Дархан-Уул аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ажиллана гэв

Д.Тулга / Орон нутаг

Дархан-Уул аймгийн хэмжээнд 660 гаруй тэргэнцэртэй иргэд байдаг аж. Тус аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүдээс 10 орчим хүн өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшилд ажилладаг. 18 иргэн хувиараа юм оёх, ногоо тарих зэрэг өрхийн бизнес эрхэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн бизнесийг дэмжих, борлуулах асуудал хүндрэлтэй байдаг. Уг асуудлыг тус аймгийн удирдлагууд анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Тус аймгийн Засаг даргад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлт гаргаж сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн болон хувийн байгууллагууд орох, гарах гарцаа шинэчилж зам талбайг засаж сайжруулжээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25-аас дээш ажилтан, албан хаагчтай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ёстой байдаг. Гэвч уг хуулийн хэрэгжилт дутмаг, зарим байгууллагууд мөрддөггүй гэдгийг тэргэнцэртэй иргэд онцлон хэлдэг.


Сэтгэгдэл

zochin [202.70.34.29] 2019-04-17 08:42:36

Hayngin zali daa

zochin [202.9.43.78] 2019-04-17 07:32:40

Nasanbat Erdenebat 2 g zailuulaachee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.