Тавдугаар сард бага насны хүүхдүүдэд А аминдэмийг өрхийн эмнэлэгүүдээр дамжуулан өгнө

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Хавар цагт хүмүүсийн дархлаа сулрах магадлал ихэсдэг тул өрхийн эмнэлгүүдээр бага насны хүүхдүүдэд ямар амин дэм олгодог. Тодруулбал, тавдугаар сараас эхлэн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олох аж. Өнөөдрийн байдлаар Завхан, Говь-Алтай аймгийн болон Баянзүрх дүүргийн зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдэд, Сонгинохайрхан дүүргийн мөн насны зарим хүүхдэд олон найрлагат бичил тэжээлийг өгч эхэлжээ. Энэхүү олон найрлагат бичил тэжээлийн жилийн хэрэгцээг UNICEF санхүүжүүлж байгаа бөгөөд 12 төрлийн амин дэм, зургаан төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна.

А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын нэгж А аминдэмийг

12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.