Япон Улсаас байгаль орчны салбарт олгосон 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурах ёслол Сангийн яаманд боллоо.
Гарын үсэг зурсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “Өнөөдрийн олгож байгаа буцалтгүй тусламж цэвэр устай холбоотой хийгдэх ажлуудад зориулагдана. АНУ-ын Мянганы сорилтын сангаас олгосон 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах төсөлд Ерөнхий сайд гарын үсэг үсэг зурж байсан. Энэ бүх ажиллагаа бүгд уялдаа холбоотойгоор Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа” хэмээн ярилаа.
Мөн Элчин сайд Такаока Масато хэлэхдээ, “Япон, Монгол улс эдийн засгийн стратегийн түншлэлийн бэхжүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төр гэсэн өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжүүлэн хөгжүүлж байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр Абэ Шинзотой уулзахдаа хоёр орны стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тал дээр санал нэгдсэн билээ. Хоёр орны хамтын ажиллагааны гол салбар нь байгаль орчны салбар юм.
Манай улсын Засгийн газрын зүгээс “Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотод нээсэн. Энэ удаагийн төслөөр Монгол Улсын экологийн өвөрмөц систем, байгаль орчныг хамгаалан хадгалахад чиглэсэн судалгаа, олон нийттэй харилцахад шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Irgen [139.5.216.233] 2019-03-13 00:55:00
Ugn yag tuhain gazartaa zoriulagdaad hulgailahgui heregjdeg bol saihan l yum, oron nutagt taraagaad teriign zasag darga nar daguuluudtaigaa tansaglaad duusah biz, hanaj tsaddagui mangaanuud ih bna
Зочин [150.129.140.171] 2019-03-12 14:35:02
Цэнгэл баяжлаа л даа. Сайд нь ч ялгаагүй амьтан.
Иргэн [64.119.20.139] 2019-03-12 10:35:29
ГУЙЛГА ГУЙЖ БАЙХААР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛГОНД ХУЛГАЙГААР ӨГӨӨД БАЙГАА 8 ТЭРБУМАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗОРИУЛАХАД ХАГГАЛТТАЙ Ш ДЭЭ.
boogie [202.179.26.124] 2019-03-12 08:58:14
Энэ тусламжийн мөнгөний зарцуулалтад иргэд олон нийтийн байгууллагууд анхаарлаа хандуулж маш сайн хяналт тавих хэрэгтэй байна
Zochin [66.181.183.228] 2019-03-12 07:00:23
Hurlee huugiin nud sergeed orhij.Yaj husah be .............