Улаанбаатар хотын банк 4-р хороололд шинэ салбараа нээлээ
Өдгөө 20 жилийн ойтоогоо золгож буй Улаанбаатар хотын банк ээлжит шинэ салбараа нээлээ. Улаанаатар хотын банкны ойн жил дээрээ ашиглалтад оруулж буй хоёр дахь салбар юм. Банкны үйлчилгээгээ харилцагч нартаа илүү ойртуулах үүднээс хүн амын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний бүс болох 4-р хорооллыг сонгон 42 дахь салбар нэгжээ нээж байна.
Улаанбаатар хотын банкны Иргэдийн Банкны Газрын Орлогч Захирал С.Лхагвадорж
Манай Улаанбаатар хотын банк Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч уриатайгаар ажилладаг. Энэ жил 20 жилийн ойн хүрээнд бид бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийгээ дэмжин ажиллахыг гол зорилгоо болгож байна. Тиймээс худалдаа үйлчилгээний төв бүс болох 4-р хороололд шинэ тооцооны төвөө нээж, энд буцалж буй эдийн засгийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжихээр зорьж байгаа юм.
Бид бизнес эрхлэгчдийгээ бодитоор дэмжиж, бизнесээ өргөжүүлэх боломж олгох үүднээс бизнесийн зээлийн хүүгээ 1.6% болгон бууруулаад байна. Түүнчлэн харилцагч нартаа банкны үйлчилгээг илүү ойроос үзүүлэхээр шинэ салбар нэгжээ нээж байгаа гэх мэт олон зорилготой шамдан ажиллацгааж байна. Энэ нь банкны зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлэх бодит хувь нэмэр гэж харж байна.

Улаанбаатар Хотын Банкны 4-р хороолол тооцооны төв нь Энэбишийн гудамж, ОЧИР хотхоны Оффисын барилгын 1-р давхарт 9-18 цагийн хооронд ажиллах юм байна.





































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна