Томуугийн H1N1 вирусын тархалтыг нууцлаж байна уу

М.Амаржаргал / Эрүүл мэнд

H1N1 ВИРУСЭЭР ДОЛОО БИШ ЕСӨН ХҮН НАС БАРСАН УУ

Сар шиний баяраар монголчууд ес хоног амарч үндэснийхээ баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсөн боловч нэгдүгээр сард буурсан томуу, томуу төст өвчний дэгдэлт шинийн хоёрноос эхлэн нэмэгджээ. Томуугийн өвчлөл нэмэгдэж буй эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн хичээл эхэлсэн нь агаар дуслын замаар дамжих халдварт өвчний дэгдэлт ихэсч магадгүй болохыг Эрүүл мэндийн яамнаас онцолсон. Тиймээс хотын даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон байгаа. Мөн олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ. Гэвч нэр бүхий хүүхдийн тоглоомын газрууд “Маргаашнаас эхлэн ажиллахгүй. Гэхдээ өнөөдөр ажиллаж байна” хэмээн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Уг нь сар шинийн баяраас өмнө түр хугацаанд хаалгаа барьсан байх ёстой.

Анх 2009 онд Мексик улсад гарсан А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрч С.Ламбааг Эрүүл мэндийн сайд байх үед 20 гаруй хүн уг вирусийн халдварын улмаас нас барж байлаа. Тухайн жилээс өнөөдрийг хүртэл 30 гаруй хүн H1N1 вирусээр хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчнөөр нэг ч хүүхэд эндээгүй. H1N1 вирусийн улмаас нийт 7 том хүн нас барсан нь үнэн” хэмээн мэдэгдсэн боловч албан бус эх сурвалжийн мэдээллээр есөн хүн нас барсан гэх мэдээ байна. Уг мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан үгүйсгэхгүй “30-50 насны, хавсарсан өвчтэй хүмүүс нас барсан байна лээ. Үүнийг сайн судлах хэрэгтэй” гэсэн бөөрөнхий тайлбарыг хэлж буй юм.

Цагаан сарын өмнөхөн “H1N1 вирусийн улмаас өдөрт олноороо хүн нас барж байна. Нэгдүгээр эмнэлэг дотроо хөл хорио тогтоогоод байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж олны айдаст автуулж байсан. Тухайн үед нэгдүгээр эмнэлгийн захиргаанаас “Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт H1N1 вирусийнн халдварын улмаас нас барсан хүн байхгүй. Ер нь бол томуу томуу төст өвчин ихсэж байгаа. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шөнөдөө гэхэд 80-100 хүн яаралтай тусламжаар ирж байна” гэсэн тайлбарыг өгч байсан боловч төд удалгүй томуу, томуу төст өвчнөөр НЭГ хүн нас барсан нь тодорхой болсон. Энэ мэтээр томуугийн вирусээр нас барсан хүмүүсийн тоог Эрүүл мэндийн яамнаас нууж байна гэсэн хардлага олон нийтийн дунд үүсээд байна.

image

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ H1N1 ВИРУСИЙГ “УЛИРЛЫН ТОМУУ” ГЭЖ ЭНГИЙН ХАНИАД МЭТ ЯРИАД БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ-

2009 онд гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг А хүрээний H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байжээ. Энэ вирус хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Тиймээс дэлхийн түүхэнд олон төрлийн цар тахлууд А хүрээний вирусээр халдсан байдаг аж. Агаар дуслаар дамжиж халдсан H1N1 вирус амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд цус руу ордог. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг. Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг.

Тохирсон эмчилгээг хийгээгүй удахад уушиганд нөлөөлж хатгалгаа болдог. Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргадаг хэдий ч үүнийг нь насанд хүрэгчид энгийн ханиад мэтээр хүлээн авч эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох эрсдэл үүсээд байна гэсэн санал олон нийтийн дундаас гарч буй юм. Тиймээс салбар яамнаас нь зөвлөмжтэйгөө хамт уг вирусны аюулийн талаар давхар мэдээлэл өгвөл “хэнэггүй” томуучууд эрүүл мэнддээ анхаарч магадгүй. H1N1 вирус хүний амь насанд хүрэх эрсдэлтэй гэсэн ойлголт, мэдээллийг ялангуяа хөдөө орон нутгийг иргэдэд өгөх нь чухал байна. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Эрсдэлт хүчин зүйл их учраас жил бүр нас барах тохиолдол нэмэгдэж буй гэдгийг эмч нар ярьсаар л байгаа.

-ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ТАМИФЛЮ, РИМАНТАДИНЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА-

А хүрээний вирусийн эсрэг римантадин, тамифлю гэсэн хоёр янзын эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгодог аж. Энэ эм нь нэг эсээс нөгөө эс рүү дамжих замыг хаадаг болохоор 24-48 цаг дотор үр дүн үзүүлэх нөлөөтэй. Харин вирус цус руу ороод тархсан тохиолдолд үр дүн багатай юм байна. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Цочмог хатгаатай хүмүүс вирусийн эсрэг бэлдмэл, хажуугаар нь халдвар, вирус, бактери болон үрэвслийн эсрэг, хордлого тайлах гэх мэт эмчилгээнүүдийг цогцоор нь хийдэг аж. Гэхдээ томуугаас сэргийлэх дэлхийн нийтийн сонгомол арга нь вакцин байдаг. Томуугийн вирус 200-гаад төрөл байдаг учраас вакцин жил бүр өөр өөр омгоор үүсдэг аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 18:17:01

Зочин [202.131.225.197] 2019-02-17 13:30:16

ххо

Зочин [202.55.191.130] 2019-02-17 13:30:01

ххэ

Зочин [202.55.191.130] 2019-02-17 13:29:48

монгол ингээд л дуусна шдэ угаасаа

зочин [202.9.44.87] 2019-02-14 08:34:48

тоглоомын газруудыг хаана гээд бсан ажиллаж л бна шүүдээ Нисорад

зочин [202.179.26.94] 2019-02-13 18:53:06

хмм балай юм гомо мөнхөө ах шил юм болж багйаам байна даа

зочин [103.57.95.94] 2019-02-12 21:28:30

Амны масk олон нийтийн газар зүүж бага хүүхдүүдийг гаднаас орж ирж нүүр гараа угаалгүй эрхлүүлж үнсэхээ болих хэрэгтэй хавар орkуудын гудамжаар дүүрэн хаясан Н1N1ийн вирустай бактеритай цэр нус гэсэх цагаар дахин маск хэрэглэцгээ

зочин [64.119.21.104] 2019-02-12 18:10:37

Ямар ч шинжилгээ хийлгуй хараад л тийм вирусээр евчилсен бна гээд мэдээд байгаа юм биш уу.Манай эмч нар мундагаа. Таамгаар эм егне. Дархлааг сайжруулна гээд эм шахна. Яг тэр ханиадын эм байгаа юм уу. Аан.

Зочин [103.212.116.212] 2019-02-12 12:46:58

энэ ханиадны бактер ямар нэг шашины хүний хараалаар монгол улсыг түйвэйгээд байх шиг санагдах юм.чойжамц гэх мэт хойд төрөл худагт хувилгаад шидээ үзүүлэж ард түмэнээ авармаар юм .үүсгэгч нь олдохгүй байгаа бактер шашины хүний хийж буй зан үйлээр орж ирэх магадлал бараг 100%байдаг.

Зочин [202.9.42.114] 2019-02-12 12:23:47

Хичээл эхлэнгүүт ханиадтай хүүхдүүд их бн бага ангийн 1,2р ангийхныг дахин сунгаж амраамаар юм дархлаа сул бдг энэ насанд

Монгол [90.188.40.34] 2019-02-12 11:55:57

Хажуугийн оросын иркутскт энэ өвчин гараад крантинтай бна

зочин [202.179.31.17] 2019-02-12 11:55:05

энэ вирусээр олон хүн нас барсан фото зурагчин нууцлаад байгаа болхоос өөрөөл ажилтай байвал хэдэн хүн үхэх нь энэ хүнд хамаагүй бололтой

Зочин [103.50.206.40] 2019-02-12 10:04:53

4 хүүхэд үхсэн , дахиад хүнд хүүхдүүд их байна

зочин [103.26.192.43] 2019-02-12 09:36:48

Энэ сайд эдгээр хүмүүс яг ямар өвчинөөр өөд болсоныг ЯЛГАЖ чадахгүй , мэрэгжлийн бус хүн билээ......


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.