Үндэсний таван компани хог хаягдал ангилан хаях 2.5 тонн багтаамжтай ЭКО ХОГИЙН САВ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ
Монгол улс хог хаягдлыг ангилж хаях соёлд суралцаагүй хэвээр байгаа шалтгаанаа “тийм төрлийн хогийн сав байхгүй, менежмент нэвтрээгүй, хогоо ангилан ангилж хаялаа ч эцсийн цэг дээр нийлүүлж хаядаг тул үр дүнгүй” гэх зэргээр тайлбарласаар өдийг хүрсэн. Нээрэн ч тийм.
Харин өнгөрсөн жилээс үндэсний таван үйлдвэрлэгч компани эд анги бүрийг нь хуваан үйлдвэрлэж гаргасан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эко хогийн савыг бүтээжээ. Энэ хогийн савны гуравны хоёр нь газрын гүнд байрлах бөгөөд цөмийн хог хаягдлыг булшлах технологиос санаа авч хийсэн тул хог хаягдлаас үүдэлтэй химийн нэгдлүүд хөрсөнд нэвчихээс 100 хувь, агаарт дэгдэхээс 90 хувь хамгаалдаг аж. Нөгөөтэйгүүр хүний механик үйл ажиллагааг хөнгөвчилж, тээвэрлэлтийн дэвшлийг Монголдоо шинээр нэвтрүүлэх төдийгүй ангилж хаясан хог хаягдал, тээвэрлэлт, устгах үйл явцыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжтой гэлээ.
Бид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах шинэ технологи, эко хогийн сав, тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Экобин”-ийн захирал П.Очирпүрэвтэй ярилцлаа.
-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭСЭН ХОГИЙН САВ, ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ
МАШИН БЭЛЭН БОЛСОН-
-Монголдоо энэ технологийн нэвтрүүлэх болсон анхны санаагаа хэрхэн олсон бэ?
-2018 онд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэх хүрээлэнгүүдийг яг энэ “экобин” хогийн савнуудаар тоноглосон юм билээ.
Бидний өмнө хамтарч ажилладаг байсан ОХУ-ын иргэд 2017 оны хавар энэ технологийг эх орондоо нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа Монголд ирэх үеэрээ ярьсан юм л даа. Тэгэхдээ “танай Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент ямар байдаг юм бэ, та нар энэ технологийн талаар ямар бодолтой байна” гэж биднээс асууж, танилцуулгаа үзүүлж байсан. Энэ танилцуулгыг нь үзээд, цааш нь жаахан лавшруулаад судалтал манайд хогийг эх үүсвэрээс нь ангилан ялгах том оврын хогийн савны үйлдвэрүүд хөгжөөгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө санаачлагаар тухайн газар дээрээ ангилж байгаа ч гаргаад тээвэрлээд аваад явах болохоороо холиод аваад явчихдаг нь ажиглагдсан. Иймээс цааш үргэлжлүүлэн судлаад 2018 оны хавар Нийслэлийн Засаг дарга байсан Сундуйн Батболд гуай руу өргөдөл өгсөн. Үүнээс хойш гурван сарын дараа Нийслэлийн Засаг даргатай уулзах цаг болж “Яг эх үүсвэр дээрээс нь хог хаягдлыг ангилан ялгаад хаях технологи байна, нийслэлд хэрэгтэй юу” гэж асуусан. Батболд дарга бидний үзүүлсэн материал бичлэг сэлтийг үзчихээд “Хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа ч нийслэлийн удирдлагын зүгээс амьдрал дээр ямар байгааг нь үзэж, гараараа барьж, нүдээрээ үзэж байж хянуур шийдвэр гаргах ёстой. Тиймээс та нар авч ирээд үзүүлвэл сайн байна” гэсэн. Энэ дагуу бид Москва дахь Экобинийн үндсэн үйлдвэрээс хоёр хогийн сав худалдаж аваад 20 тонны том ачааны машин хөлслөн Улаанбаатарт авч ирсэн.
-Тэгвэл эхний ээлжинд хэрэглэсэн хогийн савууд та бүхний үйлдвэрлэсэн хогийн сав биш байх нь ээ?
-Тийм. Авч ирсэн загварын савнуудаа хог ангилан ялгах төсөл хэрэгжиж байгаа Хан-Уул дүүргийн 1,2,3 дугаар хорооны аль нэг байрлалд байрлуулахыг Захирагчийн ажлын албанаас зөвшөөрсөн. Ингээд бид сургуулийн хашаанд байрлуулаад байхад аравдугаар сарын 16-нд нийслэлийнхэн ирж үзсэн юм.
Тэр үед нэг сав монголд суурилуулахад худалдаж авах, тээвэрлэх, гаалийн татвар гэх мэтээр маш өндөр өртөгтэй тусч байгааг тооцоолсон. Тиймээс бид нэгэнт патент нь байгаа юм чинь монголдоо үйлдвэрлэх гаргалгаа байна уу гэж хайж эхэллээ. Барилгын материалын үйлдвэр, даацын шуудай сав хийдэг үйлдвэрүүд гэх мэт маш олон үйлдвэрүүдтэй уулзаж явсаар савныхаа үйлдвэрлэлийн технологийг олж авсан. Тэгтэл тэндээс худалдаж авснаас дөрөв дахин хямдаар үйлдвэрлэх боломжтой шийдэл гарч ирсэн. Нийслэлийнхэн загварыг ирж үзээд нааштайгаар хүлээж авсан бөгөөд үнийн тал дээр ямар санаа байгааг асуусан.
-ЖИЛД 1-2,5 ТОНН ХҮРТЭЛ ХОГ ХАЯГДАЛ БАГТАХ БОЛОМЖТОЙ 1200 ШИРХЭГ
ХОГИЙН САВ ҮЙЛДВЭРЛЭХ ЧАДАЛТАЙ-
-Савны технологио хэрхэн гаргасан бэ? Ямар ямар үндэсний үйлдвэрүүд энэ савыг хийхэд оролцож байгаа вэ?
-Бид үйлдвэрлэлийнхээ технологийг хөгжүүлэх тал дээрээ анхаарч, технологийн шийдлүүдээ гаргаж, эхний савнуудаа гаргаж үзээд бүх гэрээнүүдээ үйлдвэрүүдтэйгээ хийж эхэлсэн. Савныхаа бүх деталийг тус бүр үйлдвэрүүд дээр хийнэ. Тухайлбал, үндсэн корпусыг “Байгууламж Од” нэртэй үйлдвэрт, уутыг нь “Гранд лакки” компанид, таглааг нь “Монгол машин байгууламж” буюу цахилгаан автобус ашиглалтанд оруулсан газрын хуванцар деталийн үйлдвэрт гэх мэт. Ингээд үндсэндээ бүх деталийг үйлдвэрлэх өртөг, гэрээ хэлэлцээрээ байгуулаад, суурилуулалтыг мэргэжлийн ландшафтын компаниар хийлгүүлье гэсэн. Үндсэндээ үндэсний таван компанийн удирдлагуудтай ярилцаад энэ технологийг нэвтрүүлье гэж шийдээд ажилдаа орсон юм. Үйлдвэрүүдийн хувьд ч зөвхөн нэг төрлийн үйлдвэрлэл явуулах биш, шинэ чиглэлийн зах зээл дээр гарах боломж бүрдэж байгаа юм.
-Нилээд том хогийн савнаас их хэмжээний хог гарч таарах нь ээ? Энэ хогоо хэрхэн тээвэрлэж, зөөх вэ?
-Нэгэнт бид саваа шийдчихэж байгаа юм чинь мэдээж тусгай тоноглолтой машинаа яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Номин моторс, Хьюндей моторс гэх мэт компани, Хятадын Дунфун гэх мэт нилээд хэдэн газар руу хандсан. Монголд байгаа камаз, мазын төлөөлөгчийн газар байдаг, тэдэнтэй бүгдтэй нь уулзаж, үнийн саналыг нь авч, судалгаа хийхэд шинэ машин машин 360 саяаас дээш буюу маш өндөр өртөгтэй байсан. Хоёрдугаарт энэ өөрөө Европт анх бий болсон технологи учраас Азийн зах зээл дээр яг ийм тусгай тоноглолтой машин байхгүй. Нэгэнт бид байгальд ээлтэй технологи оруулж ирэх гэж байгаа учраас дизель хөдөлгүүртэй машинаас зайлсхийж цахилгаан эсвэл хийн хөдөлгүүртэй машин авах ямар боломж байгааг судалсан. Ингээд Японы “E-R FOLK” гээд компанитай холбогдон 10куб хүртэл багтаамжтай, хог шахдаг газын хөдөлгүүртэй машин эхний ээлжинд дөрвийг аваад байна. Гэхдээ Японд крантай машин байхгүй. Иймээс бид краныг тусад нь өөр компаниас худалдаж авч байна. Одоо машин бэлэн, савны үйлдвэрлэл бэлэн. Жилд 1-2,5 тонн хүртэл хог хаягдал багтах боломжтой 1200 ширхэг хогийн сав үйлдвэрлэх чадалтай шийдлүүдээ олсон. Хог тээвэрлэх дөрвөн машинаа шийдчихсэн байдалтай байна.
-Бүх зүйл бэлэн болсон юм бол төрийн байгууллагуудтай ахин холбогдож үзсэн болов уу?
-БОАЖ-ны сайд Н.Цэрэнбат сайд руу, Нийслэлийн захирагчийн алба руу ч холбогдож танилцуулсан. Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр маш сайхан дэмжсэн. Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь ангилан ялгах, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гээд олон юм яригддаг ч амьдрал дээр бахь байдгаараа, хуучин хүрзэддэг, шуудайгаар зөөдөг, хогийн савны өөрийнх нь стандарт тайрсан контейнер, блокон хашаа хэвээрээ л байна. Иймээс нэг стандарттай болгохын тулд санамж бичиг байгуулъя гээд өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нийслэлтэй “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах өндөр хурдтай тээвэрлэлт, ложистикийн сүлжээг бий болгох” чиглэлээр санамж бичиг байгуулсан. Үүнтэй зэрэгцээд 12 дугаар сарын 07-нд БОАЖ-ны сайд энэ технологи орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй нийцэж байна, үүнийг цаашид дэмжиж ажиллана гээд албан бичгээ өгчихсөн. 12 дугаар сард мөн Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас зарласан “Нийслэлд тулгамдаж байгаа асуудлын шийдэл” төслийн сонгон шалгаруулалт болоход бид мөн л түрүүлээд байна.
-ХЭТ ХАЛУУНД ДОТОР БАЙГАА ХОГ ХАЯГДАЛ ЭСЭЛДЭХГҮЙ, ӨМХИЙРЖ ҮНЭР НЬ ДЭЭШЭЭ ГАРАХГҮЙ, ЭСВЭЛ ХЭТ ХҮЙТЭНД ХӨЛДӨХГҮЙ -
-Эко гэж нэрлэж байгаа учраас байгаль орчинд мэдээж эерэг нөлөө ихтэй байх. Хэрхэн эерэг нөлөөгөө үзүүлэх талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Финландын Моллок нэртэй компани буурай орнуудад хог хаягдлын менежмент нэвтрүүлдэг юм. Тэдний технологийн патентыг Оросууд авч экобин хийсэн. Үүнийг нь бид нэг талаараа “В” копи болгож авсан гэж ойлгож болно. Цөмийн технологи анх бий болж байхад цөмийн хог хаягдлыг далайд хаячихаж болохгүй, тугалган дотор цутгаад хадгалдаг байж. Ураныг нь ялгаж аваад үлдсэн хэсгийн шороог нь хадгалдаг технологиос санаа аваад хөрсөнд хог хаягдлын элемэнт нэвчихээс 100 хувь хамгаалагдсан сав хийж л дээ. Нэг ёсондоо давхар хамгаалалттай, гадна талдаа бетонон сав, дотор талдаа ууттай, тэр хоёрын завсар агаар буюу хүчилтөрөгч байгаа. Халуун сав үндсэндээ хоёр гадаргуугийн хоорондох хэсгийг агаартай болон агааргүй байдлаар тусгаарлаад гадагшаа дотогшоо температурын өөрчлөлтийг хязгаарлачихаж байгаатай төстэй юм.
Газрын гүнд гуравны хоёр нь суурилчихна. Газрын гадаргаас 50 см-аас дээш хөрсөнд температурын хэлбэлзэл +30, -30 гэх мэтээр хэлбэлзэж байхад түүнээс доош +2 хэмд тогтож байдаг. Тэгэхээр хэт халуунд түүн дотор байгаа хог хаягдал эсэлдэхгүй, өмхийрж үнэр нь дээшээ гарахгүй, эсвэл хэт хүйтэнд хөлдөхгүй гэсэн үг. Хөрс рүү хог хаягдлын хортой элемэнтүүд нэвчихгүй, янз бүрийн хортон шавьж дотор нь үүрлэхгүй, халдварт өвчин гарах эрсдлүүд буурна, салхинд хийсэхгүй, орчины агаар бохирдохгүй.
Нөгөөтэйгүүр, хог хаягдлын тээвэрлэлтэн дээр ажиллаж байгаа ачигч нарын өөрсдийнх нь эрүүл мэнд гэж нэг тулгамдсан асуудал байгаа. Толгой дээгүүрээ давуулаад л хог хаягдлыг хүрздэж байгаа эсвэл том хог хаягдлыг гараараа авч шидэж, бункер руу өөрөө явж ордог. Энэ нь хөдөлмөрийн эрүүл ахуй талаасаа нэг дугаарт яригдах ёстой. Хүний механик ажиллагааг 100 хувь халчихна. Тэнд цэвэрхэн сайхан хувцастай оператор л зогсож байна гэсэн үг шүү дээ. Хог өөрөө элс шиг эсвэл шороо шиг нэг төрлийн нийтлэг элемэнтээс бүрддэггүй. Төрөл бүрийн том жижиг хатуу зөөлөн зүйлсийг хүрзээр ачина гэж байхгүй, гараараа хамж байгаа.
-Тэгвэл эдийн засаг талаасаа ч үр ашигтай байх нь ээ?
-Мэдээж, адилхан даацын 4 тонны багтаамжтай машин дээр нэг жолооч, нэг ачигч явж байгаа. Гэтэл гэр хороололд 10 кубээс дээш машин дээр бүр гурван хүн явж байгаа. Хоёр ачигч, нэг жолооч. Харин энэ тохиолдолд нэг л хүн ажиллана. Тэгэхээр энэ хүмүүсийн ажлын цалин, бусад зардлуудыг тооцвол 50 хувь буурч байгаа. Нөгөө талдаа яг ижил нөхцөлд контейнораас хүрздээд туршилт хийж үзэхэд ойролцоогоор 3 тонн хогийг хоёр цаг ачиж, 3-4 удаа ирж очиж байж хийж байгаа юм. Тэгэхэд яг ийм хогийг манай технологиор гурван минутанд өргөж тавьчихаад л явчихаж байгаа юм. Ингэхээр техник ашиглалтын кофцент гурав дахин нэмэгдэж байна. Нэг үгээр хэлбэл, одооны гурван машинаар хийж байгаа ажлыг яг адил багтаамжтай ганцхан машинаар хийх боломжтой болж байгаа.
-Ангилж хаях сав нь бэлэн болчихсон ч манайханд одоогоор ангилан хаях соёл бүрэн суугаагүй байгаа. Энэ талаар хууль байдаг юм болов уу?
-Шинээр батлагдсан хог хаягдлын тухай хуульд хогийн сав заавал хог хаягдлыг ангилан ялгах зориулалттай байх ёстой гээд заачихсан. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах төсөл гээд Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээлэнтэй хамтраад Хан-Уул дүүргийн 1,2,3,11, Баянзүрхийн 26 дугаар хороодод нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хооронд, сургууль цэцэрлэгүүдэд эко байлгах, иргэдийг нь соёлжуулах талд анхаарч ажиллаж байгаа, хийж байгаа. Тайрсан контейнор эсвэл тэнд байгаа блокон хашааг нь сольж өгөлгүйгээр хогоо ангилж хая гэвэл утгагүй. Эхлээд орчныг нь бүрдүүлж өгөөд дараа нь тэр боломжийг нь нэхэх ёстой.
-ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛАГДСААР БАЙХАД ДАХИВАР
ХОГ ХАЯГДЛУУД ОЛДОХОО БОЛЬЖ БАЙНА-
-Иргэд хогоо ангилж хаяад түүнийг нь ангилан ялгаж буй хогийн савтай байлаа гэхэд тэр хогоо буулгаж хаях газар гэх асуудал ахиад яригдана шүү дээ. Уучлаарай, танайхтай холбоогүй ч гэлээ, арын энэ ажлаа харах болох байх?
-Нийслэлд 20 орчим хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаа. Хуванцар, шил лааз гэх мэт. Тэдний дахивар хүлээж авах цэг нь 40 гаруй бий. Эдгээр газруудыг энгийнээр хэлэхэд өнөөх шуудай үүрдэг “найзуудын” хүчээр л амьдарч байгаа юм шүү дээ. Тийм юм бол, ангилан ялгасан хуванцараа шууд дахивар хүлээж авах цэг рүү тээвэрлэж болж байна. Үйлдвэрүүдтэйгээ бид гэрээгээ байгуулаад явж байна. Одоо ахиад 22-ын товчооны тэнд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалаар маш том хэмжээний, Итали тоног төхөөрөмж бүхий дахин боловсруулах үйлдвэр байгуулах гэж байна. Үнэнийг хэлэхэд дахин боловсруулдаг эдгээр хог хаягдлууд олдохоо байх нь байна шүү дээ. Мөн Цагаандаваанд 94 га газарт 20 гаруй дахин боловсруулах үйлдвэр бүхий Эко паркыг Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо байгуулах гэж байна. Энэ бүх газруудад эх үүсвэрээс нь ангилан ялгаад л шууд хүргэдэг болох, тээвэрлэл ложистикийг одооноос шийдэх цаг болчихоод байгаа юм.
-Нийслэлд энэ төслийг хэрэгжүүлэх гэхээр хэдийгээр Захирагчийн ажлын алба дэмжсэн ч дүүргүүдэд санал тавихаар хүлээж авахгүй байгаа гэсэн үү?
-Бүх дүүргийн Засаг дарга руу нийслэлтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтарч ажиллах боломжтой эсэхийг асуун албан бичиг явуулсан. Эхлээд хоёр дүүрэгтэй уулзаж үзсэн. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас уу. Хогийн хаягдлын тухай хуулийн 9.2.4 дээр сум дүүргийн засаг дарга нар төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж хог хаягдал тээвэрлэх байгууллагатай гэрээ байгуулна гэсэн утгатай заалт бий. Хуучин хог хаягдлын төлбөрийн систем нь нэг айлаас тооцож хогийн мөнгө авдаг бол шинэ хуулиар тухайн оршин сууж байгаа иргэний тоогоор тооцож мөнгө авч байна. Ингээд тээвэрлэлт өөрөө ашиггүй байгаа учраас цуглуулсан мөнгийг нь татвар руугаа татаж аваад, үйл ажиллагаагаа амьд явуулахын тулд буцаагаад төсвөөс мөнгө нэмээд тарааж өгдөг тогтолцоотой байна. Сонгон шалгаруулалт зарлана гэдэг миний үйлчилгээг төр худалдаж авах гэж байгаа учир зөв л дөө.
Монголд хог хаягдлын технологи нь байхгүй учраас зөндөө олон жил хүлээчихсэн аж ахуйн нэгжүүд байна шүү дээ. Тэдэнтэй гэрээ байгуулаад, хамтраад явах гэхээр энэ зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй байгууллагаар та нар тээвэрлэлт хийлгэлээ гэдэг юм яриад байдаг. Энэ дээр л гацчихдаг. Уг нь энэ бол нийслэлийн асуудал шүү дээ, ганцхан Очирпүрэв бизнес хийх гээд байгаад байгаа юм биш. Бид нийслэлийнхээ хогноос салах л нэн тэргүүний чухал асуудал болохоос би бизнес хийгээд хэдэн тэрбум төгрөг олох гээд байгаа юм биш. Одоо байгаа хөрөнгө оруулалт төсвийн зардлын хүрээнд эсвэл тогтоож өгсөн 197 мянган төгрөгийн хүрээнд тээвэрлэлт хийхэд хангалттай ашиг өгөх эдийн засгийн тооцоо бий. Гэтэл яагаад орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд нь технологи, техникээ шинчилдэггүй юм, яагаад төсвөөс татаас авчихаад байхад Улаанбаатар хот хогондоо дарагдчихаад байгаа юм. Зарим дүүрэгт дөрвөн орон нутгийн өмчит байгууллага байна шүү дээ. Ороод та нар дийлэхгүй байгаа бол бид ороод ажиллая гэхээр тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрдөггүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, үндэслэлээ хуулийн дагуу албан бичгээр хариу өгөөч гэхээр өгдөггүй. Ийм л байдалтай байна.
-Зөвшөөрөл ирвэл танайх ажиллахад 100 хувь бэлэн байна уу?
-Бэлэн байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА
Сэтгэгдэл
grailia [37.139.53.167] 2024-07-01 15:28:11
<a href=http://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>cheapest place to buy cialis</a> On the NSABP P 1 trial, hot flashes of any severity occurred in 68 of women on placebo and in 80 of women on Ebefen tamoxifen citrate
Forrest [188.166.32.32] 2024-01-06 09:04:30
We wish to thank you just as before for the wonderful ideas you gave Janet when preparing her post-graduate research and also, most importantly, with regard to providing many of the ideas within a blog post. Provided that we had been aware of your site a year ago, we'd have been rescued from the useless measures we were employing. Thank you very much. adults toys
Mandy [92.251.100.158] 2024-01-02 03:10:31
We would like to thank you once again for the beautiful ideas you offered Jesse when preparing a post-graduate research and also, most importantly, for providing every one of the ideas within a blog post. Provided we had been aware of your website a year ago, we'd have been saved the unwanted measures we were selecting. Thanks to you. adults toys
Nideanige [37.139.53.10] 2023-01-13 07:32:32
Furthermore, modification of hemostatic proteins via N homocysteinylation or S homocysteinylation has also been reported to impede NO metabolism, which may cause biotoxicity in endothelial cells 59 <a href=https://bestcialis20mg.com/>buying cialis online safely</a> A week later, US President Barack Obama cancelled a scheduled meeting with Russian President Vladimir Putin
Albudge [46.161.11.2] 2022-05-19 08:23:37
Qqqxbm que es mejor viagra o cialis https://newfasttadalafil.com/ - cialis buy <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Txzbua Amoxicillin Espanol Xmunar https://newfasttadalafil.com/ - Cialis
hiZ [5.188.210.52] 2020-05-20 03:59:12
http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ufa.podarki-market.ru/catalog/product-414770/?MID=1662&result=reply#message1662 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ufa.podarki-market.ru/catalog/product-415794/?MID=836&result=reply#message836 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://money.yandex.ru/payments/checkout?requestid=333930333132373837315f61336531313663313761323333613262373936646435633734616633386131366361353961346265 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 740_308
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:06
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:06
Зочин [202.21.106.162] 2019-02-12 00:29:49
hotiin hogiig yaraltai mash hurdan avch zoovorloh heregtei bn eeruul ayuulgui orchind amidrah heregtei bnaa
Zochin [176.189.88.83] 2019-02-11 18:45:07
Yagaad demjihgui bgaa yum bol...Mongold hamgiin tulgamdsan asuudliig shiideh gj bhad.mungu idne uuna gd zarim nuhduud shuud hardaad ehleh yumaa.idne l biz uuna l biz yadiin etssiin etsest asuudliig shiideh garts olson l bn sh te.
Зочин [64.53.213.174] 2019-02-11 16:16:15
dalimduulj mongo hiih gej baigaa l baihdaa Toroos mongo saah eeljit bogino zain ajillagaa gej bodoj baina
зочин [150.129.143.106] 2019-02-11 14:38:50
зээл ѳгч болно.улс дааж авч болохгүй.батлагдаагүй технологи бна. mcs.ийн утаагүй түлш хийнэ гэж 14 тэрбум идсэнтэй адил болж болно. барьж буй хогны үылдвэрүүдийн зѳѳх аргачилыг дэмжвэл бно
Зочин [50.24.94.62] 2019-02-11 12:47:52
Маш зөв. Сайхан юм хийсэн байна. Харин нэрийг нь өөрчлөөрэй Монгол болгож экобин байхдаа яахав дээ.
Zochin [202.4.248.86] 2019-02-11 09:25:53
Амжилт хүсье.
Зочин [202.179.24.148] 2019-02-11 09:10:40
mash zuv
Зочин [66.181.160.46] 2019-02-11 06:11:10
uzemj muutai um bna
Ichmeer yum be [59.153.113.133] 2019-02-11 14:18:58
Atarhuu novsh ve
Иргэн [122.201.24.62] 2019-02-11 05:35:31
Иргэн хүний хувьд дэмжиж бн. Хот дүүргийн дарганцарууд иймэрхүү хогтой байлгаж мөнгө олох, авилга авах хэрэгсэл болгодог байх. Тэгээд дэмжихгүй байгаад бгаа байх. Иймд Eрөнхий сайдад танилцуулж дэмжүүлэх хэрэгтэй гэж бодож бн. Эх оронч байгаач гэж уриалья!!!
Зочин [178.62.106.169] 2019-02-11 04:42:57
Маш зөв ажил байна, өөрсдөө юм хийхгүй атлаа хүнийг бүү шүүмжил, дэмжсэн хүмүүст баяр хүргье
Зочин [176.179.138.0] 2019-02-11 04:39:22
Hotsrogdson mongolchuud amjihgui
Зочин [64.119.25.85] 2019-02-11 03:06:32
Зуны халуунд манайх ч бас зарим газраа хогны үнэр танар муухай шүү,дэмжиж байна.
зочин [124.158.125.10] 2019-02-11 02:32:16
Иргэн бүр хамтран санаачилсан зүйлд нь хогоо хийж, дэмжиж, үр хүүхдэдээ зааж сургавал хот гоё болно. Өөрийн амьдарч байгаа хотоо өөрсдөө хөгжүүлцгээе
ГЭЭКИЙ. [112.72.12.5] 2019-02-11 02:29:39
ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА. АЛИЙН БОЛГОН ХОГ ХАЯГДАЛАА ХҮНЭЭР ХҮРЗДҮҮЛЭХ ВЭ. ДЭЛХИЙ НИЙТТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАЯ.
Монгол иргэн [66.249.82.111] 2019-02-11 02:03:11
Маш зөв санаа баына .би монгол хүний хувьд дэмжиж байна. Улаанбаатар хотоор зогсохгүй аймаг орон нутагт хийж хэвшүүлэх хэрэгтэй байна
"БУЛАГ"СӨХ [202.21.106.101] 2019-02-11 01:53:19
Таны шинэлэг санааг маш их дэмжиж байна.Хамтарсан хурал зөвөлгөөн яаралтай зохион байгуулахыг зөвөлж байна.
Зочин [202.179.26.63] 2019-02-11 01:46:08
boliig in hogiin sawand hii
АМЖИЛТ [103.229.176.130] 2019-02-11 01:28:57
Нийслэл хотын маань төв нь хүртэл хогондоо дарагдаж дуусах нь ээ ... ядаж хогоо тогтмол цэвэрлэдэг системтэй болохсон доо, зөв ажил хийж байгаа Очирпүрэв захиралд амжилт хүсье.
Зочин [66.249.82.168] 2019-02-11 01:04:49
ямар ч хэрэгцээгүй хогийн сав байна.