“Эрдэнэт-Овоот"-ын төмөр зам тусгай хамгаалалтад авах бүстэй давхцсан хариуцлагагүй үйлдэл болов

Т.Хулан / Улстөр
  • 2019-04-18 09:18:38
  • 2019-04-18 09:18:38

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчоор томилов

    photo

    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ.

    Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, анхаарна биз. Бид эрхзүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ.

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Улстөрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улстөрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү.Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг байх ёстой.

    Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг: -Прокурорын байгууллага шүүх засаглалын байгууллагад ордог нь зөв гэж би хувьдаа үздэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба зайлшгүй байх ёстой. Үүнийг дахин байгуулах асуудалд санал нэг байдаг.

    Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат: -1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэж оруулсныг би бас дэмждэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх ёстой гэдэгтэй санал нэг байна.

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нэр дэвшигчдийн хуульд шаардлага хангасан ажлын туршлагатай хүмүүс. Прокурорын байгууллагын тогтолцоо, харьяаллын асуудлыг ярих цаг болсон. Прокурорын байгууллага ихэнх оронд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамаарагддаг ч манайд бол Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн харьяанд оруулсан. Уг нь бол прокурор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Нийгмийн хэв журмыг хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг гүйцэтгэх байгууллага.

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Та хоёрыг би мэдэхгүй. Сайнаар нь ч тэр, муугаар нь ч мэдэхгүй. Онцлог үед томилогдох гэж байгаагаа та хоёр ойлгож байгаа байлгүй дээ. Их том шинэчлэл хийх гэж ирж байгаа гэдгээ бодоорой. Та нарын өмнөх хүмүүсийг бөөн юм болж байж, төрийн эргэлт хийх шахуу байж өөрчилсөн.

  • 2019-04-18 06:29:18
  • 2019-04-18 06:29:18

    С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    photo

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулах саналыг Л.Болд нарын зургаан гишүүн гаргасан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав.

    Гишүүд асуулт асуусны дараагаар Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, Дэлхийн шуудан холбооны протоколд нэгдэх, Түр хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

    Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

  • 2019-04-18 04:24:22
  • 2019-04-18 04:24:22

    “Эрдэнэт-Овоот"-ын төмөр зам тусгай хамгаалалтад авах бүстэй давхцсан хариуцлагагүй үйлдэл болов

    photo photo

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.07 цагт гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

    Энэ үеэр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улс орны хэмжээнд хуурайшилтын зэрэг их байна. Ой хээрийн түймэр ихээр гарч, хаваржилт, бэлчээр, усны хангамж туйлын хүнд байгааг дурдаад, энэ асуудлаар яаралтай УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл, зөвлөмж өгөх санал гаргав.

    УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт мэдээлэл бэлтгэж, чуулганы хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

    Чуулганы хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

    Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

    Энэхүү 22 газрыг тусгай хамгаалалтад авах жагсаалтад хоёр газрын давхцал байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэллээ. Тэрбээр "Үүнд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал, газрын тосны газрын асуудал бий. 2010 онд Засгийн газраар Эрдэнэт-Овоотын төмөр замын концессын гэрээ нь хийгдсэн байдаг. Хууль өргөн барихаас өмнө яамд хоорондоо баахан бичиг баримт шидэлцсэн юм билээ. БОАЖ-наас тус газар нутагт төмөр замын давхцал бий гэхээр ЗТХЯ, Уул уурхайн яам нь асуудалгүй гээд хоёр ч удаа хариу өгсөн байдаг.Уг хууль өргөн баригдсаны дараа давхцал бий болчихлоо, тодорхой координатыг хэсгийг нь гаргаж өгөөч гэж орж ирсэн. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ асуудлаар нэлээд ярьсан.Хууль эцэслэн батлагдахаас өмнө ажлын хэсэг дээр, байнгын хороогоор хэлэлцүүлээд хэрэв давхцалыг зайлшгүй арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гарга гэсэн үүргийг өгсөн. Энэ асуудал маш хариуцлагагүй, яамдууд хоорондоо уялдаагүй ажилладаг гэдгийг тод жишээ нь энэ.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж байна.

  • 2019-04-18 02:50:50
  • 2019-04-18 02:50:50

    Чуулган хуралдана

    photo

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    -“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    -“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудал;

    -Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

    -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;

    -“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;

    -Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

    -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/.

Сэтгэгдэл

Зочин [64.119.26.195] 2021-11-23 19:18:35

Эрдэнэт овоотын төмөр зам хөвсгөлийн асуудал биш монголын асуудал

yidxatgvny [176.10.99.200] 2020-07-27 18:21:18

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

zuyhruolwj [176.10.99.200] 2020-07-27 18:21:16

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [192.82.75.8] 2020-03-27 19:17:20

Албаар шуналтаж ингэвүү

зочин [202.55.188.42] 2019-04-19 01:12:01

Юун хариуцлага, луйварчдын луйвар....харин ч маш сайн зүйл.

saraa [103.57.95.136] 2019-04-18 11:52:18

Hariutslaga gej baih estoi biz dee, Hen buruutai um be,Ter dabhtsald oruulsan uamni buruutai nohduudiig ajlaas ni halah heregtei, tegj baij tord ajillaj baigaa humuus ulam hariutslagjina, zugeer uariad baibal hariutslaga hezee cn togtohgui

H [202.126.89.167] 2019-04-18 06:47:10

Ugaasaa tas balai Orkuud l khulgai khiigeed said khiij bgaashyde? Ug ni ysreed l jolooch bolokh khyn! Odoo byr Said????

иргэн [59.153.87.206] 2019-04-18 06:27:38

Эрдэнэт-Овоот төмөр зам нь аймаг сумын төвөөр дайрахгүй зөвхөн нүүрс ачих л зам юм бишүү

Зочин [203.91.112.198] 2019-04-18 05:39:37

хөвсгөлийнхөн тэгдэг гэсэн тз тавибал байгал орчин сүйдэнэ гэж тз тусгай хамгаалалтай бүсд ямар хамаа бна хөгжил дэвшил бишүү

Хөгжил дэвшил [202.9.44.98] 2019-04-18 06:25:31

Чи өөрөө хөгжил дэвшил....

Bold uvgun [103.229.123.131] 2019-04-18 05:10:45

Бүтээн байгуулалт, ажил хийх гэхээр л тусгай хамгаалалт нэрийн доор гацаадаг тогтолцоогоо болиоч ээ. БОАЖЯ гэж худлаа яам байна аа. Хамгийн их байгаль сүйтгэж байгаа яам шүү үнэн хэрэг дээрээ. Тусгай хамгаалалт нэрийн доор газрын наймаа хийдэг ш дээ. Тэр төмөр замыг бариулаач тэнэгүүдээ. Харин ч тийм сайхан байгальтай газраар төмөр зам тавьж ачаа бараагаа цэвэрхэн тээвэрлэх, аялал жуулчлалд хүртэл сайн юм болно биз дээ

Эргүү дух [202.9.44.98] 2019-04-18 06:25:07

Тус төмөр зам Монгол улс болоод Хөвсгөл аймагт стратегийн ач холбогдолгүй зам юм. Учир нь зөвхөн нүүрсээ зөөх зориулалттай, маршруттай л зам. Юун аялал жуулчлал, юун ачаа тээвэр вэ? Зам нь хаагуур тавигдах гээд байгааг нь мэдэж байгаа юу өөрөө....

Зочин [202.179.31.54] 2019-04-18 05:06:27

Машины кабинд сууж өссөн гэдэг сайд чинь шал маанаг балай амьтан бншдээ

Зочин [66.181.166.64] 2019-04-18 04:46:34

маш сайн байна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.