимын санал гаргалаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэх дэгтэй гэдгийг мөн дурьдсан юм.

Мөн О.Баасанхүү гишүүн УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хугацааг сунгах саналыг хүлээж авах эсэхийг тодрууллаа.

М.Энхболд “Ерөнхийлөгчөөс УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хугацааг сунгах санал ирснийг МАН болон АН-ын бүлгийн дарга нарт хүргүүлсэн. Бүлгийн дарга нар саналаа ирүүлсний дараа энэ асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу аливаа хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхлэх ёстой. Энэхүү эмхэтгэлийн дараагийн дугаар энэ сарын 28-ны даваа гарагт хэвлэлтээс гарна. Тиймээс тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батална” гэлээ.

Чуулганаар одоо Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.180.212] 2019-01-25 20:58:10

УИХ-ын чуулганы хуралдах хугацааг ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар сунгах нь зүйтэй.Цагаан сарын золголт дууссаны дараа гишүүдийн ирц бараг бүрэн болно.Энэ үед их хурлын даргыг огцруулах,чөлөөлөх тогтоолын төсөл хэлэлцвэл зохистой. Яарвал даарна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.