Уурхайн осол Заамар суманд 4.6 магнитуудын газар хөдөлсөн явдалтай холбоотой гэв

У.Уранцэцэг / Орон нутаг
  • 2019-03-06 05:41:31
  • 2019-03-06 05:41:31

    ОБЕГ: Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

    Аврагчид 03 дугаар сарын 01-нй өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авчээ.

  • 2019-03-05 01:09:22
  • 2019-03-05 01:09:22

    УУРХАЙН ОСОЛ ФОТО: Ослын газраас хоёр иргэний цогцосыг гаргасан ч хоёр иргэнийг 200 гаруй хүн эрэн хайж байна

    photo

    -ХӨРС ДАХИН НУРЖ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ-

    Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн талбайд хөрсөнд цөмрөлт үүсч, осол гарснаас хойш эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар ослын улмаас дөрвөн иргэн нас барсан билээ. Харин үргэлжлүүлэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдсаар байна.

    Ослын голомт дээр ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр дахин хөрс нурж, олон хүний амь эрсдэж болзошгүй байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн.

    Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд уурхайн карьер дахин нурах эрсдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан ч анхааруулж эхэлжээ. Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.

    image

    Уурхайн ослын голомтод ажиллаж буй аврах ажиллагааны баг өнөөдөр лаг шавраа холдуулан, эксковатор орчимд осолдсон гэх хоёр иргэнийг олохоор ажиллаж байна. Эрэн хайх ажлын хэсгийнхэн ус болон лаг шаврыг зөөх хүнд даацийн машин байнга явуулах боломжгүй байгаа бөгөөд хананаас гойжих уснаас хамгаалах 50-60 метр далан барьжээ. Аврагчдын барагцаагаар ослын газарт нэг мерт орчим ус тогтсон гэх бөгөөд усны доор хоёр метр лаг шавар бөөгнөрчээ. Бөөгнөрсөн лаг шаварны дээр хананаас ус нэмж урссаар байгаа талаар албанаас удаа дараа мэдээлж байна. Тэд энэхүү их хэмжээний усыг насосоор соруулж авахын тулд 12 метр урттай зургаан хоолойг байршуулжээ.

    Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Тэнд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчид, Эко-Алтан Заамар компанийн 130 гаруй ажилчид байгаа аж.

    Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнээд буй. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээгээд буй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна.

    image

    -ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХГҮЙ НӨХЦЛИЙГ ХАНГАТАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙНА-

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

    -“Эко-Алтан Заамар” гэх компани энэ уурхайд дөрвөн хайгуулын лиценз эзэмшдэг. Заамар суманд хоёр, Булаг аймгийн Бүрхангай суманд хоёр лиценз эзэмшдэг. Өмнө жил буюу 2018 оны шалгалтаар байгаль орчныг хохироосон гээд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Хяналт шалгалт явагдаж дууссаны дараа хайгуулаа эхлүүлсэн байсан. Энэхүү карьерийг хүн ажиллах бүрэн боломжоор хангатал энэ компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож байна. Дээрх компани 2016 оноос үйл ажиллагаагаа явуулаад зогсоогоод дахин 2018 оны намраас хайгуул хийж эхэлсэн байсан. Аврагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас байгууллагын ажилчдыг эрэн хайх ажиллагаанд дайчлан ажиллаж байна. Осол болсон учраас дүн үнэлгээ хийж байгаад дахин үйл ажиллагаа явуулах эсэхийг мэргэжлийн байгууллагууд шийднэ гэв.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

  • 2019-03-01 07:08:33
  • 2019-03-01 07:08:33

    УУРХАЙН ОСОЛ: Аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч үр дүнд хүрээгүй байна

    photo

    -НУРАНГИНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ СУРАГ ГАРААГҮЙ БАЙНА-

    Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан.

    Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан аж.

    Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

    Эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж байна. Харин хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдэж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэдийгээр аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

    Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг аж. Мөн уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна.

    image

    image

  • 2019-02-28 13:16:03
  • 2019-02-28 13:16:03

    Уурхайн осол Заамар суманд 4.6 магнитуудын газар хөдөлсөн явдалтай холбоотой гэв

    photo

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна.

    19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна. Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байгаа бөгөөд одоогоор дарагдаад байгаа ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд юм байна.

    Энэ осол нь

    Урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна.

    Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа юм байна.

  • 2019-02-28 12:07:33
  • 2019-02-28 12:07:33

    Төв аймгийн Заамар суманд гарсан ослоос ДӨРВӨН иргэнийг аврахаар ажиллаж байна

    photo

    Өнөөдөр 17 цагийн үед Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан заамар” компанийн уурхайд хөрсний цөмрөлт болж 7 машин тодорхой метрийн гүнд дарагдсан байна. Ослын улмаас зургаан иргэн дарагдаж, тэднээс хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа бол одоо дөрвөн иргэнийг аврахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

    Харин яг одоо ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар руу явж байгаа талаар бидэнд эх сурвалж мэдээллээ.

    Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-03-02 02:15:17

odoo uhee biz

Зочин [95.90.250.114] 2019-03-01 23:04:24

soxchin [185.39.141.202] 2019-03-01 12:06:34

bichlegiig ni vzlee mongoliig vnendee uhaad tonood baigaa deeremchdiin svreg hashaalj haagaad vnendee nuuts baidald yaaj alt delbelj baidgiig harlaa . avaar boloogvi bol ene gazar ingej uurhain bichleg hiilgelee yu ??

Сонгогч [202.126.89.102] 2019-03-01 04:56:30

Базараа муу хшн бж бно аюулгүй ажиллагаа дагаж мөрдөөгүй ч бж бно, эхлээд дарагдсан бга хүмүүсээ эрүүл амьд гаргаад аваасай гээд хэлэх Монгол хүн алга аа бичээд бгаа хүмүүс бүгд эрлийзүүд бн. Уурхйчидаа аврах ажилд нь амжилт хүсэе

Зочин [66.181.167.53] 2019-03-01 04:23:11

.

нарантуяа [202.179.31.29] 2019-03-01 04:05:23

алтыг газрын гагнаас гэдэгсэн... шуналаа барихгүй бол их юм болноо цаашид

Зочин [122.201.31.133] 2019-03-01 03:03:06

Энэ Экл алтан заамар ёстой хулхи хулгайч компани шүү. Лиценз байхгүй хулгайгаар алт ухаад л явдаг олон газар сүйтгэсэн дээ. ХУЛГАЙ ТАС ХАР МӨРТЭЙ гэж энэ дээ. ГАЗАР ХӨДЛӨЛТТЭЙ ХОЛБООГҮЙ ШҮҮ. Дандаа технологи зөрчдөг Хэт налуу мөргөцөг үүссэнтэй л холбоотой. Мэргэжлийн хяналтын зөвлөмжийг авдаггүй том тодгойнууд байгаа юм.

Зочин [202.179.26.109] 2019-03-01 03:19:04

shaaj uguh yum.bazaraa muu nertei n unen gehdee arai ch license-gui alt uhahgui ee. deer n hunii zovlong harj bayasdag, uursduu yu ch hiideggui baij hiij baigaa negniig doromjilj suudag ajilgui zalhuuchuud mglood duurchiheed baigaag heleed avya

Зочин [202.126.89.165] 2019-03-01 01:41:50

Лус савдгийг их хилэгнүүлээд байвал үе удмаараа хорлолыг нь хүртэнэ дээ

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-01 00:29:26

ЭНЭ КОМПАНИ ЭНЭ ГАЗРЫГ ТАМ БОЛТОЛ СҮЙТГЭСЭН БАЙНАЛАЙ,АЛТЫГ НЬ АВААД АВДРЫГ НЬ ХАЯСАН,ЭНЭ ИХ НҮГЛИЙГ НУТГИЙН АРД ТҮМЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА,ЭНЭ КОМПАНИТАЙ ТОМЧУУД ХОЛБООТОЙ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ГЭЭ СҮЙТГҮҮЛСНИЙ ТӨЛӨӨ ЭХ БАЙГАЛ ХАРИУГАА АВЧ БУЙ ЮМ,

Zochin [202.126.88.44] 2019-02-28 17:44:15

Baigaliiin osol bolood huniiii ami yrigdaj baina zugeeer zalbiraaad suuuj bai , teneg um bicheeed bhiiin orkuud

Би [202.9.43.47] 2019-02-28 17:33:04

Энэ газар хөдлөлт мөн гэж бодож байгаамуу зохион байгуулалттай тэсэлгээ хийсэнээс болсымуу хэн мэдлээ

Зочин [202.179.25.24] 2019-03-01 02:18:09

Магадгүй л юм техник нь хөлдүү газар эвдрээд бхйхаар нь тэсэлсэн ч юм бил үү.газар энд тэндгүй л хөдөлж байдаг монголд хэзээ нуранги үүсээл байсын.усанд автаад нурсан байж бас болох

Zochin [202.126.89.181] 2019-02-28 16:41:35

Bazaraa yavsan gazar balagtai batgana suusan gazar uttei gej naadah chine bayn Bazaraa hemeeh shunalt hulgaich luivarchnii uurhai biz dee. Lusiin horlol bolj mud uuruu majiih boxer.

Зочин [202.126.88.44] 2019-02-28 17:46:12

Chi muu pizda huniiii zovlongooor hutcaaad baival hohi chiny bolno shu

Зочин [202.179.31.32] 2019-02-28 15:24:20

Үнэн бол УБ мөд нурах нь. Нөгөө замбараагүй чанаргүй барьсан хотын хариуцлагыг хэн үүрэх вэ? Олон хүн үхэхээр?

Зочин [64.119.16.240] 2019-02-28 16:21:48

Миеэгомбын энхболд болон түүний багийхан. Мөн салга саарал баатар бас орно.

H [66.181.160.67] 2019-02-28 13:20:50

Oorsdiin buruugaas garsan osoliig gazar hodlolt bhda yadgiin hairan humuusardan huleej bga aaw eej ur huuhed ni odoo yanda hariutslag shuud tootsuul taaran


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.