БИДНИЙ ТУХАЙ: Монголд УЦС барих асуудлыг хэлэлцэхдээ Оросын байр суурийг харгалзахыг ЮНЕСКО-оос хүсчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Байгал нуурт хор хөнөөл учруулж мэдэх, Эгийн гол дээр УЦС барих Монголын төлөвлөгөөнд санаа зовниж байгаа талаарх мэдэгдлийг Оросын экологчид ЮНЕСКО –д хүргүүлжээ. Энэ талаар “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын эвслийн Оросын зохицуулагч Александр Колотов Оросын сэтгүүлчдэд мэдэгдсэн гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Монголын хойд хэсэгт байх Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авч, Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм. Харин энэ гол дээр УЦС байгуулвал ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж үздэг.

“Бид ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн хороонд Монгол улсын үйлдэл Байгал нууранд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар санаа зовниж байгаа тухай хоёр хүсэлт илгээсэн. Эгийн голын УЦС байгуулахаар төлөвлөх, барих ажлыг түргэвчилнэ гэж үзэх үндэслэл бидэнд байна” хэмээн Колотов мэдэгдсэн байна.

Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сард тендер зарласан ч хаалттай тендер байсан тул ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь ялагч нь хэдийнэ тодорхой болсон тендер байсан гэдгийг батлаж байна хэмээн тэрбээр онцолжээ.

ЮНЕСКО-д хандсан хүсэлтдээ УЦС барих Монгол улсын төлөвлөгөөг хэлэлцэхэд Оросын талыг оролцуулах шаардлагатай гэж онцолсон байна. Монгол улс Шүрэн болон Орхон гол дээр хоёр УЦС барих МИНИС-ийн төслийг Оросын олон нийтийн шахалт дарамтын улмаас хэрэгжүүлж чадаагүй тул одоо өөрсдийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Оросын талыг оролцуулах бодолгүй байгаа хэмээн Алексанр Колотов өгүүлжээ.

Тэрбээр “2019 оны есдүгээр сард МИНИС төсөл хаагдана гэсэн мэдээлэл авсан, гэхдээ энэ төсөл хаагдах нь Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих төлөвлөгөөнөөсөө татгалзана гэсэн үг биш” хэмээн мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад, манай улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхийн тулд Сэлэнгэ мөрний ай савд Шүрэнгийн УЦС байгуулах хувилбарыг судалж байгаа ч энэ нь Байгал нуурын экосистемд хортой гэж үзсэн Оросын талын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Тиймдээ ч төрийн тэргүүний болон засгийн газрын түвшний уулзалтуудаар ОХУ Монгол улсыг өөр боломжит хувилбар сонгохыг удаа дараа санал болгож байгаа нэрээр “шахсаар” байгаа юм. Олон жил яригдсан ч хөрсөн дээр буугаагүй энэ төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 2017 онд ОХУ болон Монгол улсад болж, иргэдийн санаа бодлыг тусгасан бол одоо хоёр орны эрдэмтдийн багийн хамтарсан судалгааны дүнг хүлээж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.47] 2019-03-17 09:50:47

Uursduu bolohoor sawlaj zaraad ashig olj boldog Baigali nuuraa. Bid bolohoor eh orondoo baigaa usaa ashiglaj bolohgui yu aa ymar bur msun haah gj bgaa bsh YUNESKO orsuudad dolignood bna uu

Зочин [182.160.35.115] 2019-03-15 16:33:03

Ард түмэнд ажлын байр хомсдоод, ядуураад, Орос Монголд гадны мөнгө орж ирээд заавраар нь юу дуртайг нь нийтэд цацаж гол зогоох нь нйтлэг үзэгдэл болж дээ.

Зочин [122.201.24.25] 2019-03-14 15:48:34

"...ялагч нь тодорхой тендер байсан..." цадахаа мэдэхгүй цавчдаг Элбэгдорж Баяр Сайханбилэг нарын үеийн юм байх нь

Зочин [124.158.88.12] 2019-03-14 15:43:46

Монголд усан цахилгаан станц онц хэрэггүй. Харин салхин станцууд хэрэгтэй.

Зочин [66.181.161.7] 2019-03-14 17:14:37

тийм шүү

Иргэн [203.91.115.41] 2019-03-14 12:36:56

Оростой сайн ярилцвал бараг УЦСбарихдаа тэднии экологын талаархи шаардлагыг хүлээж аваад тэднээс тусламж аваад барихаар хэлэлцээр хиивэл болох бишүү Ус нь ямар үлдчих биш далан дүүртэл л хэсэг багасаад дүүрсэн хойно ньхэвээр л болно шүүдээ. Бас улсынхаа эрх ашгыг бодох хэрэгтэй шүү дээ

Зочин [103.212.117.37] 2019-03-14 12:32:09

орсууд арай л давруу байна. их гүрний дээрэнгүй зан гаргаж байна. хойноос ирээд хот манайх гэж. 1689 оны нэрчүгийн гэрээгээр манж улс манай газар нутгийг хаант орос улсад өгсөн. манайх л чацага царайлж байгаагаас манай газар нутаг гээж хуцвал хуцна шүү.

зочин [202.55.188.40] 2019-03-14 11:48:47

Эгийн голын цахилгаан станцын энэ том төслийг шалгах нь маш чухал асуудал, ялангуяа тэр ОДХҮҮ луйварчныг. Гөлийгөөд сүүл үед таг байгаа юм тэр маш их мөнгө идсэн байгаа хараарай, ногоон малгайт Одхүү.

Zochin [64.119.18.181] 2019-03-14 11:38:20

Oroduud bolio ta nar mongoliig barahgui shu!!!

Зочин [182.160.35.18] 2019-03-14 11:10:18

БАТТУЛГА ЭНХЖАРГАЛТАЙ НОЦОЛДОЖ БАЙХААР НАЙЗ ПУТИНТЭЙГЭЭ ЯРИАД БАРИУЛЧИХААЧ ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД БАЯРЛАНА ДАА

Зочин [119.40.98.162] 2019-03-14 08:58:14

их гүрнүүд дандаа ингэж дарамтална уг нь тусгаар улс бол өөрсдөө асуудлаа шийдэх ёстой одоо ч оросын талын ерөнхийлөгчтэй болсон энэ төслүүд зогсох нэгмөсөн үгүй болох нь тодорхой

зочин [66.181.184.121] 2019-03-14 08:57:56

Голын усыг зүгээр өндрөөс л унагааж цахилгаан гаргах гэж байгаа болохоос голоо ямар өөр тийш нь урсгах гэж байгаа биш дээ. Заримдаа шал тэнэг тэнэг юм ярьцгаах юм.

Зориг [66.181.184.121] 2019-03-14 08:55:10

Хятадууд Байгаль нуурын усыг тонн тонноор нь сорж усны үйлдвэрлэлд ашиглаж байхад хаа байсан Монголын гол горхи түүнд нөлөөлнө гэж юу байсан юм бэ? Хэрэв тэгэж л их санаа зовоод байгаа юм бол Монгол улсын цахилгааны хэрэглээг үнэгүй хангах байсан бус уу. Биднийг эдийн засгийн хувьд дорой байлгах сонирхол гэдгийг нь бүгд л мэдэж байгаа. Манай эрдэмтэд судлаад хор нөлөөгүй гэдгийг нь тогтоогоод батлаад өгөх хэрэгтэй.

Зочин [66.181.191.167] 2019-03-14 23:42:20

Тэртээ тэрэнгүй манай эдийн засаг хүчирхэг болж, оросууд монголтой харилцаагаа сайжруулах гээд гүйх болно. Тийм учраас сайхан харьцаарай гэж оросуудад мэдүүлж байх хэрэгтэй.

монгол [66.181.160.51] 2019-03-14 07:39:31

оросууд хужаа санаа гаргаад цахилгаанаа зарах гээд үхэн хатан тэмцэж байна

ZZ [203.217.139.225] 2019-03-14 07:25:32

Ukhsen baas orosuud khezeee iim eco bolchikhson juum ve, ene baigaliig orosuud sheej baagaad, khimiin uildver bariad buzarlaad duusaj bna.!!!! Iluu amlasan novshnuud ve!!!

Зочин [43.242.243.17] 2019-03-14 06:32:05

БАЙГАЛЬ ДАЛАЙ ОДОО ХЯТАДЫНХ БОЛЖ БАЙГАА . ОРОСУУД БАРИУЛАХГҮЙ ГЭСЭН ШАЛТАГ ЯРИАД БАЙГАА БОЛОХООС ШАЛТГААН НЬ ДАЛД САНААНД БАЙГАА .

Зочин [139.5.219.82] 2019-03-14 05:56:40

Чадаж байгаа юманд арга алга гэдэг чинь ардчилсан зарчим байх аа? Оросууд энэ л зарчмаар хандаж байна. Харин манайх чадахгүй байна. Асуудал үүнд л байна. Бусдыг муулж байхаар энэ талаар толгойгоо гашилга.

БАТ & БАТ [66.181.160.76] 2019-03-14 05:21:54

ТЭР УС НЬ ЯАДАГ ЮМ , ЦАХИЛГААН СТАНЦ РУУГАА ОРООД АЛГА БОЛЧИХДОГ ЮМ УУ ? ? ? БОДИТ БАЙДАЛ ДЭЭР СТАНЦАА ДАМЖААД ЦААШАА ГАРААД ЯВЖ БАЙГАА Л ХАРАГДДАГ ЮМ БИЛЭЭ ! ! ! ОРОСУУД ѲѲРСДѲѲ БОЛОХООР БАЙГАЛ НУУРТ ЦУТГАСАН ГОЛ ДЭЭРЭЭ УЦС БАРЬЖ БОЛДОГ БИД БОЛОХООР ЯАГААД БОЛДОГГҮЙ ЮМ ? ? ? ЭНЭ АСУУДЛЫГ ЯРИХДАА УЦС БАРЬСАНААС ДУТАХГҮЙ МОНГОЛД АШИГТАЙ БАЙХ ѲѲР ХУВИЛБАР ШИЙДЭЛИЙГ ОРОСЫН ТАЛД СѲРГҮҮЛЭЭД ТАВИХ ХЭРЭГТЭЙ ! ! ! ѲѲРѲѲР ХЭЛВЭЛ СѲРСѲН БАЗАА ХИЙГЭЭЧ ДЭЭ ! ! ! ЖААХАН ЭХ ОРОНЧ , ДЭЭР НЬ ГҮЙЛГЭЭ УХААН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ! , БОЛОХГҮЙ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ Л ДАА ! ! ! БҮХ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛ ЯАДАГ ЮМ , АРД ТҮМЭН ЧИНЬ УХААНТАЙ ШҮҮ ! ! ! БАРАГ Л ТА НАРААС ИЛҮҮ ГАРНА УУ ГЭХЭЭС ДУТАХГҮЙ ШҮҮ ! ! ! 76 + 3 !

Зочин [64.119.24.109] 2019-03-14 04:31:36

Барих ёстой, хойч үеийнхээ өмнөөс

Зочин [202.126.89.250] 2019-03-14 03:58:54

ҮХЭЖ БАЙСАН ӨМХИЙ ХУЛМАСТАЙ ОРОСУУД

Зочин [103.57.93.177] 2019-03-14 03:52:07

их л сонин асуудлаар УЦС барих асуудлыг боомилсоор байна. шалтаг нь ч улгэрийн. Манай улс торчдийн ялангуяа еронхийлогч х.баттулгын урагшгуй улс торжилт. Ц.ДАВААСУРЭН гэж оорт нь ашиг олдохгуй л бол ажил хийдэггуй салбарын сайд. ийм байхад яаж наад тосол чинь ходлох вэ

Зочин [112.72.11.119] 2019-03-15 08:18:01

Яг ийм жишээ Ховд гол дээр барих УЦС дээр давтагдаад байгаа,инээдтэй,бас оровдолтэй юм.Эрдэнэбурэнд УЦС барьж болдог.Олгийд УЦС барьж болохгуй гэж Даваасурэн сайд гурийж байгаа.

Зочин [64.119.25.124] 2019-03-14 03:24:19

Orosuud ter olon usan stantsaa barihdaa mongoloos uur ulsuudaas asuugaagui bzd vrglj l uursdiin erh ashgaa negd tabin sonin uls hyaduud ni der blj de orosuudaas bariad ugii gj bga shu

Зочин [192.82.64.201] 2019-03-14 03:05:37

shaa

Асуудлыг зөв хүнтэй нь ярих хэрэгтэй. [202.131.228.118] 2019-03-14 02:39:23

Хоёр том гүрний хооронд хавчигдсан цөөхөн хүн амтай үндэстний хувьд ийм дарамтанд дуртай дургуй орж л таараа. Ямар хөршүүдээ сольж чадах биш дээ! Иймд энэ асуудлыг нэгэнт хятадуудтай ярьж чадахгүйгээс түүнийг оросуудтай л ярих хэрэгтэй. Зүгээр л манай Ерөнхийлөгч тэдний Ерөнхийлөгчтэй яриад л шийдэчихээчдээ. Юүн "Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын эвсэл вэ? Путинтэй яриад л "Хорошо, братан" гээд л болоошдээ.

зочин [202.179.31.242] 2019-03-14 02:36:48

Орхон гол, Сэлэнгэ мөрнийхөө усыг голдирлыг нь өөрчлөөд Монгол улсдаа ашигтай байдлаар л ашигламаар байна. Хэрвээ ингэвэл Байгал нуур нь яахыг хараасай. УЦС байгуулахад нууранд ямар ч нөлөөгүй шүү дээ, үүнийг Оросууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөө санаатайгаар манай улсыг эрчим хүчний хараат байдалд оруулахаар хийж байгаа ажил шүү дээ.

зочин [124.158.111.11] 2019-03-14 02:34:55

Усны нөөц дэлхийн асуудал Тэгэхээр Байгал нуур зөвхөн оросын биш дэлхийн асуудал УЦС-ын төсөл хийх нэрээр ямар их мөнгө идсэн гэж бодож байна 220 мВт-ын УЦС-ын төсөл хийх нэрээр 50 сая ам доллар М.Энхсайхны гараар дараа 330 мВт болгоно гээд Одхүүгийн гараар ороод алга болсон шалгах ёстой М.Энхсайхан бол хулгайч Ер. сайд байхдаа нар хэртэлтийн үеэр аялал жуулчлал нэрээр хичнээн мөнгө идсэн билээ

Зочин [112.72.8.90] 2019-03-14 02:27:59

бид бусдын нутагт УЦС барья гээгүй өөрийн нутагт өөрийн газар усны баялагт түшиглэн барья гэж байгаа юм даа. манайх өөрийн баялагаа ашиглаж чадахгүй бол заавал гадагш нь урсгаж алдаж байхаар өөр голдирол гаргаж хэрэгцээтэй газар руугаа татсан дээр байхаа ийм санаа бүхий төсөл хийгдэж байсан шиг санагдана

Зочин [51.75.95.127] 2019-03-14 02:22:03

Мананй газаршдэ юу гээд хуцаад байна алийшө иванаа

Зочин [202.179.31.251] 2019-03-14 02:20:55

оросууд тэгвэл бидэнд үнгүй цахилгаанааар хангах хэрэгтэй

Зочин [66.181.166.196] 2019-03-14 02:17:02

Ивануудын үнэн төрх харагдаж байгаа нь тэр, манайхыг өөрсдөөсөө хараат байлгаж байх санааных нь нэг илрэл өөр юу ч биш, эгийн гол дээр УЦС барьчихвал манайх өөрсдөө оргил ачааллаа хаагаад, системийн тохируулгаа хийгээд явчихна гэхээр л шээс нь гоожчих гээд байгаа юм

Нэг иргэний бодол шүү [202.21.106.149] 2019-03-14 02:15:08

Оросуудаа та нар уул нь сайхан баавартай байдагсандаа сүүлийн үед яагаад ийм горойсон горгор зан гаргаад байдаг болцон юм бэ. Хуучны сайхан харилцан туслалцаж явсан ах дүүгийн найрамдалт үеүүдээ сана л даа. Дээрээс нь татар монголын дарлал энэ тэр гэсэн түүхээ заахдаа залуу үеийнхэндээ буруу мессеж өгч байгаагаа зас л даа. Одоо оросын залуу үе гэж дан биднийг үзэн ядсан үе гараад ирлээ. Ийм байхад яаж энхтайван холбоотон тогтох юм бэ.

zochin [185.39.141.176] 2019-03-14 08:00:24

puriniig ............enhbayr .bayr cv batbold bagabandi elbeg dorj bvgd zad goloruulan ur shiree teglvvlj avaad murisan daa . odoo battulgiig er hvn baij magadgvi gej tooj ehelj bn . gehdee . pralemen geh nohoin baasuudaa zailuulsan tsagt bi tuslana . gej danalzsan geh...

нэг иргэний л бодол [202.21.106.149] 2019-03-14 02:12:24

Нэгд. Байгаль нуур манай эзэмшилд аль эртнээс байсан, манайхан бараг найр тавиад өгөөд тууцан байх шүү ямар давруу юм энэ оросууд Хоёрт. Тэд өөрсдөө байгаль нуурийн урсац гол дээр хэд хэн усан цахилгаан станцтай тэд нарыгаа эхлээд буулгах хэрэгтэй Гуравт. Бид өөрсдийн газар нутаг эзэмшил дээрээ өөрсдийн хөрөнгө үйл хэргийг явуулж байна, бидний дотоодын асуудал Дөрөвт. Оростой хийдэг худалдаанд манайх үргэлж алдагдалтай байсаар ирсэн тэд манай бүтээгдэхүүнүүдэд хориг тавьдаг, бид нефт болон эрчим хүчний хараат байдалд байгаа. Мөн бид урагшаа төмөр зам тавьж болох байсан нүүрсний өрсөлдөөнд илт ялах боломжтой байсан тэр үед оросуудад найр тавьж өгч байсан, одоо тэд монголчуудад бас хариу найр тавих хэрэгтэй. Тавд. УЦС барьснаар тэр их ус алга болчихгүй хэсэгхэн газар нөөцлөгдөөд буцаад урсац хэвийн хэмжээнд орно.

Зочин [64.119.21.93] 2019-03-14 02:06:33

Mvv hogiin ivanuud

Ганбаа [202.55.191.130] 2019-03-14 01:57:09

Усан цахилгаан станцын турбиныг эргүүлэх ус нь цахилгаан болоод алга болохгүй шүү дээ. Оросуудын эмзэглэлийг ойлгохгүй байна. Харин усан сан хуримтлуулах явцаа зугуухан буюу бороо хур их үед нь хийх юм бол Байгал далайн усыг татруулахгүй л байлтай...

Зочин [103.57.93.177] 2019-03-14 01:48:06

УЦС гуй улс энэ дэлхий дээр алга. нооцлуур хуримтлал хадгалалтын станц болдгийг мэдэхгуй байна. Оросууд Гусейны 660 МВТ - ЫН ДЦС нь музей болох учраас ухэн хатан тэмцээд дээр нь эрчим хучээр хараат байлгахыг зорьсоор байна

Дарь [103.26.195.4] 2019-03-14 01:44:52

Яг үнэндээ Энхсайханыг унагаснаас л болж дампуурсан төсөл шүү дээ

зочин [202.179.31.83] 2019-03-14 01:42:23

хоёр дахь гэгээн нуур бий болж загас үржүүлгийн том аж ахуйтай болж эрчим хүчний их нөөц бий болох ирээдүй энэ улсд бий амжилт

Зориг [66.181.176.26] 2019-03-14 01:27:01

Оросуудтай нийлсэн манай дотоодын тбб- гууд гэж хорлон сүйтгэгчид бас их нөлөөлж байгаа. Алсдаа усны нөөцлүүргүй болгох юмыг оросууд хийж байгаа. Путин монгол угсаатнуудад тун хатуу харгис бодлого баримталдаг. Төрийн түвшинд энэ асуудлыг өөртөө ашигтайгаар буюу байгуулахыг түргэтгэх хэтлрэгтэй байна. Гадныхантай нийлсэн золбингууд холуур байгаарай. Усны хуримтлал болсон хиймэл нуур хавь ойрдоо жинхэнэ эко систем үүсгэдэг. Зүгээр л минжээр жишээлэхэд тэр шүү. Дээр нь эрчим хүч.

Зочин [203.91.112.198] 2019-03-14 01:25:51

эгийн голын уцс бол нэх хэрэгтэй эд биш манай нөхөд мөнгө идэх гэж тэмүүлээд байгаа юм өөр юуч биш

Зочин [202.179.25.204] 2019-03-14 01:23:28

эгийн гол бол сэлэнгэ мөрний 4 том цутгалын 1 нь л шүүдээ Оросууд одоол ингэж шантаажлаад байгаагаас биш сайн цагтаа эгийн гол дээр биш бүр Сэлэнгэ мөрөн дээр шүрэнгийн УЦС барихыг дэмжиж зураг төслийг нь хийж байсан байх шүү

Зочин [103.229.120.76] 2019-03-14 05:08:57

1980 оны дундуур УЦС барих ажил эхэлсэн хөрөнгө оруулалт тухайн үеийн Чехословак улсын буцалтгүй тусламжаар барих хөрөнгө оруулалт хийгдэж манайд 360 сая доллар ороод ирсэн орос монгол 2 бэлтгэл ажил хийгдэж дуусаж байхад ардчилал гарч ирээд Оросуудыг хөөж явуулаад лөөлөө болж 360сая ногоон хаашаа орсон байхав.

Зочин [103.57.93.177] 2019-03-14 01:18:25

Оросууд монголчуудыг эрчим хучний асуудлаар байнга дарамтлаад сурчихжээ. Одоо дээр нь нефтийн асуудлаар хараат байлгахыг хуссээр ирсэн. Энэтхэгийн 1 тэрбум $ оо Ангарскын нефтын уйлдвэрт хоронго оруулалт хийж хувьцаа эзэмшуулэх санал тавьсан гэдэг унэн уу. эрхэм еронхийлогч эрчим хуч нефтийн асуудлаар хараат бус болгох талаар ажил хийх болоогуй юу

1 [198.74.57.24] 2019-03-14 01:13:28

Путин Путин л гээд байдаг. Яг үнэндээ Монголын эсрэг л ажилладаг шүү дэ

Зочин [66.181.184.202] 2019-03-14 01:28:10

yag unen

Зочин [59.153.113.57] 2019-03-14 01:27:48

Uur ulsiin tuluu ajilladag yerunhiilugch chi bolon mongoliin yerunhiilugchuus uur gazar bh uu

Зочин [202.9.42.193] 2019-03-14 01:09:18

Наад байгаль нуурын усыг чинь хятадууд хоолойгоор сорж авч байгаа гэж сонмож байсан юм байна.

Зочин [202.179.31.5] 2019-03-14 01:03:01

МӨН Ч ОЛОН ЖИЛ ЯРИГДАЖ БАЙНАДАА ХУРДНЫ ЗАМЛ ГЭНЭ ХОЙД УРД ТӨМӨР ЗАМЛ ГЭНЭ ХОШГОРУУЛЖ БАЙНАДАА


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.