ХДХВ эмчлэгдсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Анагаах ухаанд бүртгэгдснээсээ хойш өнөөг хэр нь эмчлэгддэггүй, өөрөөр хэлвэл бүрэн төгс эмчилгээ байхгүйд тооцогддог байсан ХДХВ-ыг бүрэн эмчилсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Өвчтнийг вируст төрөлхийн тэсвэртэй хүний үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар бүрэн эмчилж чадсан байна.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр өвчтөн ХДХВ-ын халдвар аваад 15 жил болсон байжээ. Харин 2016 онд түүнийг хорт хавдар туссан гэж оношилсон бөгөөд оношоо сонссоны дараа өвчтөн шийдэмгий алхам хийж, үүдэл эс шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна.

Мэс ажилбар амжилттай болсны дараа Нидерландын Анагаахын төвийн вирус судлаач Аннемари Венсинг “халдварыг эмчлэх нь үл бүтэх мөрөөдөл биш харин ХДХВ бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах, итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо ” хэмээн ярьжээ.

Энд дуулгахад, ХДХВ-ын халдвараас бүрэн эмчлэгдсэн анхны хүн нь “Берлиний өвчтөн” гэж нэрлэгддэг Тимоти Рей Браун байлаа. Түүнийг мөн л үүдэл эс шилжүүлэн суулгах аргаар эрүүл болгожээ. Тимоти Рей Браунд 2007 онд үүдэл эс шилжүүлэн суулгасан бөгөөд гурван жилийн дараа давтан үзлэг, шинжилгээ хийхэд цусанд вирусын эс байхгүй гэдэг нь батлагдсан байна. Браун өдгөө АНУ-д амьдарч, ХДХВ-ын халдвартай тэмцэх сан удирддаг гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.