Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

У.Уранцэцэг / Хууль

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Уг хуралд шүүх хуралд оролцогч хүсэлт гаргасны дагуу хурлыг энэ сарын 22-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал, төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан П.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Уг мөнгийг тэрээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож хээл хахууль удаа дараа авсан хэрэгт буруутгаж буй. Учир нь тэд "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогдоогдож улмаар ийнхүү шүүхэд шилжээд буй билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.